~11~

394 34 4
                                    

Жонгүг итгэлгүйхэн байсан ч Иинатай хамт явахаар шийдэн гэрийнх нь үүдэнд ирлээ. Тэрээр Тэхёныг аль хэдийн өөрийнх нь хайрладаг нэгний залуу болсон гэдгийг мэдэх ч машинаа налан зогсож буй түүнийг олж харан арай хийн дарагдсан бухимдал нь дахин сэргэх шиг. Өчигдөр түүнийг өвдсөн байхад ч Тэхёныг гэсэн Иннаг бодоход улам л дүрэлзэхээс биш тайвшрахгүйг тэрээр мэдсэн тул толгойдох бүхий л зүйлсээ устган ганцаар сургуулийн зүг алхахдаа Тэхёнд үнсүүлэн баярлах Иннаг харан гараа атган хурдан алхаж эхэллээ.
Инна хэдий инээмсэглэж буй боловч энэ түүнд өвдөлт авчирж байсныг Тэхён мэдэх ч шунал гэх зүйлээсээ болон гараас нь атган машиндаа суулгалаа. Сургуулийнхан нь өмнө ирэхэд Тэхён Иннагаас холдохыг хүсэхгүй байгаагаа тэврэлтээрээ илэрхийлэн зогсохдоо нүднийхээ буланд Жонгүгийг тэдэн рүү харан алхаж буйг харан Иннагын уруул дээр удаан гэх чин үнсэн холдоход Инна инээмсэглэсэн ч хажуугаар нь зөрөн өнгөрөх Жонгүгийг харан инээмсэглэхээ болиход Тэхён дахин нэг үнсээд тараад залгаарай гээд түүнийг орхин хөдөллөө. Буруу зүйл хийсэн мэт мэдрэмж төрөн Жонгүгийн араас арай хийн алхан ангид ороход Жонгүг түүнтэй суудаг суудалдаа бус эсрэг зүгт нь суун чихэвч зүүн ширээгээ дэрлэх ажээ магадгүй түүнд үүнээс өөр тайвшрах арга үгүй байсан биз. Инна суудалдаа суухаасаа өмнө хэсэг эргэлзлээ эндээ ганцаар суух уу эсвэл Жонгүгийн хажууд суух уу гэж гэвч тэр ганцаар суухыг сонгосон Жонгүгийн хажууд суучихвал зүрхэндээ цоожилсон түүнийг гэх хайрынх нь авдар онгойчих вий гэсэндээ хүслээ тэвчин ганцаар суухыг илүүд үзсэн ч энэ нь бүтсэнгүй танхимд тэд хоёулаа л ганц ганцаараа сууж байсан тул эхний цагийн багш тэднийг нийлүүлэн нэг баг болгоход тэд дотроо баярлах ажээ тэдэнд энэ л хэрэг болж байсан хэрэг. Шалтаг бие биедээ ойртох шалтаг. Сүүлийн цагуудад тэд өөр өөр хичээлд суудаг учир уулзалгүй явсаар тарахад ангидаа эргэн уулзлаа учир нь тэд одоо нэг төсөл дээр ажиллах гэж байгаа шүү дээ. Хэдий хураалгах хугацаа нь болоогүй ч тэд зүгээр уулзах шалгаана аа болгож буй хэрэг. Утас нь дуугарахад Инна хурдхан шиг аван Тэхёнд бие даалтынхаа талаар хэлэхэд тэрээр хүлээж байя гээд тасаллаа. Одоо Иннад Тэхёнд санаа зовох хүсэл байсангүй гэвч тэрэнд өөр сонголт алга. Номын сан орохоор алхаж байхдаа Инна дороо зогсон Жонгүг рүү гэм хийсэн мэт харсаар "өнөөдөр амжихгүй бололтой"гэхэд Жонгүг яагаад гэдгийг нь асуултгүй мэдэж байлаа. Иннаг эргэн явахаас өмнө Жонгүг гараас нь барин амжсан бөгөөд коридорын хананд шахан тулан зогсоход тэдний хооронд 10см хүрэхгүй зай үлдэх бөгөөд хэн хэнийх нь түргэн цохилох зүрх сонстоно.
Инна:яаж байгаа чинь энэ в гэж арай хийн хоолойгоо чангалан аль болох тайван байхыг хичээн асуухад Жонгүг түүнийг хаан хана тулж байсан гараа хананд цохин"новш гэж"гэхэд Инна айж орхих нь тэр. Жонгүг түүний урдаас анх удаа л орилсон учир биз.
