Сар

459 39 4
                                    

Тодоос тод гэрэлтэх сарны туяанд чамайг харах үнэхээр гайхалтай юм. Дэндүү өндөр хамар,том давхраатай ч алга болсон байх энэ нүд чинь,яг тохирох уруул,өтгөн хөмсөг,хацар дээрх бяцхан сорив,уруулын доор байрлах мэнгэ гээд л бүгд төгс юм.
Жонгүг:би цоорох нь
Би:уучлаарай
Жонгүг:өнөөдөр сар тод байх чинь
Би:тийм байна
Жонгүг:сарыг харвал намайг бодож байгаарай гэдгийг санаж байгаа биз дээ
Би:мхн дунд ангид байсан билүү чи зуслан явахаар болоод намайг санавал эдр гээл нээх сүртэй
Жонгүг:хаха тхх гэхдээ намайг санаагүй гэж үү
Би:мхн санаагүй харин ч гоё байсан шинэ найзтай болоол
Жонгүг:би бол санасан маш их...тэгээд аймар санаал ирж байхад өөр хүүхэдтэй дотно болцон байхыг чинь хараал уур хүрсийшд
Би:баярлаа
Жонгүг:юунд
Би:найз минь байгаад
Жонгүг:зүгээр л гэхээс...үүрд сайн найзууд биздээ
Би:мэдкү
Жонгүг:юу яагаад
Би:зүгээр л заза унтацгаая
Жонгүг:унткүэ
Би:маргааш хичээлтэй шдээ
Жонгүг:ёоо тийм билүү тэгвэл унтахаас даа гээд яг цонхны хажууд зассан хоёр хүний том гудсан дээр хэвтэцгээлээ
Би:дуулаад өгөөч
Жонгүг:ямар дуу
Би:мэдкү юу ч байсан болно чиний хоолойг л сонсож байвал

Нүдээ нээхдээ л аз жаргалтай болж байна. Сэрүүлгээ унтраачхаад түүний хөмсгөө зангидан хэвтэх төрхийг харж байгаад духан дундуур чинь нэг цохиод алуулахаасаа өмнө гал тогоо орж цай бэлдлээ.
Жонгүг:нэг савсгасан юм дух бүр улайтал нь цохичих юм аа
Би:чи тэгэхгүй бол сэрдэггүй биз дээ
Жонгүг:чи ингэхэд эмэгтэй хүн мөн үү
Би:тэгээд гүү юм уу
Жонгүг:үгүй л юм шиг байшд наад байгаагаа хар эмэгтэй юм байж эр хүнтэй хонохдоо ийм хувцас өмсөж болдог юм уу шөнөжин гуя чинь биеэн дээгүүр явахаар ямар эвгүй байсныг мэдэх үү
Би:хнн дуугүй хоолоо ид гээд улайсан хацраа барьсаар хувцсаа солихоор өрөөндөө орлоо
Намайг хувцсаа сольж дуусахад тэрээр ч мөн бэлдээд амжжээ тэгээд зөвхөн хоёулханаа сургууль руугаа алхсан юм. Ууг нь Хэриг аваад сургуульд нь хүргэж өгөөд дараа нь сургууль руугаа явдаг байсан ч өнөөдөр Хэри түрүүлээд явчихсан байсан учир бид л хамт явсан. Өнөөдрийн эхлэл гэхэд л ийм гайхалтай байхад өдөр нь ямар байх бол магадгүй энэ миний азтай өдөр болох байх.
Хичээл энгийнээрээ орон тарахад бид урьдын л адил нөгөө кафе даа очиж Латте болон Капучиногоо аван гарахдаа Хэри болон Жинтэй тааралдлаа. Тэд үнэхээр дотно харагдах ба инээд нь замын цаадах хүнд ч сонсогдохоор байв. Инээмсэглэж байсан Жонгүгийн царай огцом бараан Хэригийн зүг ширүүн ширтэж байтал тэр ч мөн Жонгүг руу харан Жин тэр хоёр ирлээ.
