Bonus

298 35 3
                                    

Жонгүг сургуулийнхаа гадаа хэсэг зогсож байгаад сая л өөрийн ухаанаа олж аван сургууль орон цүнхээ аван эргэн гарлаа. Түүнд гэртээ харихаас өөр арга байсангүй. Зам даган алхах үедээ Жонгүг хажуудаа харагдах бяцхан зоогийн газрыг харан хэсэг гадаа нь зогсож байхдаа орох үгүйдээ эргэлзсэн ч дотогш орон тэкен дээр суун шар айраг захиалан суулаа. Түүний захиалга ирэхтэй зэрэгцэн
хэн нэгэн түүний хажууд суухад Жонгүг шар айрагнаасаа харцаа салган хажуу тийш харахдаа гайхаж орхилоо. Түүнийг харан гайхширсан Жонгүгийг харан өнөөх хүн инээмсэглэн"сайн уу Жон Жонгүг"гэхэд Жонгүг хариу юу хэлэх ёстойдоо эргэлзлээ магадгүй энэ мэдрэмжийг ч бас Инна мэдэрсэн байх. Зүрхийг нь сийчээд явсан энэ хүний өөдөс ширтэн суух Жонгүгийн гараас Хэри барин"дахин уулзсандаа баяртай байна чамайг үнэхээр санасан шүү"гэхэд Жонгүг гараа түүнээс татан шар айрагнаасаа балган нүднийхээ үзүүрээр Хэриг харлаа.
Хэри:бараг 5жил уулзаагүй юм байна үнэхээр урт хугацаа шүү...таван жил чамайг санасан чамайг орхин явсан өөрийгөө зүхсэн хэмээн гунигтай ч инээмсэглэхэд Жонгүг дахин шар айрагнаасаа балган царайндаа ямар нэг хувирал үл гарган"Сокжин яасан юм"гэхэд Хэригийн инээмсэглэл замхран"салчихсан"гээд нулимс дуслуулан доош харах нь гээд эхнээс нь эхлээд одоог хүртэл хийх үйлдэл бүр нь Жонгүгт худал хуурмаг мэт. Хэн л ийм зүйлд итгэв гэвч Жонгүгийн зүрхний хаа нэгтэй орших Хэриг гэх сэтгэл түүний нулимсыг арчихыг шаардахад тэрээр зүрхээ даган хацрыг нь даган урсах нулимсыг арчихад Хэри түүний гарыг атган нүдрүү нь эгцлэн харан"санасан" хэмээн хэлэх нь чин сэтгэлийнх мэт магадгүй үүнд Жонгүг итгэх гэж оролдож байгаа биз. Жонгүг Хэригийн өөдөөс харан суухдаа өөрийгөө олж харсан юм. Яг Иннагын хажууд гэнэтхэн гарч ирэн чамайг санасан гэж хэлсэн тэр үеээ одоо Хэригээс харж байлаа. Тэд хоорондоо дэндүү адил юм.
Жонгүг Хэригийн хацраас гараа авахад тэрээр дээш харан нулимсаа ширгээх мэт нүдээ хурдан хурдан завчлан эргэн Жонгүг лүү харлаа.
Хэри:харин Инна яасан
Жонгүг:чамд хамаагүй байх
Хэри:тэр чамд хайртай гэдгийг мэдэх үү
Жонгүг:...
Хэри:мэддэг байх нь харин тэр чамайг өөрт нь хайртай гэдгийг мэдэх үү
Жонгүг:...
Хэри:мэддэг байх нь гэхдээ харамсалтай юм тэр одоо өөр хүнийх тийм биз
Жонгүг:амаа хамхи
Хэри:Жонгүг чи үнэхээр тэнэг юм бидэнд хар дурсамжийг авчирсанд дурлаж л байдаг
Жонгүг:Ким Хэри амаа татаад өг хэмээн хашхичин ширээгээ цохиход Хэри цочсон ч яриагаа үргэлүүлэн"чи мэдэх үү тэр биднийг салгасан гэдгийг тэр л бидний зүрхэнд бий болсон томоос том шархыг өгсөн гэдгийг"гээд инээхэд Жонгүг шар айргаа урагш шидэж орхилоо.
Жонгүг:сонс бидний салс нь түүний буруу гэж хэлэх эрх чамд байхгүй чи хараал идсэн тэр новшийгоо даган яваагүй байсан бол бид ингэж зовохгүй байсан юм биш ээ үгүй юм байна зүгээр л анхнаасаа чамд биш Инна д хайртай гэдгээ ойлгосон бол ийм зүйл болохгүй байсан гэхдээ юу гээч Иннаг намайг өвтгөсөн ч би хайрлах болно тийм болохоор дахиж уулзахгүй байвал сайн байна гээд ширээн дээр мөнгөө чангахан тавин гарахад Хэри үсээ зулгаан үлдлээ.
~~~~~
Бүтэн цагийн турш огтхон үг дуугаралгүй явсаар Иннагын байрны өмнө ирэхэд Тэхён дадал болсон зангаараа түүний бүсийг тайлж өгөн нүүрэнд нь ойртоход Инна түүний царайг сайтар ажиглан нүдрүү нь харахад Тэхён ч мөн түүнрүү харлаа.
Хэри:Тэхён бид найзууд хэвээр үлдэж болох уу гэхэд Тэхён түүнээс холдон эргэн суудалдаа цэх суун урагш зам харлаа.
Хэри:ядаж миний хажууд...
Тэхён: би канад явах гэж байгаа
Хэри:..сайн хэрэг тэгээд хэзээ ирэх юм 1долоо хоног эсвэл 2долоо хоног хэмээн итгэл дүүрэн Тэхён руу харахад тэрээр толгой сэгсэрсэн тул Инна үргэлжлүүлэн"эсвэл бүр сар"гэхэд Тэхён Иннагын үсийг илэн"6жил"хэмээн гуниглан гуй хэлнэ.
Инна:тийм байх нь ...гэхдээ утсаар холбогдож болно бас...гээд үгээ дуусгаагүй байхад Тэхён түүний уруулыг үнсэн"баяртай"хэмээн хэлэх нь Иннагын зүрхийг зүсэх мэт.
Инна:уучлаарай Тэхён зөвхөн өөрийгөө бодож байгааг мэднээ гэхдээ найз минь байгаарай гээд түүнийг ч мөн эргүүлэн үнсээд машинаас буулаа. Магадгүй тэд дахиж хэзээ уулзахаа мэдэхгүй ч тэднийг бие биедээ өгсөн дурсамж нь гуниг агуулах ч үнэ цэнтэй учир энэ тэдэнд хэцүү биш байх ажээ. Хэзээ нэг өдөр уулзахдаа тэднийг бие биенээ танихгүй мэт зөрөх бус гэр бүлийнхнээ бие бие дээ танилцуулна гэж найдна.
-💕❤️💕
Энэ хэсэг зүгээр нэмэлт хэсэг учир богино бичлээ тэгээд одоо ингээд асуудал нь цэгцэрсэн учир Жонгүгийн овсгоо л бүхнийг шийдэх нь дээ мэдээж дахиад асуудал гараад ирчихгүй л бол🤔
Жич: it's just bonus

I'M FINEWhere stories live. Discover now