9. Ганцхан удаа

1K 77 6
                                    

Жунин хэдэн өдөр явахгүйг далимдуулан бид хоёр өдөржингөө гэртээ нялуурч байв. Цайгаа уун сууж байтал түүний утас дуугарч Жунин утсаа аван ярьж эхлэв. Би хоолоо идэн түүний ярихийг сонссоор л. Тэр утсаа таслан буцаж хооллож эхлэхэд нь би савхаа амандаа зуугаад: хэн бэ?
-ээж байна
-э ээж үү?
-тиймээ одоо хүрээд ир гэнээ!
-чамайг ганцааранг чинь үү?
-нээрээ яах юм бол? Би асуугаагүйшдэ!
-заза зүгээрдээ надтай хамт ир гэж хэлээгүй бол чи ганцаараа оччихоод ирдээ! Би гэртээ байж байя!
Жунин ширээнээс босон духан дээр үнсээд "ойлголоо чи минь ийм мундаг" гэж хэлээд унтлаганы өрөөрүү оров.
Аяга тавгаа угаагаад зогсож байтал бүсэлхийгээр түүний гар орж ирэн тэврээд мөрөн дээр толгойгоо тавиад "хайр нь оччихоод ирье, ганцаараа байж чадна биз дээ" гэж хэлэхдээ шоолсон өнгө аястай байгааг би шууд л мэдэв.
-би ямар жоохон хүүхэд биш! Явчаад ирдээ!
Жунин намайг өөрлүүгээ эргүүлэн харуулаад "ойлголоо та хоёртоо хайртай шүү" гэсээр уруул дээр зөөлөн үнсээд дараа нь гэдсэн дээр үнсээд гэрээс гарлаа. Яах гэж дуудсаныг мэдэхгүй ч айж мөн айхынхаа хажуугаар сандарч байлаа. Сандралаа дарахын тулд салхинд алхахаар гарлаа. Гэрийн ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугаар алхаж байгаад оюун ухаан минь хориглож байсан ч сэтгэл минь тэмүүлээд байсан тэр хүнтэйгээ эцэст нь тааралдав. Танихгүй мэт хажуугаар нь зөрөх гэсэн ч түүний хүчирхэг том гар намайг зогсоов. Тэр толгойгоо надруу хагас эргүүлээд "надад цаг гаргаач" гэж хэлчихээд намайг үг дууграхаас өмнө дагуулан явав.

Би сандал дээр суун тэр нүдний урдуур холхин явсаар л.
-гүйцээ битгий нүдний урдуур бүртэлзээд бай! Юу ярих гэсэн юм?
Тэр миний өмнө явган суугаад: гуйя над дээр буцаад ирээч! Би чамгүйгээр цааш амьдарч чадахгүй нь! Миний эхнэр буцаад болооч! Эргээд У Нами болооч дээ!
-уучлаарай Сэүнаа! Гэхдээ б би чадахгүэ! Чи намайг гүн шархтай үлдээсэн! Би тэр шархыг эдгэнэ гэж бодохгүй байна! Юригээс салсанд чинь харамсаж байна гэхдээ чи салсан гээд буцаад над дээр ирсэн чинь надад таалагдахгүй байна!
-би мэднээ чи намайг зөвшөөрөхгүй байх л даа! Гэхдээ би үнэхээр харамсаж байна! Би өөрийгөө тийм зүйл хийсэн гэхээр өөрийгөө уучилж чадахгүй! Гуйя ганцхан удаа ердөө ганцхан удаа л надад боломж олгооч! Би алдаагаа засхын төлөө бүгдийг хийнэ! Гуйя бяцхан үрийнхээ төлөө!
-б би чадахгүй байх гэдгээс айж байна уучлаарай! Баяртай!

(Жуниний талаас)
Гэрт ортол тэд бүгд зочны өрөөндөө сууж байлаа. Муу зүйл болохыг анхааруулах гэсэн мэт доод зовхи чичирхийлэв. Тэд бүгд хөмсгөө зангидан сууж байсан нь намайг тэрхэн хоромд айлгаад амжив. Нам гүм байдлыг эвдэн аав ширүүн дугаар ярьж эхлэв.
-суу! Чамд хэлэх зүйл байна!
-юу болсон юм бэ?
-шууд л гол зүйлээ хэлье! Чамайг цаашдаа Намитай уулзахыг хориглож байна!
-я яагаад? Гэхдээ яаж? Ээжээ та аавд хэлэлдээ!
-үнээн миний хүү чи тэр охинтой уулзаж болохгүй! Бидний нэр хүндэд муугаар нөлөөлнө!
-яагаад?
-тэр охин чинь бие давхар тэр нь чиний хүүхэд биш гэсэн биз дээ! Тэгэхээр өмнө нь нөхөртэй байсан гэсэн үг!
-тэр нь ямар хамаатай гэж! Бие биедээ хайртай байвал л болно ш дээ! Ээжээ гуйя!
Аав маш чанга ширээ цохин ууртайгаар "гүйцээ ямар ч шалтгаан тавьсан бид зөвшөөрөхгүй! Ким Жунин тэр хүүхнээсээ нэн даруй сал! Би дахиж хэлэхгүй! Чи салж чадахгүй гэвэл би салгана!" ийн хэлээд өрөөндөө орлоо.
-ааваа!
Ээж аавын араас өрөөнд орж зочны өрөөнд эгч бид хоёр л үлдэв.
-эгчээ та аавд хэлэлдээ!
-том эгч чинь ааваас зөрж гэрлэсэн одоо яаж амьдарч байгааг хар! Би чамайг эгчийн араас ороосой гэж хүсэхгүй байна! Эгчийгээ уучлаарай гэхдээ энэ удаад чи аавын үгэнд орсон дээр байх гэж бодож байна!

Эцэст нь би ганцаараа зочны өрөөнд үлдэв. Би яах ёстойгоо ойлгохгүй байна. Жаргалтай байдал минь энэ хүрээд өндөрлөж байгаа юм гэжүү? Итгэж өгөхгүй нь!

<таалагдсануу🙏🏻🤔 таалагдсан бол сэт вотэ💖😍хэнтэй нийлүүлэх вэ🤔🤗Жунинаас ингээд салгачих уу? Сэүнтэй ингээд нийлүүлчихүү?🤔🤣>

Насан туршийн хайр❤️ /the end/Место, где живут истории. Откройте их для себя