#1#

2.6K 207 23
                                    

Ажлын урагдаж муудсан хувцас өмссөн залуу орон дээр унтаж буй 6 хүүхдээ үнсэн хамгийн сүүлд халуун саванд хоол бэлдэн зогсох нөхрөө үнсээд савтай хоолыг хам хум аван гарч одлоо.

Тэрээр ноорхой гутлаа чирсээр ажлын байр бололтой газар ирэн том сүрлэн шүүр, хогын пункертэй чирсээр хотын гудмуудыг цэвэрлэж эхэллээ. Энэ түүний өнөөдрийн хамгийн эхний ажил.

---

Хоол бэлдэж өгсөн нөхөр гэгдэх жижигхэн биетэй онигор залуу хүүхдүүдээ сэрээх гэж үзнэ. Нэг нэг насны зөрүүтэй гурван охин гурван хүүг арай хийн босгоод дүрэмтийг нь өмсүүлэх аж. Хамгийн жааханд нь тооройны зурагтай цамц, богино өмдтэй өмсүүлээд бүгдийнх нь цүнхэнд савтай хоол хийж өгөөд явуулав. Бурхан минь тэдний хүүхдүүд үнэхээр баян айлын хүүхдүүд шиг харагдаж байна.

Тэгээд л чийг үнэртсэн харанхуй гэрээ эхнээс нь цэвэрлэж эхлэв. Бөгс эргэж зайгүй жижигхэн умгар өрөө. Найман хүн амьдрана гэдэг хэцүү л юм. Газраар нэг хөглөрсөн хөнжил гудаснуудыг эвхэн хогоо шүүрдэв. Нөхрөөсөө гуйн байж авсан замаскаа зууран шарлаж халтардсан ханыг битүү бүрж орхилоо. Өмнөхөөсөө арай дээр юм...

Тэднийг юу бодож ийм олон хүүхэд үрчилж авсныг би ч гайхаж байна. Хүүхдүүд байтугай өөрсдийгөө ч тэжээхэд бэрх юм. Нэг нь нар мандахаас өмнө гэрээсээ гарч нар жаргахад орж ирдэг. Өнөөх нь өдөржин гэрээ цэвэрлэж дараа нь элдэв янзын цагийн ажил хийнэ. Хүүхдүүд нь үнэхээр л баячуудын сургуульд сурдаг байлаа. Тэд өмсөх ч хувцасгүй. Гэтэл яаж энэ сургуульд элсүүлсэн юм бэ? Би ч гайхаж байна.

---

Ноорхой ажлын хувцастай залуу ачааны машин дахь бүх ачааг зөөн дэлгүүр лүү оруулаад дууссанаа мэдэгдэхэд дэлгүүрийн эзэн гарч ирэн:

-Баярлалаа Жонгүг. Энэ цалин чинь. Чамд итгэдэг шүү хэмээн ярзайхад Жонгүг гэгч 90 градус бөхийн талархсанаа илэрхийлээд дараагийн ажил руугаа зүглэлээ.

---

-Сайн байна уу? ChimChim бүхнийг чадагч сонсож байна?

-За хө! Ирээд манай шинэ байшинг цэвэрлээд өгөөч орохын эцэс алга. Хаяг ****

-Ойлголоо. Би хагас цагийн дараа очичох юм байна. Удаан хүлээлгэхгүй ээ.

-За баярлалаа.

Залуу хар бэлтгэлийн хувцас өмсөөд үүргэвч үүрэн захиалга руугаа зүглэв. Түүнд байдаг ганц хувцас.

Залуу явсаар өнөөх байшинд ирэхэд эзэн нь угтан авч оруулав.

-Сайн байна уу? Намайг Пак Жимин гэдэг.

-Хөөх санасныг бодоход залуу хүн байна шүү! Aigoo~ энэ нийгэм хүнийг амьдрахын эцэсгүй болгож байна шүү! За тэр яахав. Дээд давхарт 6 өрөө байгаа. Тавилгагүй болохоор цэвэрлэхэд амархан байх. Маналзуулчих.

-Ойлголоо эгчээ. Жимин шатаар өгсөн өнөөх өрөөнүүдийг уэвэрлэж эхлэлээ. Нэг өрөө угаагаад л усаа дахин солихоор тийм л бохир заваан байв. Жимин шанааг нь даган урссан хөлсөө арчаад сүүлийнхаа өрөа рүү оров. 2цаг гаран цэвэрлэгээ хийсний эцэст сая нэг юм дуусч доош буун хэлэхэд өнөөх махлаг эмэгтэй цаастай мөнгө сарвайв. Жимин нээж үзээд л онигор нүд нь бүлтрэх шахан нээрээ юу гэсэн харцтай харах аж.

-Эгчээ арай л их юм биш үү?

-Зүгээр миний сая энэ түрүүвч чинь санаандгүй унаад эгч нь харсан. Тийм олон хүүхэд тэжээх хэцүү л байгаа биздээ.

-Баярлалаа эгчээ та надад яг ээжийг минь санагдуулж байна.

-За миний хүү очиж хүүхдүүддээ амттан авч өг.

-Баярлалаа эгчээ. Маш их баярлалаа. Жимин байшингаас гаран гартлаа бөхийсөөр нисэх нь холгүй зах руу явав.

Ойрд байгаагүйгээрээ амттай шимтэй хүнс ногоо бүгдийг нь л түүж аваад гэрийн зүг автобусанд суулаа.

Өөрийн гараар хүүхдүүдийнхээ дуртай хоёр гурван төрлийн хоол хийгээд дуусах дөхөж байхад томоосоо жижиг хүртэл хөтлөлцчихсөн хүүхдүүд нь цувсаар орж ирэн гайхах аж.

-Воахх аав мөнгөтэй болсон юм уу?

-Сайн хүнтэй таараад миний хүүхдүүд гялс хувцсаа сольчих.

---

Үдэш болж саран авхай залхуутайяа мэлтийнэ. Жонгүг сүүлийн хүнээсээ ажлын хөлсөө аван гэр лүүгээ хамаг хурдаараа явав. Түрээсийн байрны ганц өрөө умгар гэр гэгдэх газраа орж ирэхэд нөхөр нь хүлээгээд сууж байлаа.

-Чимми воаххх энэ хоолны үнэр юу вэ? Унтаж байхгүй дээ хонгор минь

-Зүгээр дээ. Өнөөдөр нэг эгч гэрээ цэвэрлүүлээд тэгээд надад хоёр сая вон өгсөн.

-Хөөөх тийм их үү?

-Мхн. Үнэхээр сайн хүн байна лээ.

-Хүн бүр сайн байдаг бол ч хэмээн санаа алдан Жиминий халааж өгсөн хоолыг амтархан идэх аж.

Ядуу ч аз жаргалтай юм...

¤The Blessed of Family¤||Jikook\Completed\Where stories live. Discover now