Дахин тохиролцьё

341 34 4
                                    

Амралтын өдөр тул үд дунд хүртэл унтаж байгаад сэрсэн Иннаг бүрхэг цаг агаар угтан авлаа. Орноосоо босохдоо цонхоор гадаах орчинг харвал бороо орсон бололтой зам дээр ус тогтсон байх нь түүнийг инээмсэглэлүүлээ. Өдөржингөө унтах төлөвлөгөөтэй байсан Иннаг цаг агаар гарахыг ятгах мэт түүний дуртай бороо орсон байлаа. Инна бороо ороход тийм ч дуртай биш ч борооны дараах чийгний үнэрт юу юунаас дуртай.
Арван сар хэдий ч бороо орж буй нь түүнийг улам баярлуулан утсаа аван Тэхёны дугаарыг хийчхээд устгалаа. Тийм л дээ одоо түүнд түүнийг дуудах эрх байхгүй биш ээ бүр боломжгүй болчихсон юм байна учир нь тэр аль хэдийн Оттава орох онгоцондоо суусан биз. Ууг нь ийм үед Тэхёнтой гадуур алхах нь Иннад тайвширал болдог юм сан. Тэхён үнэхээр түүний амьдралын салахгүй нэгэн байжээ гэхдээ зөвхөн найзын л хуваарь. Гэнэтхэн утас нь өөрөө дуугарахад Инна гуниг тээх бодлоо орхин дахин инээмсэглээд утсаа авахад"сайхан амарсан уу"хэмээн түүний хамгийн ихээр сонсохыг хүссэн хоолой утасны цаанаас гарахад Инна "тиймээ харин чи"
Жонгүг:чамайг санасан
Инна:больж үз"инээх"
Жонгүг:хамт өглөөний цай уух уу
Инна:өглөөний? Одоо өдөр болж байна Жонгүг
Жонгүг:чиний хувьд өглөө нойрмог хоолойт минь арван минутын дараа оччих болохоор хурдлаарай гээд таслахад Инна толгойгоо сэгсрэн инээгээд өөрийгөө бэлдлээ. Утсанд нь зурвас ирэхэд Инна цүнхээ шүүрэн гутлаа углах аядан гарах нь Жонгүгийн "ирчихлээ" гэх зурвасаас болжээ.
Инна:өдрийн мэнд гэсээр машин налан зогсох Жонгүг дээр очин машины хамар дээр цүнхээ тавин гутлаа бүрэн өмсөнгөө хэлэхэд Жонгүг инээн доош суун Иннагын үдээсийг үдэн өглөө
Жонгүг:намайг хархаар их л яарч дээ янз нь
Инна:зүгээр л чамайг хүлээлгэхийг хүсээгүй төдий битгий их юм бод гэхэд Жонгүг инээн өндийгөөд Иннагын үсийг сэгсийлгэн суучих гээд машины хаалгыг татан өгөхөд Инна суулаа. Жонгүгийг машинаа тойрон жолоочийн суудалд суухад Инна түүнрүү харан"чи машин барьж сурсан хэрэг үү"хэмээн нүдээ бүлтийлгэн хархад"Жонгүг толгойгоо дохин машинаа асаан"өөр ч зүйл сурсан"гээд хаа нэг тийшээ хөдөллөө. Кафе өнгөрөх үед Инна Жонгүг рүү харан"бид хаачих гэж байгаа юм"гэхэд Жонгүг инээн"чиний дуртай газар луу"гээд Инна руу хальтхан харчхаад эргэн урагш хархад Инна инээмсэглэн"замаараа хоол авцгаая"
Жонгүг:"толгойгоо сэгсрэх"би хийчихсэн гэх нь Иннаг гайхшруулж орхилоо. Жонгүг тэр үнэхээр өөрчлөгдсөнийг илүү төгс нэгэн болсныг сарын турш хамт байсан хэрнээ сая л анзааран гайхах Иннаг өвс нь гандсан тал газар гайхшралыг нь зогсоолоо. Инна эргэн тойрноо ажиглан харж байгаад буун гүнзгий амьсгал аван инээгээд Жонгүгийг хурдлахыг сануулахад тэрээр бэлдсэн хүнсээ аван тэд хамтдаа толгодын дээр гарлаа.
Инна:энд шөнө үнэхээр сайхан шүү хэмээн суух бүтээлгээ засахдаа Иннаг хэлэхэд дараагийн болзоон дээрээ шөнө ирцгээе гэхэд Инна хийх үйлдлээ зогсоон Жонгүг лүү харлаа.
Жонгүг:биш ээ болзоо биш юм байна дараагийн уулзалтан дээрээ гэсээр шилэн хүзүүгээ илэн доош хархад Инна"тэгцгээе дараагийн бус бидний эхний болзоо гэх тодотголтой өдөр ирвэл тэр өдөр энд ирцгээе"гээд хийж байсан үйлдлээ үргэлжлүүлж байхдаа хажууд нь Жонгүгийн задлан тавьсан кимбабнаас аван идээд дахин инээлээ. Цаашдаа ч тэд ийм л байгаасай бие биедээ инээмсэглэл бэлэглээсэй.