Жонгүг:юу хийж яваа юм нэмэлт хичээлтэй гээд байсан биздээ
Хэри:юу тийм лдээ гэхдээ орохоо болиод өө нээрээ би хэлсэн билүү Жин бид хоёр нэг анги гэж тэр өнөөдөр манайд шилжиж ирсэн
Жонгүг:хамаагүй ээ зүгээр дагаад яв гээд царайгаа үл хувирган гарт минь капучиногоо атгуулан Хэриг дагуулсаар холдлоо.
Би:энэ чиний эхний алхам уу
Жин:үгээ зүгээр аз тохиочихсон юм...хоёулаа жоохон салхилах уу
Би:үгээ би завгүй
Жин:худлаа Жонгүг байсан бол яах байсан болдоо
Би:за яахав тэгье
Гээд бид алхлаа
Жин:чи хэзээнээс Жонгүгт сайн болсон юм
Би:дунд ангиасаа л байх
Жин:анхны хайр чинь юм байна тийм үү
Би:тийм л байх...чи ийм сониуч юм уу
Жин:тийм гэж хэлж болноо гэхдээ чи их сонирхолтой санагдсан юм
Би:би юу
Жин:мхн тэгж удаан хайрлачхаад яаж өөр хүнд танилцуулж чаддаг байна аа үнэхээр их тэсвэр шүү
Би:дэндүү их хайртайгаасаа болоод буугаад өгчихсөн юм
Жин:хэцүү юм
Би:гэхдээ би бас юм асуучих уу
Жин:за
Би:би анхны харцад итгэдэггүй тиймээс ч чамайг Хэрид чин сэтгэлээсээ хайртай гэж бодохгүй байна
Жин:харин лдээ би өөрөө ч сайн мэдэхгүй байна гэхдээ анх хархад л өөр мэдрэмж төрсөн
Бид ойр зуурын юм ярьсаар гэртэй орсон юм. Энэ өдрөөс хойш 3 сар өнгөрсөн Жонгүг Хэри хоёр үерхсэн хэвээр л байсан юм мэдээж өнгөрсөн долоо хоногийг хүртэл шүү дээ. Тэд салчихсан ууг нь дэгэн догон ч гэсэн тэд салах дээрээ нэг ч тулаагүй гэтэл салчихсан магадгүй Жин ажлаа хийж чадсан байх тэгээд л салсан биз. Үнэндээ энэ миний хувьд баярламаар мэдээ ч хэцүү байна тэрний гунигтай төрхийг хармааргүй байна. Анх удаа бараг анх удаа л түүний тэгж их уйлахыг харсан анх удаа л сул дорой байдлыг чинь харсан. Зүрх минь дахиад л зүсэгдсэн магадгүй би хайрлах эрхгүй юм шиг ээ. Гэхдээ би чамд сэтгэлээ илчилсэн гэвч чи хоосон харцаар нүд рүү минь хэсэг ширтэж байгаад явчихсан.
Сургууль руугаа ганцаар алхахдаа хажууд минь алхдаг байсан чиний төрхийг нүдэндээ төсөөллөө. Дахиад л анги руугаа ганцаараа орлоо тэгээд чиний хоосон ширээг харан нулимсаа арай ядан тэсээд суудалдаа очин суулаа. Жонгүг тэр өдрөөс хойш нэг ч удаа хичээлдээ суугаагүй салсан өдрөө ирэн уйлсныг эс тооцвол надтай ч уулзаагүй.
Их завсарлагаан болоход ангид суух хэцүү байсан тул коридороор алхаж байтал Жонгүг гэнэт л урд минь гараад ирсэн гэхдээ ганцаараа бус хэн нэгэнтэй. Жонгүг тэр хэн нэгнийхээ уруулыг үнсэж байсан тэгээд түүнийг дагуулсаар сургуулиас гарсан. Зүрх минь дахин өвдөлтөнд автаж тархи минь уйлж байсан юм.
Тэрхэн мөчдөө би чамайг өөр нэгэнтэй нийлжээ гэж бодсон ч үгүй гэдгийг сүүлд нь ойлгосон.
