8. Би таалагдах болов уу?

1.1K 77 2
                                    

Өглөө босоход гал тогооноос ямар нэгэн дуу гарах шиг болохоор нь очоод хартал Жунин.
-сайхан залуу минь ажилдаа яваагүймуу?
-өнөөдөр чөлөө авчихсаан, чамайг ядарсан харагдаад байхаар чинь санаа зовоод!
-би зүгээр ш дээ гэхдээ яах вэ надад л сайн биз!
-мангар! Суучих хоол боллоо!
-сайхан үнэртэж байх чинь! Өнөөдөр хоолоо зүгээр идэж болохнээ! Бяцханаад минь ахых нь хийж өгсөн хоол таалагдсан бололтой!
-ах?
-одоохондоо арай аав нь болчоогүй байна!
-ззөз

Хоолоо идэж дуусаад салхинд гарахаар болов. Жунин хүнтэй уулзах ажилтай болчихлоо гээд түрүүлээд гарсан тул би ганцаараа л гарахаар болов. Мэдээж бяцханаатайгаа хамт. Лифт хүлээн зогсож байхдаа хэнийг юм ихээр үгүйлж байлаа. Оюун ухаан, зүрх сэтгэл минь тэрсэлдээд байх шиг. Лифт онгойн дотогшоо орох гэтэл дахиад л тэр. Хажуугаар нь танихгүй юм шиг зөрж орсны дараа хэдэн секундын дараа тэр түрүүлж ам нээв.
-намайг дахиад энд ирсэнд гайхаж байна уу?
-яагаад гайхна гэж одоо надад хамаагүйшдэ
-би Юригээс салчихсан! Чамаас болоод!
-яагаад надаас болсон гэж?
-учир нь би чамд одоо ч хайртай болохоор өөр хүнтэй байя гэсэн ч байж чадахгүй сэтгэл минь өөрийн эрхгүй чамруу тэмүүлээд, чамайг үгүйлээд байна!
-надад хэлэх зүйл алга!
-намайг уучлаарай! Муу аав байсанд, өөр хүнийг хайрлах гэж оролдсонд, чамайг хайрласанд уучлаарай! Бүтэлгүй миний бүх алдааг уучлаарай!

Түүнийг ийнхүү сэтгэлийг минь хөдөлгөсний дараа би юу ч хэлэлгүй зүгээр л энэ аймшигтай газраас хурдхан гарахыг хүсэж байв. Хүслийг минь сонссон мэт лифт онгойн Сэүн түрүүлээд гараад явав. Түүний хэлсэн үг сэтгэлийг минь өвтгөсөн. Тэр хэсэгхэн зуур би өөрийн сонголтондоо эргэлзэх болсон.

Паркийн хажуугаар алхаж байтал нэг дулаахан гар гарыг минь атгалаа.
-юу бодсон болоод даарснаа ч мэдэхгүй явж байдаг билээ? Ямар нэг зүйл болоо юу? Би одоохондоо чиний нөхөр биш ч найз залуу чинь шүү! Бүгдийг мэдэх эрх надад бий!
-би зүгээрээ! Яаж хүүхдээ төрүүлнэ гэж бодоол! Төрөх дөхлөө сандраад байна!
-зүгээрдээ би хажууд чинь байх болно! Нээрээ хоёулаа хэдэн өдрийн дараа манай аав ээж хоёр дээр зочлоё! Чиний талаар бүгдийг нь хэлсэн танилцмаар байна гэсэн! Тэгэнгээ Жан А-г чихсэн хүргэж өгье!
-ийм хурдан уу? Би дотносож амжаагүйш дэ?
-зүгээрдээ дараа дотно болж болно ш дээ!
-зза
-тэгээд очих уу?
-тэгье
-сайн байна! Миний охин ийм мундаг! Хоёулаа дулаан газар оръё! Даарлаа!

Бид хоёр ярилцаад 3 өдрийн дараа түүний эцэг эх дээр очих болов. Сандарч байна. Таалагдах болов уу? Өмнө нь ингэж сандарч байсангүй!

...3өдрийн дараа
Нэг мэдэхэд бид хоёр ноён хатагтай Ким-ийн гэрийн гадаа зогсож байв. Өөрийн эрхгүй гар минь дагжин чичирч байв. Яагаад байгаагаа мэдэх юм алга!
-сандарч байна уу? Зүгээрдээ манай аав ээж хоёр тийм муу хүмүүс биш! Чи таалагдана байхаа! Надад таалагдсан юм чинь!
-ойлголоо

Бид гэрт орон түүний аав ээжтэй танилцав. Би өөрийгөө танилцуулж бүгдээрээ гэр бүлээрээ ширээ тойрон сууж хооллож эхлэв.

Тэдний аав ээж хоёр үнэхээр сайн хүмүүс юм. Хамт байхад л мэдрэгдэж байсан. Гэхдээ таалагдсан эсэхээ мэдэхгүй байна. Дурамж муутай харагдсан. Энэ эмэгтэй хүний зөн совин байх гэж бодон орондоо орлоо.

<манай хүн таалагдсан болов уу? Жуниний аав ээж хоёрт ер нь ямар эмэгтэй таалагддаг юм болоо тэ? Дараачийн хэсгээ хүлээж байгаа бол сэт вотэ🙏🏻❤️💋👌🏻таалагдсан гэж найдаж байгаа шүү🙏🏻👌🏻🤗санаа орж ирдэггүэ😭😭🤔>

Насан туршийн хайр❤️ /the end/Where stories live. Discover now