10. Чадахгүй нь

1K 85 1
                                    

(Сэүний талаас)
Эцэст нь би өөрийгөө хэн болохыг мэдлээ. Би хэнд ч хэрэггүй өөдгүй новш. Хайртай бүсгүйгээ өөрийнхөө тэнэгээс болж өөр залууд алдчихаад бүх зүйл дууссаны дараа өөрийнхөө үнэн сэтгэлийг ухаардаг над шиг тэнэг хүн энэ хорвоо ертөнц дээр байхгүй байх. Түүнийг явуулах хугацаа нь болсон гэж бодож байна.

Уруу царайлсаар төрсөн гэртээ очлоо. Эцэг эх минь аялалд явсан болохоор бид хоёрыг салсныг хараахан мэдээгүй байгаа. Мэдвэл намайг ална гэдэгт би бат итгэлтэй байдаг. Тэр хоёр надаас илүү бэрдээ их сайн болохоор л тэр.
Ганцаардал, санах сэтгэл, үзэн ядалтыг би одоо л бүрэн утгаар нь ойлгож байгаа бололтой. Нами бид хоёрын дунд бүх зүйл дуусч эцэст нь дурсамж л үлдлээ.

(Миний талаас)
Орой болсон ч тэр ирдэггүй. Утас нь холбогдох боломжгүй. Хаана байгаа нь ч мэдэгдэхгүй. Санаа минь зовж байв. Зочны өрөөнд хумсаа мэрэн сууж байтал хаалга дуугарав. Хар гүйгээгээрэй үүдрүү очтол тэр шал согтуу.
-юу вэ? Яагаад ингэтлээ их уучихсан юм? Ямар нэг зүйл болсон юм уу? Юу болсон болоод ингэтлээ их уучихсан ирж байгаа юм бэ?
Жунин зогсиулгасаар "би чамд хайртай" гэж хэлээд мөр дэрлэн унтаад өгөв.
Энэ архины үнэр хамар цоргиулж байна. Жирэмсэн хүн согтуу найз залуугаа унтлаганы өрөөрүү оруулах гэж их л зовлоо. Арай гэж түүнийг орон дээр хэвтүүлээд хажууд нь амьсгаатсаар суув. Юу болсныг нь мэдэхгүй ч санаа нь зовсон үедээ л ингэж их уудаг гэдгийг нь мэдэж байгаа болохоор санаа зовох асуудал гарсныг нь ойлгов.

(Жунины талаас)
Өглөө сэрэхэд цагаан тааз, толгойны өвдөлт хоёр намайг угтан авав. Санаж байгаа зүйл бол өчигдрийн аавын хэлсэн зүйлээс болж сэтгэл санаагаар унаж хар ус ууснаа л санаж байна. Яаж өрөөндөө орж ирснээ ч санахгүй байна.

Толгойгоо барьсаар гал тогооруу ортол Нами ширээ засаж байснаа нааш хараад "сэрчихсэнүү суучих! Шөл болчихлоо" гэж хэлээд сандал руу дохиод цааш явж ус, эм хоёр авчрав. Толгойгоо барьсаар сууж байтал тэр:
-ууж чадахгүй байж яах гэж тэгэж их уудаг юм? Май эм уу? Толгой чинь хагарах гэж байнуу?
Би эмийг авч уугаад түүнрүү гөлөгний нүд гаргаад "битгий ингэж хатуу ханд л даа" гэхэд Нами хөнгөхөн инээгээд тэрийгээ мэдэгдэхгүй гэсэн шиг буцаж төв царайлан "намайг ингэж хандахад хүргэсэн хүн бол чи! Хоолоо ид хөрлөө!" гэж хэлээд тохойгоороо ширээ тулан надруу ширтээд суучихав.

Хоолоо идэж дуусчихаад Намируу харан суугаад: өнөөдөр хоёулаа гэртээ өнжиж болох уу? Чамтай хамт хоеулахнаа баймаар байна" гэхэд тэр зүгээр л толгой дохив.

Бид хоёр гэртээ хийж болох юу л байна тэр бүгдийг хийсэн гэдэгт хэлсдэхгүй. Аав ээжийн хэлсэн зүйлийг удаан бодсоны эцэст би шийдвэрээ гаргасан байх. Би Намиг орхиж чадахгүй. Тэр миний амьдралын гэрэл гэгээ.

<дараачийн хэсэг орлоо таалагдана гэж найдаж байгаа шүү сэт вотэ🌸💕дараачийн хэсэг +10вотэ>

Насан туршийн хайр❤️ /the end/Where stories live. Discover now