Хичээл тарах үед ч чи байгаагүй яг л өмнөх өдрүүд шиг. Дуу сонсонгоо бүрхэг тэнгэрийг харан явж байтал урдаас Жин гараад ирэх нь тэр. Тэрээр намайг харчхаад гүйн ирэн мэнд асуулаа.
Жин:Жонгүг хэр байна
Би:мэдкүэ уулзаагүй удаж байна харин Хэри ямар байна
Жин:мэдкүэ нээх юм ярихгүй байгаа
Би:бид ч өрөвдмөөр юм
Жин:тийм л юм шиг байна
Би:тэд биднээс болж салсан уу
Жин:бид биш надаас болж салсан чи анхнаасаа хэлсэн шдээ би оролцохгүй гэж тиймээс чамаас болоогүй
Би:гэхдээ л...
Жин:чи буруугүй тиймээс битгий гунигла надад улам хэцүү санагдах гээд байна...би одоо давтлагатай түрүүлээд явлаа баяртай
Би:за
Удаанаар алхсаар гэртээ ороход ээж аав хоёр яг гарах гэж байсан бөгөөд гартаа зөвхөн аялалд явахдаа үүрдэг байсан цүнхээ барьжээ
Би:сайн уу та хоёр гарах гэж байгаа юм уу
Ээж:ашгүй ирчих вүү аав ээж хоёр эмээ өвөө хоёр руу чинь хэд хоног явчхаад ирье бие нь муу байгаа бололтой
Би:аан за би явах шаардлагагүй юу
Ээж:хичээлтэй юм байж
Би:тийм лдээ тэгвэл болгоомжтой яваарай эмээ өвөө хоёрт мэнд хүргээрэй гээд тэднийг нэг нэг үнсчихээд гарган өгөөд өрөөндөө орлоо. Хувцсаа өлгөх үедээ халааснаас нь утсаа гарган ширээн дээр тавьчихаад дараа нь хувцсаа солиод эргэн утсаа авлаа. Жонгүгийн дугаарыг хийн залгах эсэхтэй эргэлзэж байгаад эргүүлэн ширээн дээр тавилаа. Хичээлээ хийж дуусаад буйдан дээр хэсэг сууж байгаад гэнэтхэн зориг ороод утсаа аван Жонгүг рүү залгалаа.
Дүүд...дүүд нэг дэх дуудлага ...тэр авсангүй
Хоёрдох дуудлага дахиад л авсангүй ...
7дох дуудлага чи авахгүй бололтой. Цаг харвал шөнийн 1ыг заах бөгөөд нойр хүрэх мөн залхуурах минь зэрэгцэн шууд буйдан дээр унтах гээд хэвтлээ...
Хаалга хүчтэй нүдэх дуугаар нойрмоглосоор сэрэн цаг харвал шөнийн 3 цагийг заах ба би дөнгөж хоёр л цаг унтжээ. Хаалга улам чанга нүдэж эхлэх үед зүрх минь хүчтэй цохилон айдас биеийг минь бүрхлээ. Гэрлээ асаан цагдаа руу залгахдаа бэлдэн утсаа гартаа атган зөөлөн зөөлөн алхсаар хаалган дээр очлоо. Дуранг нь дээшлүүлэн харахдаа би гайхаж орхисон юм энэ Жонгүг байна. Тэрээр дахин хаалга нүдэхэд би хурдхан шиг хаалга аа тайлахад тэрээр хэсэг над руу харан зогсож байгаад биеээ суллан гаран дээр минь унахад түүнээс архины нэхүүн үнэр үнэртэнэ.
-💕❤️💕thanks for 100followers
Энэ хэсэг сонин болсон байх гэж бодож байна оруулах гээд яараад сонин л юм биччих лээ
Бас нэг асуулт асууя та нар энэ өгүүллэгтэй +хэсэг авмаар байна уу? Юу гэж бодож байна хэрвээ үгүй гэвэл шууд алгасаад явлаа энэ нь ч надад амар биз гэхдээ та нар ямар бодолтой байна
Thanks for read💕💞

I'M FINEWhere stories live. Discover now