Save me

1.7K 68 4
                                    

Чиний байхгүй энэ газар үнэхээр харанхуй юм. Чиний байхгүй энэ орон зай үнэхээр хоосон юм.
Аюултай ч хайрлахыг хүсэж байна чиний эвдэрсэн төрхийг
Дэргэд минь байгаа ч ...намайг хайрлаач...надад амлаач
===========================
Яг ижил цагт нэгэн хэвийн зүүдэндээ цочин сэрэх би нүдний минь аягыг даган урсах нулимсаа арчин орноосоо бослоо
Нарны туяа үүлсийг нэвтлэн цонхоор минь тусах ч хот бүхэлдээ нам гүм
Цонхоо онгойлгоход үүрээр орсон борооны чийглэг үнэр хамрыг минь цоргин таатай мэдрэмж бүрхэх үед хөнгөн инээмсэглээд унтлаганы нимгэн даашинзаа тайлан нимгэн цамц мөн богино шорд оронд нь сольж өмслөө
Өглөөний цай уух үедээ шөнөжин зүүдэлсэн зүүдээ аль хэдийн мартжээ бас чамайг ч

Намайг ажил дээрээ очиход яг нээж байсан бөгөөд захирал минь намайг эрт ирсэнд магтаж миний ажлын сүүлийн өдөр эхэллээ. Ажиллаа эхлэхээсээ өмнө захиралдаа өргөдлөө өгөхөд тэрээр над руу гайхан харж байгаад "яагаад"хэмээн зөөлөн дуугаар асуугаад намайг хариулахаас минь өмнө"хичээл чинь эхэлж байгаа билүү тэгвэл өглөөний ээлж дээр ажиллаж чадахгүй байх нь"гээд хэсэг чимээгүй байснаа өргөдлийг минь эргүүлж өгөөд"өдрийн ээлжинд ажиллаж болно биздээ"гэхэд би тээнэгэлзэнгүй толгойгоо дохиод гарлаа
Үнэндээ энэ газраас холдмоор байсан юм.Одоо л чамайг мартаж чиний гэх зүйлийг орхиж чадахаар болсон байсан юм гэвч үгүй бололтой
Цагаан цамц бас бор хормогчоо зүүн дээр нь Хан Инна гэх нэрийн тэмдгээ зүүгээд эхний үйлчлүүлэгчийнхээ захиалсан капучиног найруулахдаа чи ч бас үүнд дуртай байж билээ гэж бодсон дахиад л чамайг бодчихсон өөрийн мэдэлгүй. Тэгээд март гэж өөртөө хэлэн толгойгоо сэгсэрсэн. Ажиллаа таран гудамжаар алхах үедээ гар гараасаа хөтлөлцөн хосуудыг хараад би дахиад л чамайг бодсон тэгээд дахиад л март гэж хэлээд гарахаасаа өмнө авсан латтегаа барин сандал дээр суун тэнгэр өөд харсан. Бүрхэг хэдий ч нарны туяа тод гялтганах тэнгэр. Удалгүй би тэр өдрийг санасан үргэлж зүүдэлдэг тэр өдрөө аль хэдийн өнгөрөөд 3жил болсон тэр өдрийг. Гараас чинь зууран гуйсан ч чи явчихсан чамайг ямар ч байсан хайрлах хайрыг минь үл тоон явчихсан. Аюултай ч чамайг хайрлахыг чамаар хайрлуулахыг ямар их хүссэн гээч. Нулимс дахин урсахад хүчтэй байна гэж амласан гээд нулимсаа арчин босохдоо урд минь байх дэлгүүрийн шилэнд ойсон өөрийн тусгалыг харан зогсож байгаад хойгуур минь өнгөрөх чамайг харсан. Шуудхан л иргэж харсан ч чи байгаагүй өөрийгөө хий юм харжээ гээд гэр лүүгээ иргэн алхаж эхэлсэн гэхдээ би дэндүү ухаан муутайгаасаа болоод дэлгүүрт явж байсан чамайг хойноо байна гэж бодсон гэдгээ мэдээгүй харамсалтай юм. Үүнийг ухаарсан ч буцаж чамдээр очих нь дэндүү оройтсон яг л 3 жилийн өмнөх рүү буцах шиг.
Дэндүү тэнэг юм болохоороо чамайг нүднийхээ өмнө алдчихсан
~flashback~
Санаж байна. Маш их
Үгүйлж байна. Чиний бүхнийг
Дурсаж байна. Бидний дурсамжийг
Гэхдээ зөвхөн надад л энэ нандин бололтой
Надаар эхэлж надаар дуусах харилцаа
Зөвхөн би дурсаж зүрхэндээ мөнхлөх харилцаа
Үзэн ядаж байна. Өөрийгөө
"бид зөвхөн найзууд тийм үү"хэмээн асуух чиний хоолой эвдэрсэн пянз шиг чихэнд давтагдан хангинах нь хүслийг минь нэг нэгээр устгаж зүрхийг минь бага багаар сийчих мэт
