-20-

7.9K 608 31
                                    

Инбинь хөмсгөө зангидсаар "Ярилцах хэрэгтэй байна" хэмээгээд Кай чирсээр зочдын өрөөнд орж ирлээ.

Кай угаасаа ямар асуулт ирэхийг гадарлаж байсан тул "Буудалд байсан тэр өдрөөс хойш би огт түүнтэй уулзаагүй холбоо ч бариагүй. Ингэж хэлэх муухай ч тэр ердөө ганц шөнөөс хэтрээгүй. Бас түүнийг одоо энд юу хийж байгааг би үнэхээр мэдэхгүй шүү" гэж үнэнээ хэллээ.

Инбинь түүн рүү муухай харан "Юу гээч Ким Жунин! тэр ганц шөнийн хүүхэн чинь жирэмсэн болоод ирсэн юм биш үү? Хэрвээ тэр тэгсэн бол бидний харилцаа энэ хүрээд бүгд дуусна шүү" гэж үнэхээр тоглоом хийсэн шинжгүй ширүүн хэллээ.

Кай багагүй сандарсан харагдах ба Инбиний үг тоглоом биш гэдгийг түүний харцнаас тодхон харж байсан юм.

Кай Инбиний гараас атган "Яалаа гэж дээ. Тэр үед хамгаалалт хийсэн. Ер нь бол чамаас өөр хүнтэй хамгаалалтгүй хийж байгаагүй" гэсээр түүнийг өөртөө наан тэвэрлээ.

Инбинь Кайг түлхээд "Тэгвэл цоорхой бэлгэвч байсан юм байлгүй" гэхтэй зэрэгцэн

"Зүгээр бэлгэвч байсан байх" гэх дуугаар тэр хоёр хоёул хажуу тийш харлаа.

Энэ Солмин байх ба "Та хоёрын маргаанд саад хийх гэсэн юм биш л дээ зүгээр л нэг зүйлийг буруу ойлгоод байх шиг байна" гэх нь тэр.

Инбинь түүн рүү муухай хараад "Юу буруу ойлгосон гэж? Ганц шөнийг хамт өнгөрөөсөн залуугийнхаа гэрт өөр яах гэж ирнэ гэж?" хэмээн их л ширүүн асуулаа.

Магадгүй Кай-с болж ийм ширүүн байгаа байх л даа. Нүүрэн дээрээ бүх зүйлээ дуусгана гэж ширүүлэх боловч сэтгэл дотроо бол Кай алдчих бий гэхээс маш их айж байсан юм.

Солмин инээмсэглэн "Нэгт гэвэл би жирэмсэн биш! Хоёрт гэвэл Кай уббагаас болж ирээгүй юм. Таны хэлдгээр ганц шөнийн жаргал л байсан. Бидэнд өөр харилцаа байхгүй" гэж их тодорхой хэллээ.

Инбинь гайхсан янзтай харан "Тэгээд яах гэж ирсэн юм? Бас Кай убба гэхээр чи түүнээс дүү юм уу?" гэхэд

Солмин "Би хорин настай" гэх нь тэр.

Инбиний нүд байдгаараа томроод "Чамаас тав дүү юм уу?" хэмээн уулга алдахад

Кай гэм хийсэн мэт харцаа буруулаад толгой дохилоо.

Инбинь санаа алдаад "Тэгээд яах гэж ирсэн юм?" асуухад

Солмин "Та намайг гэртээ урьсан шүү дээ" гэх нь тэр.

Үнэндээ түүнээс ийм хариулт хүлээж байгаагүй болохоор Кай Инбинь хоёр маш их гайхсан харагдана.

/Дууссан/ 💋 Миний бяцхан гаж донтон 💋Où les histoires vivent. Découvrez maintenant