17. Зүгээр л буугаад өгчихлөө

1K 66 9
                                    

(Сэүний талаас)
Өдөр ирэх тусам Намид ухаангүй дурлаад байх шиг. Яг л анх уулзаж байсан шигээ эсвэл бүр тэрнээс ч илүү догдолж бас сандраад байна. Уг нь энэ болзоо биш. Энгийн л нэг гэр бүлийн өдөр. Тийм байхад би яагаад ингэтлээ их баярлаад байгаа юм бол? Ойлгохгүй юм!

Бид 3 яг л жинхэнэ гэр бүл шиг дэндүү жаргалтай өдрийг өнгөрөөсөн. Би жилийн өмнө тэгэж тэнэгтээгүй байсан бол одоо эхнэр хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч байх байсан байхдаа. Даанч өөрийнхөө тэнэгээс болж... Гэхдээ би түүнийгээ буцааж өөрийн болгоно гэдэгт итгэлтэй байна.

(Миний талаас)
Өглөө босон хоолоо хийгээд зогсож байтал гэнэт ардаас хэн нэгэн тэвэрчихлээ. Сэүн... Би хийж байсан зүйлээ мартан таг гацав. Түүнд тэврүүлээгүй удсан байна. Яаж ийм сайхан мэдрэмж төрдөг бнаа. Яг л буцаад эхнэр нөхөр болсон юм шиг санагдаж байна. Түүнийг өөрөөсөө холдуулахыг хүссэн боловч тэгэж чадахгүй нь. Зүгээр л урагшаа харан гөлрөн зогсоно. Би түүнд буцаад хайртай болчихсон юм шиг байна. Үгүэ би түүнд үргэлж хайртай байсан юм шиг байна.

Сэүн намайг өөрлүүгээ харуулан нүдрүү минь гүн ширтэнэ.
-Нами одоо миний хэлэх зүйлийг анхааралтай гэгчин сонсоорой! Бас миний үгийг тасалдуулж болохгүй шүү!
-за
-би чамд маш их хайртай! Би өөрийнхөө сэтгэлийг хуурч байж! Би чамд хайргүй гэж өөрийнхөө сэтгэлийг их удаан хугацааны турш хуурч! Одоо бодоход би чамд цаг минут бүрийн турш хайртай байсан байна! Би энэ үгийг хэлэхдээ их эргэлзлээ! Их удаан ч бодлоо! Гэхдээ одоо л хэлэхгүй бол дахиж хэлэх боломж олдохгүй бололтой! Нами буцаад гэргий минь болооч! Миний амьдралын утга учир болооч!
-юу... Би юу?
Сэүн дулаахнаар инээмсэглээд "ммхм чамаас өөр хэн байхав дээ мангар минь!" гээд намайг тэвэрлээ. Би түүнд зүгээр л буугаад өгчихлөө. Би түүнийг дахин хайрлаж чадах юм шиг байна. Надад түүнд итгэх итгэл төрж байна. Би зүгээр л толгой дохилоо. Тэр хариуд нь намайг чангаас чанга тэврээд уруулан дээр зөөлхөн, удаан гэгчин үнслээ. Яг л анхны үнсэлтээ авч буй өсвөр насны охин шиг догдолж байна.
...
Өглөөн нарны хурц туяа нүүрэн дээр минь тусав. Хажуу тийш хартал бяцхан үр минь аавийгаа налчихсан унтаж байв. Өнөөдөр охин минь төрөөд нэг жил боллоо. Бяцхан охин минь ийм хурдан 1 ой хүрчих гэж. Энэ бүх хугацаанд сайн муу янз бүрийн зүйл л болсон. Жаргал, зовлон, догдлол, сандрал, айдас гээд бүх л зүйлийг тууллаа. Гэхдээ энэ бүх хугацаанд энэ залуу л миний хажууд байж тусалж, дэмжсэн. Хэцүү бүх зүйлүүдэд миний хажууд байж намайг түшсэн аз жаргал минь.

Охиноо орон дээр аяаархан хэвтүүлээд босон гал тогооны өрөө орж өглөөний цай бэлдлээ. Цайгаа бэлдэж дуусаад унтлаганы өрөөрүү ортол Сэүн цааш харан подволко өмсөн зогсож байв. Ардаасаа ч тэр урдаасаа ч халуухан харагдаж байна. Би толгойгоо сэгсрээд саяхан бодож байсан бодлоо толгойноосоо гаргаж хаяхийг хичээн толгойгоо сэгсэрч байтал Сэүн эргэж хараад надруу алхалаа. Би бантсандаа болоод түүний цээжрүү хатгаад "цаашаа бай! Үгүэ юу...бууж ирээд цайгаа уу! Өнөөдөр Хэсүгийн төрсөн өдөр гэдгийг мэдэж байгаа биздээ! Гадагшаа гарна шүү! Хурдлаарай!" гэж хэлээд өрөөнөөс гарлаа. Зүрх яагаад ингэж хурдан цохилоод байнаа.

<за сайнуу бэйби нараа☺️🙆 их удаан уулзсангүйшүү😅🤔😭ямархуу болж сэтгэгдлээ хуваалцаад вотэ дараарай🎁🎉 бас дээрээс нь гэж хэлэхэд манайхаан мама-гийнхаа санал хүсэлтийг сайн өгцгөөгөөрэй 1т явж байгаа гээд санаа амарч болохгүй шүү🤗🤔😉>

Насан туршийн хайр❤️ /the end/Where stories live. Discover now