-7-

8.8K 729 42
                                    

Үерхэл зарлагдаад хоёр сар гаруй болж энэ хугацаанд хүмүүсийн хараал зүхэл ч харьцангуй бага болсон ба эхний үеэ бодоход Кай Инбинь хоёрыг дэмжигчид нэлээд ихсэж байгаа нь хүмүүсийн энд тэнд үлдээж байгаа сэтгэгдлээс илхэн харагдана.

Гэвч сайныг дагаад сааp гэгчээр "Тэдний үерхэл худлаа тэдний болзож байгаа зураг нэг ч цацагдаагүй, магадгүй тэд нэг шөнийн зугаа болгож буудалд уулзсан нь баригдсан байх" гэх мэт маш олон таамаглалууд явж зарим нэг хүмүүс тэр таамаглал үнэн гэдэгт зуун хувь итгэнэ.

Бас Инбинийг нэг шөнийн зугаа гаргаад хаягдсан азгүй хүүхэн гэх яриа ч багагүй газар авсан байв.

===============

Өнөөдөр Кайн ганц амарч байгаа өдөр нь, Инбинь өдөр зураг авалттай байсан тул өглөө тэд гэртэй хамтдаа байв.

Инбинь "хоолоо идээрэй Ким Кай" гэсээр түүнийг сэрээхэд Кай нойрмоглон сэрэх гэж их л зовж байгаа бололтой арай гэж дээш бослоо.

Инбинь "унтаа залуу минь хоолоо идээд буцаад унт тэгэхгүй бол наад ходоод чинь хоорондоо нийллээ" гэсээр түүнийг татан угаалгын өрөө рүү орууллаа.

Инбинь түрүүлж буугаад ширээгээ засаж байхад Кай шүд амаа угаан хальт шүршүүрт ороод бууж ирсэн байв.

Нойтон үснээс хааяа нэг ус дусах нь үнэхээр халуухан харагдана.

Инбинь түүнийг ширтсээр "хоолоо ид халуухан дүү минь"

Кай ийм зүйлд аль хэдийн дассан мэт инээмсэглэн ширээний ард суулаа.

Хоол идэх зуураа Инбинь "за тэгээд өнөөдөр юу хийх гэж байна?"

Кай "энэ олон хоногийн дараа арай гэж амрах гэж байхад юм хийхгүй ээ, өдөржин гэртээ хэвтэнэ"

Инбинь "мм, тийм байх нь гэхдээ чи сүүлийн үед хүмүүс дунд яваад байгаа яриаг сонссон уу?"

Кай "ямар яриа?"

Инбинь "нөгөө буудалд баригддаг өдөр чи бид хоёрыг энгэр зөрүүлээд тэгээд намайг чамд хаягдсан гэж байна. Бас чамайг үерхээд зөндөө удаж байж ядаж утсаар ч ярьдаггүй болохоор хамт тоглож байгаа хүүхнүүд ч бас шивэр авир хийж байгааг би сонссон" гэсээр хөнгөн санаа алдлаа.

Кай гайхсан янзтай нэг том харснаа "мм, угаасаа хүмүүс үргэлж худлаа зүйл зохиож байдаг ш дээ, бас залуу охид хүн бүрийг муулж байдаг" гэсээр тийм ч их тоосонгүй.

/Дууссан/ 💋 Миний бяцхан гаж донтон 💋Where stories live. Discover now