Love

377 34 2
                                    

Энэ өдрөөс хойш 3 сар өнгөрсөн.  бидний харилцаа улам гүнзгийрсэн гэж бодсон ч бид одоо хосууд болсон гэж бодсон ч одоо ч чиний харцнаас хайр бус дур хүсэл л харагдсан хэвээр л. Чамаар хайрлуулахын тулд би яг юу хийх хэрэгтэй юм. Эцэг эх минь гэртээ ирсэн ч бид "бидний бяцхан нууц" болсон тэр зүйлээ үргэлжлүүлсээр байгаа гагцгүй байршил нь л өөрчлөгдсөн хэрэг.

Түүнийг хүлээн дээвэр дээр суухдаа би иргэн тойрноо ажиглалаа үүлгүй цэнхэр тэнгэр. Өнөөдөр тийм зүйл хийх бус болзоход сайхан өдөр бололтой гэвч бидний харьцаа одоо ганцхан тэр зүйл дээр л тогтож байгаа шүү дээ. Шингэн зүйл хацарт мэдрэгдэхэд хурдхан шиг арчин хаалга нээгдэх дуугаар түүнийг байх хэмээн иргэн хархад тэр бус түүний нийлдэг хөвгүүдийн нэг нь байлаа
Тэр:нөгөө юу чи Инна биз дээ
Би:мхн яасан
Тэр:аан намайг Хусог гэдэг
Би:за
Хусог:нөгөө чамайг багш дуудаж байна бас Жо..заза багштай уулзаад гарч ирэхээр чинь хэлье гялс багш дээр оч
Түүнийг ийн дуржигнуулахад инээд минь хүрсэн ч царайгаа хувиргалгүй түүнийг даган багш нарын өрөө рүү орлоо. Бас яах гэж дуудсан юм бол магадгүй хонхны баярын талаар байх. Намайг багш нарын өрөөрүү ороход багш миний зурагтай цаасыг харж байгаад "суу"хэмээн найрсгаар хэлэн өнөөх цаасыг урд минь тавихад би юу болохыг мэдлээ. Их сургууль. Нээрээ тийм л дээ бид 3 хоногийн дараа сурагч насаа үдэх юм байна. Багш нөгөө цаас руу заан энэ "чиний сонирхсон сургуулиуд хүсэлтэй явуулаад үзээрэй одоо гарч болно"гэхэд би цаасыг аван гарлаа.
Намайг багшийн өрөөнөөс гаран дээврийн өрөө рүү явах гэж байтал Хусог ирэн зогсоогоод доод уруулаа зөөлөн хазлан"тэр энд байхгүй"гээд бугуйн дахь цаг руугаа харан "5цагт ниснэ"гэхэд би гайхаж орхилоо. Хэн ниснэ гэж тэр гэж хэн юм арай...
Би:хэн...хэн ниснэ гэж
Хусог:Жонгүг ..тэр чамд явсных нь дараа хэлээрээ гэсэн ч явахаас нь өмнө та хоёрыг уулзсан нь зөв байх гэж бодлоо
Би:тоглож байгаа байлгүй дээ тэр хаашаа явах гэж
Хусог:япон тэр японд сурна гэсэн
Тиймээ тэр явахыг хүсдэг байсан гэхдээ явна гэж хэлээгүй. Нулимс минь урсаж эхлэхэд Хусог сандран алчуураа гарган яах учраа олж ядан хацрыг минь даган урсах нулимсыг минь арчихад би гараас нь атган"одоо хаана байгаа юм"гэхэд тэрээр "5аас юм чинь одоо онгоцны буудал руу явж байгаа байх"
Би:намайг хүргээд өг тэгэх үү чи машинтай биз дээ
Хусог:байгаа л даа
Би:тэгвэл намайг хүргээд өг гээд гараас нь татан сургуулиас гарлаа.
Явах замд түгжрэл их үүссэн ч бид замаа гайгүй товчилсны эцэст 4 хагас гэхэд буудал дээр очлоо. Саяхан л баригдаж байсан нулимс минь хашлагаа даван үерлэх ус шиг хяналтгүй урсаж эхэллээ. Буудлын өмнө ирэв үү үгүй юу шууд буун хамаг хурдаараа гүйн дотогш орон түүнийг хайлаа гэвч алга магадгүй тэр явсан байх. Итгэл найдвар минь бага багаар алга болон иргэн тойрноо ажиглан зогсож байтал нүдний буланд Жонгүг зогсох нь харагдана. Түүний зүг хамаг хурдаараа гүйн тэврэн авахад Жонгүг хэсэг гайхаж байгаад намайг өөрөөсөө холдуулан нулимсыг минь арчин"Хусог чамд хэлчхэж ээ чимээгүй явъя гэж бодсон юм сан"гээд хөнгөн инээхэд би түүнийг дахин тэврээд"битгий яв"хэмээн цээжинд нь наалдан хэлсэн ч тэрээр дахин намайг өөрөөсөө холдуулан"бид үүрд найзууд тийм үү өнгөрсөнд ч одоо ч ирээдүйд ч найзууд"гэхэд түүний бэлхүүснээс зуурсан гар минь сулран доош унжиж нулимс минь улам асгарч эхэллээ. Одоо л нэг чамаар өөрийгөө хайрлуулж чадах нь гэж бодож байхад чиний хувьд би одоо ч ирээдүйд ч найз чинь л байх нь.
Жонгүг гараас минь барин"дахиж битгий уулиараа хүчтэй байгаарай за юу найз минь"гээд чигчий хуруугаа гозойлгон"амла"гэхэд зүгээр л доош харан зогслоо.
Жонгүг:найз минь байдагт баярлаа гээд гарыг минь тавин чемоданаа чирэн хажуугаар минь зөрөн гарахад би зүгээр л тэндээ зогсон үлдсэн юм. Хойноос нь явахыг хүссэн ч бие минь хөдөлсөнгүй. Өөрийгөө үзэн ядаж байна.
Жонгүгийн талаас
Түүнийг ирнэ гэж бодоогүй ч хүсэж байсан юм. Харин тэр ирчихлээ. Найз минь байсанд баярлаа бус хайрлаж байсанд баярлаа гэхийг хүссэн ч дахиж шаналгахгүйн тулд найз хэвээр л явъя
Магадгүй бид анхнаасаа ухаарсан бол ингэж зовохгүй байсан байх. Анхнаасаа би чамайг хайрласан бол анхнаасаа чи сэтгэлээ нээсэн бол ийм зүйл болохгүй байсан байх. Явахыг хүсэхгүй байгаач өөрөөсөө хамгаалахын тулд явах хэрэгтэй. Чамайг хайрлах тусам улам зовооход хүрэх тул ингээд явъя миний мэдэх чамайг устгахгүйн тулд ингээд явъя.
.
.
.
Хайртай Хан Инна. Хайртай
-💕❤️💕

I'M FINEWhere stories live. Discover now