-17-

8.2K 720 97
                                    

Халууцах мэдрэмжтэй сэрсэн Инбинь шөнө унтахдаа нэлээд их уйлсан болоод ч тэр үү нүдээ нээхэд хүртэл тээртэй санагдсаар арай гэж нээв.

Гэвч түүнийг тэврэн нам унтах Жунин. . . Түүний халууцсанд гайхах зүйл байсангүй.

Мэдээж хоёр хоног сураг чимээгүй алга болоод эцэст нь хуучин найз бүсгүйтэйгээ нийлсэн гэх мэдээллээ хүртэл цацаад амжсан хүн яг ингээд Инбинийг тэврээд хэвтэж байна гэдэг итгэмээргүй нөгөө талаар зүүд шиг санагдана.

Инбинь өөрийгөө сэрүүн байгааг шалгах мэт нүдээ нухлан толгойгоо сэгсэрч үзнэ. Гэвч түүнийг тэврэн унтах залуугийн зураглал өөрчлөгдсөнгүй.

Сая л бодит гэдгийг ойлгосон тул түүнд гомдох гомдол уур нь хүрч Кайг өөрөөсөө хүчтэй түлхлээ.

Түүнийг хүчтэй түлхэхэд Кай бага зэрэг нойрмог нүдээ нээв.

Кай "Өө сэрчихсэн үү?" гэсээр нүдээ нухлан дээш бослоо.

Инбинь хөмсгөө зангидан "Чи энд ямар чөтгөрөө хийж байгаа юм? хуучин найз бүсгүйтэйгээ нийлсэн гээ биз дээ?" гэж ууртай асуухад

Кай санаа алдаад "Тэр утгагүй мэдээллийг аль хэдийн харжээ. Таны бодож байгаа шиг зүйл биш ээ. Тийм мэдээлэл гарсан байгааг хараад таныг буруу ойлгох байх гэж бодоод шууд л гэртээ ирсэн. Намайг ирэхэд нам унтаж байсан болохоор сэрээж чадаагүй юм" гээд инээмсэглэв.

Инбинь харин нэлээд ууртай байх бөгөөд "Яг юу болоод байгаа юм? чи миний бичсэн зурваст хариулаагүй, утсаа ч аваагүй бүр салгасан. Тэгээд араас нь бодит зурагтай мэдээлэл хаа сайгүй цацагдсан байхад би юуг буруугаар ойлгоно гэж?" хэмээн хэлэхэд өөрийн эрхгүй хоолой нь сааралтаж эхэлнэ.

Кай Инбинийг өхөөрдөх мэт хошуугаа цорвойлгон "Хараад байгаарай, манай хартай нүүна шөнөжин уйлжээ? хоёр нүд чинь байдгаараа хавдсан байна" гэсээр Инбинийг хацраас барихад Инбинь ууртайгаар гарыг нь авч шидлээ.

Кай санаа алдаад "Уурлах чинь зөв өө, гэхдээ бүх зүйл таны бодож байгаа шиг биш. Ядаж надад тайлбарлах боломж олгох уу?" гэж гуйсан янзтай асуулаа.

Инбинь хангалттай гомдсон болохоор "Хэрэггүй ээ, би зөвхөн нүдээр харсан зүйлдээ л итгэдэг" гэсээр өөр тийш харахад

Кай "Зөрүүд эмэгтэй шүү" хэмээн уулга алдаад Инбиний утсыг аван нет орлоо.

Кай "Нүдээр харсан зүйл дээ итгэдэг юм бол үүнийг хараад итгэх үү?" гэсээр утсыг нь өгөхөд Инбинь гайхсан ч утсаа аван харлаа.

/Дууссан/ 💋 Миний бяцхан гаж донтон 💋Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