Тиймээ бид найзууд байсан
Энгийн л нэг найзууд гэхдээ би чамд дурлачихсан
Хайр гэдэг зүйлийг мэдсэн тэр өдрөө чамд дурлачихсан
Хамт л байвал хэзээ нэг өдөр хэлж болно оо оройтохгүй гэж бодсон энэ оройтчихсон
Чи хүнд дурлачихсан
Өмнө нь ч ингэж байсан тэгээд удахгүй больчих нь гэж бодсон ч энэ удаагийнх өөр байсан
Чи түүндээ уусчихсан яг л миний чамд ууссан шиг
Чиний хайр минийх шиг ганцаар эхлэх байх гэж бодсон ч үгүй байсан. Би хайрандаа сохроод чамайг зоригтой гэдгийг мартчихсан. Чиний хайрыг хүчирхэгжих тусам миний хайр унтарч буй галын дөл шиг багассаар байсан. Бага багаар итгэлээ алдахад минь цус минь бага багаар юүлэгдэх мэт надад амьдрах шалтгаан байхгүй болчихсон. Гэхдээ чиний хайр дуусчихсан. Чиний умбаж байсан хайр чинь дуусчихсан. Хэтэрхий их аз жаргалтай байсан хайр чинь явахдаа чиний гэх бүгдийг аваад явчихсан. Энэ үед л би чиний дэргэд байх ёстойгоо мэдсэн гэхдээ чи миний мэдэх чи байхаа больчихсон. Гэнэн цайлган чи алга болж хүйтэн хөндий чи гараад ирсэн гэхдээ хамаагүй ээ чи л байхад болно гэж бодоод дахиж алдахыг хүсээгүй учраас сэтгэлээ илчилчихсэн харин чи зүгээр л гуниг тээсэн харцаар харж байгаад явчихсан. Аль болох иргэн тойронд чинь эргэлдэж чамаар өөрийгөө хайрлуулахыг хүссэн гэвч энэ хүсэл төдий.
Чамайг санаж байна. Өмнөх төрхийг чинь
Хамт тоглодог байсан багын дурсамж
Гараас чинь бариад гүйдэг үеээ
Хайртай гэдгээ мэдсэн анхны үеээ гээд өмнөх үеээ бүгдийг санаж байна маш ихээр
Гэхдээ зүгээр ээ одооны төрхийг чинь ч бас хайрлаж чадах болохоор зүгээр л хамт баймаар байна.
Бодлыг минь тасалдуулж хаалга хүчтэй нүдэхэд би чамайг дурангаар хараад гайхсан. Эцэг эх минь амралтаар явчихсан байсан тул би хүн сэрээх вий гэж айх шаардлагагүй хаалгаа угзран татаад чамайг оруулсан. Чамаас архи үнэртэж байсан гаран дээр минь сулран унах үед чинь архины нэхүүн үнэр хамар цоргисон. Арай ядан өргөсөөр буудин дээр суулгаад гадуур хувцсыг чинь тайлж байхад чи гараас минь татаад"надад хайртай юу"гэж асуусан харин би эргэлзэх юмгүй толгойгоо дохьсон
??:аюултай биш үү эвдэрсэн намайг хайрлах (save me гийн хэсгийг оруулсан болно)
Би:аюултай байсан ч хайрлахыг хүсэж байна гэхэд чи гараас минь татан уруул дээр минь үнссэн. Анх удаа л ийм мэдрэмжийг мэдэрч байна зөөлөн бас чихэрлэг. Үнсэлт чинь хүчирхэгжиж эхлэхэд би хүчээ алдаж эхэлсэн үргэлж чиний л өмнө хүчээ алдах юм.
Чамтай өглөөг угтах гайхалтай байсан шувууд бидэнд атаархах мэт жиргэж
Бороо бидэнд атаархаж зөөлөн шивэрнэ
Бэлхүүсээр чинь гараа оруулан чангаас чанга тэврээд чамаар уушигаа дүүргэх ямар гайхалтай гээч
Энэ өдрөөс хойш бид тийм харилцаатай болчихсон. Би биднийг хосууд болсон гэж бодсон ч чиний хувьд найз хэвээрээ байсан.
Чамайг үнсэх бүрд чинь илүү ихийг хүсэж хүрэх бүрд чинь хүсэл минь ихэссээр байгаад чамайг үүрд өөрийн болгохыг хүссэн гэхдээ анхнаасаа минийх байгаагүй чи хэзээ ч үүрд минийх байхгүй
Чи тэгээд яваад өгсөн өөрийн аюултай төрхөөсөө намайг хамгаалахын тулд яваад өгсөн
Аюултай ч хайрлахыг хүссэн юм сан Жон Жонгүг

-💕❤️💕-

I'M FINEWhere stories live. Discover now