-12-

11.2K 616 30
                                    

Оройн хоол идэж дуусаад зочдын өрөөнд том хүн, хүүхэдгүй бүгд тойрон суугаад өөрсдийн түүхээ хүүрнэнэ.


Өвөө эмээ ах эгчийнхээ бага насны нандин дурсамж, тэдэнд тохиож байсан хөгжилтэй явдал бас бус нууц гээд л Пак болон Ким гэр бүл бүгд цуглах бүрдээ ийнхүү халуун дотно яриа өрнүүлдэг.

Магадгүй энэ нь тэднийг хамаатнаас ч дотно нэгэн гэр бүл болгон нэгтгэж чаддаг байх.

Ким аав "Үнэхээр манай хоёр гэр бүл хүн бүрд үлгэр жишээ болохоор жинхэнэ нөхөрлөл гэж юу байдгийг харуулж чадсан хүмүүс гэвч энэ дундаас хос төрнө гэж төсөөлж ч байсангүй шүү. Тэгээд бүр хоёр өв залгамжлагч минь шүү дээ. Аав нь үнэхээр баяртай байна" гэсээр Кай Инбинь хоёрт хандан үг хэллээ.

Пак аав "Тийм шүү, энэ хоёрыг байнга л хэрэлдэж бие биеэрээ тоглоом шоглоом хийж байдаг байсан болохоор үнэхээр ингээд нийлчих юм гэж санасангүй шүү"

Ким ээж "Магадгүй тэр өдөр зураг авч бичлэг хийсэн тэдгээр хүмүүст баярлах ёстой байх"

Пак ээж "Хэлээд юу гэх вэ, хэрэв энэ хоёр тэгж олон нийтэд баригдаагүй байсан бол хэдий хүртэл нуух байсныг бид нар мэдэхгүй ш дээ"

Бүгд "тийм шүү"

Ким аав "Хоёр өвөө нь аль хэдийн бэлэг өгсөн байна лээ, тиймээс хоёр талын аав ээжүүд нь ярилцаж байгаад хоёр хүүхдэдээ хэн хэнийг нь ажил багатай үеийг тааруулаад аяллаар явуулахаар болсон шүү. Дэлхийн аль ч орон руу явж болно миний хүүхдүүд өөрсдөө сонгоорой"

Пак аав "Бас хаашаа явахаа л хэлчих тэгээд л бид очих газар буудаллах буудал гээд бүгдийг нь бэлдэж өгнө өө" гэхэд

Кай Инбинь хоёр "баярлалаа" гэсээр бэлгийг хүлээн авлаа.

Кай "Манай хамтлаг одоо шинэ цомгоо гаргаж байгаа, Инбинь шинэ кинон дээр ажиллаж байгаа болохоор ойрын хэдэн сардаа чадахгүй байх. Гэхдээ ямар ч байсан баярлалаа"

Инбинь "Бас завгүй байлаа гээд явахгүй гэсэн үг биш шүү бид заавал явна шүү" гэхэд

Хоёр аав нь инээсээр "ойлголоо"

Жун А "Бодоод байхад та нар ямар муухай юм. Хэнийг нь үерхэхээр байшин машин, зугаалга гээд бэлгээр булаад хэнийг нь үерхэхээр ингээд таг дуугүй өнгөрдөг байна аа? та нар анзаараагүй бол би үерхээд бүхэл бүтэн гурван сар болж байна" гэж гомдол мэдүүлэхэд

/Дууссан/ 💋 Миний бяцхан гаж донтон 💋Where stories live. Discover now