Нэг гарт минь онгоцны хоёр виз байх бөгөөд. Харин нөгөө гарт чинь байх утсанд "Уучлаарай" гэх зурвас ирнэ. Яг л хоёр өөр ертөнц мэт. Тэнгэр газар шиг ялгаатай зүйлс. Аль эсвэл хоёр гараа дэлгээд гарт минь тогтож үлдэж чадах зүйлийг сонгох ёстой юу. Гэвч бодит байдал дээр тийм зүйл байхгүй шүү дээ. Би атгасан гараа нээхэд л атганд минь байх бүх зүйлс доош унана.
"Би ирлээ" үүдэнд гутлаа тайван. Гэртээ ирснээ мэдэгдэхэд. Зочны өрөөнөөс хүмүүсийн инээлдэх нь сонсогдоно. "Энд ямар нэг баяр болоо юу." тэврэлдэн суух Намжүүн ах болон Сү Жин эгч хоёр бие биенээсээ холдон суугаад. Намжүүн ах "Их оройтож байна шүү. Ядаж залгаж хэл бай лдаа."
Би "Ойлголоо. Ингэхэд Сүжин эгч явах гэж байгаа юм уу." түрүүхэн үүдээр орж ирэхдээ үүдэнд байх цүнхийг харсан юм. Энэ нь мэдээж түүний цүнх гэдгийг мэдэж байсан болохоор ийн асуусан хэрэг.
Сүжин "Тийм ээ. Би гэрлүүгээ явах гэж байгаа. Бас буцаад ажилдаа орно. Юу гээч Еэбин чамайг зөвшөөрвөл би хааяа энд ирж байж болох уу."
Би "Яагаад надаас асуугаад байгаа юм."
Сүжин "Чи намайг энд байлгах дургүй байдаг болохоор л."
Би "Дургүй биш гэж хэлэхгүй ч энэ надад хамаагүй. Би угийн ийм хүн өөртэй чинь найрсаг хандаж чадахгүй байх. Чи өрөөндөө орлоо."
Намжүүн "Тэгдээ ах нь Сүжинийг хүргэж өгчихөөд ирье. Оройн хоолоо идээгүй бол хийгээд идээрэй."
-
Өрөөндөө хэвтэн олон зүйлийн тухай бодно. Магадгүй би ирээдүйгээ бодоод Юнгигийн хойд ээжийн саналыг хүлээн зөвшөөрөөд Австрали явж болох юм. Гэхдээ энэ шийдвэрийн дараа би харамсахгүй байж чадах болов уу. Би Мин Юнги гэх залууг хайрласан удаа байгаа билүү. Үүнийг би хайр гэж бодохгүй байна. Би түүнийг санасан амьд байгаасай гэж залбирч байсан түүнийг хараад би үнэхээр их баярлаж хажууд нь байхыг хүссэн ч би эргэлзэж байна.
Шинэ долоо хоног эхэлж сургуулийн зүг алхана. Тэр өдрөөс хойш тэр над дээр ирээгүй түүний явах ёстой өдөр долоо хоног л үлдсэн энэ хооронд тэр над дээр ирэхгүй бол яанаа гэж айж байна. Түүнд муу зүйл болсон бол яах вэ. Гэхдээ л би түүнийг олж чадахгүй шүү дээ.
Сиа "Сайхан амарсан уу Еэбин."
Би "Тийм ээ чи ч бас сайхан амарсан уу."
Сиа "Мэдээж. Тэхён чамайг асуугаад байсан. Өмнө долоо хоногт чи ирээгүй шүү дээ тэр хооронд тэр өдөр бүр ирж чамайг асууж байсан хааяа Жимин Хусог хоёр ч мөн ирдэг."
YOU ARE READING
🚫•While Rose•🚫[completed]
Romance[+18] хэсэг орсон тул насаа бодож уншихыг хүсье...
![🚫•While Rose•🚫[completed]](https://img.wattpad.com/cover/169001089-64-k150971.jpg)