Жонгүг:новш гэж Хан Инна чи яачихсан юм яагаад намайг ойлгохгүй байгаа юм яагаад надад санаа тавихгүй байгаа юм яагаад хэмээн орилон хэсэг доош харж байгаад сонсох төдий яагаад намайг биш түүнийг хайрлаад байгаа юм хэмээн хүнд хүнд амьсгалах нь түүнийг уйлж буйг илтгэх шиг. Инна ч мөн уйлж байсан бөгөөд нулимсаа шувтран түүнийг түлхэн зөрөн гарлаа. Иннагын буруу сонголт уу эсвэл Жонгүгийн хожмын ухааралтаас уу мэдкү юм гэхдээ ийм байдалд хүргэсэн хүмүүс бол зөвхөн тэд гэхдээ тэд биенээсээ бурууг эрсэнгүй учир нь тэд нэгэндээ хайртай хайртай нэгнээ үзэн ядахын оронд мартсан нь тэдэнд илүү амар. Инна үнэхээр Жонгүгийг бус Тэхёныг хайрладаг юм гэж үү...үгүй тэр Тэхёнд зовлон мэдрүүлэхийг хүсдэггүй гэвч үүнийг Жонгүг мэдэхгүй биш ээ мэдсэн ч тэр яаж ч чадахгүй учир нь тэр энэ шархыг Иннад өгсөн хүн байтал хэрхэн үүний талаар ярьж чадахав тиймээс ч мэдээгүй нь амар биз. Инна зогсолтгүй урсах нулимсаа арчин арай хийн тогтоон Тэхён дээр очиход Тэхён түүний уйлсныг мэдсэн ч яагаад гэдгийг нь ч бас мэдэх тул асуулт тавьсангүй явсаар гэрийнх үүдэнд ирэн Иннаг буухаас өмнө зогсоогоод улайсан нүдэн дээр нь гараа тавин"надаас л болж уйлж болохгүй гэж үү өөр хүнээс биш надаас болж нулимсаа дуслуулан эргэн аргадуулан эрхлээрэй"гэхэд Инна хүчээр инээмсэглэн Тэхёны хацар дээр үнсэн дотогш орохоор явж байхад нь нулимс нь дахин урслаа. Тэхён Иннаг орохыг нь харж зогсож байгаад урагш зам гөлөрч байгаад гэнэтхэн үрүүлээ цохин хараал ид гэсээр үсээ сэгсийлгэн хүн хайрлах яагаад ийм хэцүү юм бэ гэж шивнэн дахин хэд хэд үрүүлээ хүчтэй цохин цээжээ барин доош харан сууж байгаад хөдөллөө.
--------------------------
Судалгааны өдөр гэх нэрийдэлтэй ч хөгжилдөх гэж зохиосон энэ өдөр Инна болон Жонгүгийн үндсэн ангийнхан хамт судалгаагаа хийхээр болсон ч бүгд 5 баг болон тус тусдаа явахаар болоход Жонгүг Инна хоёр нэг баг болсон бөгөөд судалгаа гэх хий сэлгүүцэл дундаас Жонгүг Иннаг татан хүн ихтэй гудамжнаас холдон түүний гараас чанга атган "ядаж боломж олгооч бидэнд боломж хэрэгтэй"гэхэд Инна санаа алдан"Жонгүг би найз залуутай"
Жонгүг:гэхдээ чи хайргүй чи надад хайртай гэж хэлсэн
Би:бүх юм өөрчлөгддөг юм гээд гараа татан авах гэж оролдоход нь Жонгүг улам чангалан түүнийг өөртөө татан хүзүүнээс нь барин уруул дээр нь үнсэхэд Инна хариу үнсэхийг хүсээгүй ч тэр яаж ч чадалгүй хариу үнсэхэд Жонгүг ёжилсон маягаар инээмсэглэн"энэ чиний хариу болог"гээд гараас нь хөтлөн ойрхон харагдах сургуулийнхаа зүг хурдлан инээмсэглэн явахад Инна зүгээр л түүний гарыг зөрүүлэн атган алхана. Түүнд одоо гараас атгах нэгэн л нүдэнд нь харагдан инээмсэглэсэн ч энэ сайхан байдал нь тийм ч удаан үргэлжилсэнгүй. Тэднийг сургуулийн хашаагаар орохын даваан дээр хэн нэгэн Иннагын гараас татан зогсооход эргэн харвал энэ Тэхён байсан бөгөөд түүнийг харсан даруйдаа Жонгүгийн инээмсэглэл замхран хөмсгөө зангидахад Тэхён ч мөн түүнрүү хөмсгөө зангидан харна.
-💕❤️💕🤔
Thanks for reading

I'M FINEWhere stories live. Discover now