Амралт дуусаж хичээлийн өдрүүд эхлэх болж өмнөх өдрөө хичээл номоо болон маргааш өмсөх хувцсаа бэлдээд усанд ороод амрах болов. Харин өглөө эрт болох тийм ч амар байсангүй. Намжүүн ах хаалга тогших тэр чимээгээр орноосоо яаран босон аль болох хурдан бэлэн болоод сургуулийн зүг яарна.
Сургуулийн хаалгаар ороход урьдын адил хөл хөдөлгөөн ихтэй энд тэнд хүмүүс өвөөрсөн харагдана. Харин би хичээлтэй тул яаран анги руугаа явлаа. Ангируу ороод өмнөх шиг ээ л доош харсаар хойд ширээ лүү явахад урд минь зогсох тэр нэг хүний гутал нүдэнд минь тусахад.
"Бас л чи юу. Замаас холд намайг явж байгааг харахгүй байна уу." урд миний хөмсгөө зангидан зогсох охин нухацтай хархаас дараа нь намайг түлхэн хажуугаар минь мөрлөн гарав.
Би"Яаж байгаа юм." тэр охин эргэж хараад. "Чи сая юм хэлсэн үү."
Би" Би чамд ямар ч гэм хийгээгүй тийм байтал яасан гэж надтай ингэж харьцаад байгаа юм." зөрүүлэн түүнрүү ууртайхан хэлэхэд.
" Хэн болчоод хүний өдөөс том дуугараад байгаа юм. Чам шиг захын баарны хүүхэн надтай ингэж ярих болоогүй шүү. Дахиж урд минь саад болох юм бол тонилгоод өгнө гэж мэдээрэй"
Ширээндээ суугаад удалгүй багш орж ирэв. Хүн бүр хичээлдээ анхаарна.
Багш" За ирц хэд вэ" багш хүн бүрийн нэгийг эхнээс нь дуудаж эхлэв. Удалгүй Мин Юнги гэх нэр гарахад танил тэр хоолой "Би байна аа" гэх нь сонсогдов. Дуу гарах зүг рүү харахад хажуугийн эгнээний хамгийн хойд талын ширээ болох миний хажуугын ширээнд тэр сууж байлаа. Түүнийг хараад гайхах гэхээс илүү түрүүхэн болсон явдал түүний өмнө болсон байтал тэр яг л энд байхгүй мэт бусад хүмүүс шиг л үл тоосон байх нь гэх бодол орж ирэв. Түүнрүү үе үе харахад тэр зөвхөн доош хархаас байв.
Хичээл завсарлаж багш ч ангиас гарч дараагийн цагийн хичээл туршилтын лабораторит орох тул хүн бүр цүнхээ аван дараагийн ангируугаа явцгаана. Би хамгийн сүүлд ширээнээсээ босоход тэр ширээний ард суусан хэвээр л. Түүний хажуугаар гарахад тэр босоод араас минь явна.
"Чи одоо ч намайг үзэн ядаж байгаа байх. Тийм үү" түүнийг сонсоогүй мэт урд нь явсаар танхим руу оров. Биднийг ороход багш аль хэдийнээ ирцэн байх нь тэр. Багш бид хоёрыг хараад урдаа байх төмөр хайрцагтай зүйлийг өгөөд ширээндээ суухыг хүслээ. Аргагүй эрхэнд түүний хажууд суугаад багшийн яриаг ойлгох гэж хичээсэн боловч нэг л таагүй мэдрэмж төрсөөр.
ВЫ ЧИТАЕТЕ
🚫•While Rose•🚫[completed]
Любовные романы[+18] хэсэг орсон тул насаа бодож уншихыг хүсье...
![🚫•While Rose•🚫[completed]](https://img.wattpad.com/cover/169001089-64-k150971.jpg)