Жонгүг:амттай болж уу гэхэд Инна хурдан хурдан толгойгоо дохин үнэхээр их хэмээн хариулсанд Жонгүг түүний хацарнаас чимхэн хөөрхөн гэдэг нь гэж өхөөрдөн хэлэх нь Иннаг ичээж орхилоо.
Тэд хамтдаа хооллож дуусан аягануудаа цэгцлэн хийгээд дэвсгэр дээрээ суун бүүдийх тэнгэрийг харна.
Инна:хэвтчих гээд хөл нь дээрээ товшиход Жонгүг хурдхан шиг хэвтлээ.
Инна:чиний үсээр оролдоогүй их удаж
Жонгүг:хөл нь дээр чинь хэвтээгүй их удаж гээд бэлхүүсээр нь тэврэхэд Инна инээн түүний үсээр оролдоно. Бороо гэнэтхэн орж эхлэхэд тэд гүйсээр машиндаа орж ирэн эргэн хот руу буцлаа. Бороо дэндүү хүчтэй орж байгаагаас болоод Инна Жонгүг хоёр тийм ч хурдан явж чадахгүй байсан ч цаг хэртэй зогсолтгүй явсаар Иннагын гэрийн үүдэнд ирэхэд Инна Жонгүгт хоолоор дайлсанд баярласнаа илэрхийлчхээд буухдаа гэрийнх нь үүдэнд зогссон Сокжиныг харан машинаас холгүй доороо зогслоо. Жонгүг Иннаг дотогш орохгүй байгаад гайхан буух гэсэн ч Инна эргэн харан Жонгүг рүү баяртай хэмээн инээмсэглэн цааш явах нь түүнийг онгойлгосон байсан хаалгаа хаахад хүргэв. Жонгүгийн машин хөдлөхөд Инна хөлөө зөөн ядсаар Сокжины ард очин шүхрээ түүний дээр барихад дээрээс ус дуслахгүй байгаад гайхсаар Жин эргэн харахдаа тэрээр инээмсэглэн мэнд мэдэж буй мэт баруун гараа өргөлөө.
Инна:сайн байсан биздээ
Жин:мэдээж
Инна:надтай уулзахаар ирсэн юм уу гэхэд Жин толгойгоо дохин тэд дотогш орлоо. Нилээн удаан бороонд зогсон норсон Жинд Инна алчуур болон халуун цай бэлдэн өгөн түүний урдаас харан суухад Жин цайнаасаа нэг балган"чи Жонгүгийг өөрийн болгожээ тийм үү"гээд инээхэд Инна ч мөн өөртөө бэлдсэн цайнаасаа балган үг хэлсэнгүй.
Жин:үгүй бололтой гэхдээ сая чи Жонгүгийн машинаас бууж байсан
Инна:Жин зүгээр гол асуудалдаа ор яах гэж ирсэн юм бас яаж намайг энд байгааг мэдсэн юм
Жин:ширүүхэн байх чинь зүгээр санаандгүй явж байгаад л мэдсэн
Инна:би тоглоогүй байна Жин
Жин:ойлголоо доо ойлголоо Хэриг дагаж байгаад ирсэн юм
Инна:Хэри...тэр яаж намайг энд..бас чи яагаад Хэриг дагаж байдаг юм
Жин:зүгээр л яахав бид салсан гэмээр юм уу даа чи мэднэ дээ бид сургуулиа төгсчихөөд хамтдаа Хятад явсан гэдгийг эхний 2 жил сайхан байсан ч би түүний өмнө буруутай мэт санагдаад байсан болохоор бүгдийг хэлчихсэн тэгсэн ч тэр надтай байсаар байсан гэхдээ бага багаар хөндийрсөөр нэг л мэдэхэд салсан тэгээд тэр эргээд Солонгос явсан бараг хоёр сарын өмнө энд ирсэн байх харин би сарын өмнө ирсэн тэгээд түүнээс уучлалт гуйхаар хайж байхдаа түүнийг ямар нэг зүйл сэдээд байгааг мэдсэн тэгээд л мөрдөж эхэлсэн ингээд л танайхыг олсон болсон биздээ хэмээн тайвнаар өчихөд Инна толгойгоо сэгсрэн"Хэри яаж манайхыг олсон юм"
Жин:мэдкү юм магадгүй чамайг мөрдсөн байх яг л Жонгүгтай адил
Инна:Жонгүг тэр Жонгүгийг мөрдсөн хэрэг үү
Жин:тиймээ бас саяхан уулзсан магадгүй тэр эргээд Жонгүгтай нийлмээр байгаа байх гэхэд Иннагын нүд томрох бөгөөд Сокжин үүнийг нь хараад инээн"бид дахин тохиролцох хэрэгтэй бололтой"гээд цайнаасаа дахин балгалаа.
-💕❤️💕

I'M FINEWhere stories live. Discover now