2. Эхлэл

1.3K 89 1
                                    

Аль хэдийн сэрсэн боловч орноосоо босох хүсэлгүй байв. Гэдсээ илэн бяцхан үртээгэй Сэүний тухай ярьж хааяа хаяаахан нулимс урсгана. Бяцхан үр минь өлсөж байгаа байх гэж бодон аргагүй эрхнд босож цайгаа уугаад зурагт үзэн суув. Хий дэмий л сувгаа солино. Гадагш гарахаар шийдэн хувцсаа өмсөн түлхүүр утсаа аваад гэрээс гарлаа.

Цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж байхдаа энэ дэлхийн хамгийн сайхан гэмээр дүр зургийг харлаа. Аз жаргалтай хос бяцхан сахиусан тэнгэрээ энгэртээ тэврэн инээмсэглэн явна. Би үүнийг л хүссэн. Хайртай хүнтээгэй, хүүхэдтээгэй хамт аз жаргалтай амьдрахыг. Гэвч хайртай хүн минь бие давхар эхнэрээ орхин явсан. Харин одоо бидний дунд бүх зүйл дуусч зөвхөн дурсамж л үлдсэн гэж бодогдоход л би өөрийн сонголтондоо эргэлзэж байна.

Доош харан алхаж байгаад дахиад л мөргөлдчихөв. Оюун санаа минь нэг л төвлөрч өгөхгүйн. Дээш харахад өчигдөрийн залуу. Тэр залуу сандарсаар: яанаа та зүгээр үү? Намайг уучлаарай! Дахиад л, ёстой уучлаарай! (бөхийх)
-зүгээрдээ харин намайг уучлаарай би замаа харахгүй явж байгаад л
-яалаа гэж дээ, миний л буруу, уучлаарай!
-зүгээрээ
-та татгалзахгүй бол би таныг дайлж болох уу? Уучлалт гуйж байна гээд ойлгочих
-ойлголоо
Бид 2 ойролцоох кофе шопруу ороод кофе аван ярилцаж эхлэв.
-танилцаж болно биз дээ?
-тиймээ
-намайг Ким Жунин гэдэг. Танилцсандаа таатай байна.
-намайг У... үгүэ Им Нами гэдэг. Надад ч бас
-Та их гоё нэртэй юмаа
-баярлалаа
-дотно найзууд болно гэж найдаж байна
-аан за
-та их дуу цөөтэй юм аа
-миний бие тааруу байна уучлаарай
-өө тэгвэл би таныг гэрт чинь хүргээд өгье,
-ойлголоо
Бид хоёр кофе шопоос гараад гэрийн гадаа ирэн би түүнд баяртай хэмээн бөхийгөөд гэрлүүгээ ортол зочны өрөөнөөс нэг хүний хоолойгоо засах сонстов.

Гарт тааралдсан нэг зүйлээ аван аль болох чимээ гаргахгүйг хичээн өлмий дээрээ явсаар зочны өрөөнд ирэн гэрлээ асаатал СЭҮН.
-чи энд юу хийж байгаа юм?
-наадхаараа намайг цохих гэж байгаа юм уу?
-цохисон ч яадаг юм!
-юу?
-чамайг гэж мэдсэнгүй!
-тэр залуу хэн юм?
-чамд хамаагүй!
-яагаад өөр залуутай уулзсан юм?
-яагаад өөр эмэгтээтэй явалдсан юм?
-асуултанд хариул!
-чи уулзаж болно харин би болохгүй юм уу? Чи уулзаад болж байхад яагаад би болдоггүй юм?
-хаагуур явсан юм?
-чи явахгүй юм уу? Эхнэр чинь чамайг хүлээж байгаа байлгүй одоо яв! Хүний гэрт хулгайгаар орж ирэх чинь гэмт хэрэг!
-хүний гэр?
-энэ чиний гэр байхаа больсон биз дээ!
-өөрийнхөөрөө л боддоо!
-одоо яв! Бид хоёр амармаар байна!
-хоолоо идэж байгаа юу?
-яагаад санаа тавиад байгаа юм? Идэх идэхгүйн одоо чамд хамагүй болсон биз дээ? Өөрийнхөө асуудалд л санаа зов У Сэүн!
-би хүүхэддээ санаа зовж байна!
-энэ чиний хүүхэд биш! Одоо яв!
-за яхав чиний хүслээр болог!

Хаалга хаагдахтай зэрэгцэн дахиад л нулимс. Би түүнд муухай хандахыг хүсээгүй, гэвч түүний аз жаргалын төлөө ингэх нь зөв байх. Би түүний аз жаргал байхаа больсон гэж бодоход л хоёр нүднээс минь нулимс зогсоо зайгүй ар араасаа урсана.
Хүүхдээ эрүүл саруул байлгах үүднээс өөрөө дургуй байгаач хүчлэн хоолоо идэн өрөөндөө орж ирээд зүүдний ертөнцөөр аялахаар нүдээ анив.

Бас л түүнгүйгээр өнгөрөөх нэг өдөр айлчлан ирлээ. Түүнийг бодохгүйн тулд янз бүрийн зүйл оролдож үзлээ. Бүтэлтэй зүйл нэг ч алга. Ажилдаа явах ёстой байх хэмээн бодоод хувцсаа өмсөн ажилруугаа алхалаа.

Бүх зүйл яг хэвэндээ. Намайг явсан өдрөөс хойш. Менежэр над дээр ирээд: сайна уу Нами ямар хэргээр явж байна даа?
-би буцаад ажиллаж эхэлдэг юм билүү гээд л
-ёстой сайн байна! Чамайг байхгүйд их зүйл тохиолдсон шүл! Хоёулаа сууж байгаад тухтай ярилцая!
-за
...
-манайд Америкаас алдартай загвар зохион бүтээгч ирсэн. Солонгос хүн ч Америкд олон жил амьдарч, ажилласан. Шинэ бүтээл гаргасан, удахгүй нээлтээ хийнэ, чимайг тэр бүтээлийг өмсөөсэй хэмээн гуйж байна! Тэр хүнд чиний тухай ярьж өгсөн чамтай уулзмаар байна гэсэн!
-гайхалтай би мэдээж зөвшөөрнө хамгийн гол нь...
-хамгийн гол нь юу гэж?
-би жирэмсэн
-жирэмсээн?
-ммхм одоо 1 сартай гэдсээ том болохоос өмнө түр хугацаанд ажиллах хэрэгтэй байх гэж бодоод л
-баяр хүргэе Нами!
-баярлалаа
-ямар ч байсан чи тэр хүнтэй уулзаад үз!
-ойлголоо
-тэр одоо ирж байгаа, ирэхээр нь уулзаарай!
-за менежэрээ!

Бид 2 ярилцаад сууж байтал жижүүр түүнийг ирсэн гэдгийг дуулган бид хоёр түүнийг хүлээж байв. Хаалга онгойх чимээ сонстон хойш харвал тэр инээмсэглэн зогсож байснаа намайг харан инээмсэглэл нь ор мөргүй алга боллоо.

Насан туршийн хайр❤️ /the end/Where stories live. Discover now