#15#

1.2K 149 7
                                    

Жон гэр бүл шинэ байшинд ороод 2 хоносон байлаа. Энэ хугацаанд гэр бүлээрээ гадагшаа дотогшоо явж энэ тэрүүгээр л зугаална.

Жэнни: Ааваа өнөөдөр парк оръё парк парк парк

Жихён: Тийм ээ паааааррррккккккк

Жэми Жунин хоёроос бусад нь Жонгүгийн өрөөнд орж ирэн унтаж буй аавынхаа чихэн дээр орилолдоно.

Жимин: Жихён чимээгүй бай! Аав нь унтаж байхад

Жихён: Ингэхгүй бол сэрэхгүй ш дээ

Жимин: Сэрнэ ээ!

Жисү: Каххх худлаа. Үхсэн юм шиг унтдаг биздээ. Та хоёр

Жимин: Мммнааййй чи ч гэсэн үхсэн юм шиг унтдаг.

Жэми: Аав та бүр яг жаахан хүүхэд шиг харагдаж байна. Түүнийг ийн хэлэхэд Жимин хошуугаа унжуулаад суучихав.

Жэнни, Жисү, Жихён, Жинён 4 урт хугацааны дараа аавыгаа гүн нойрноос нь хагацуулж чадсан байлаа.

Жисү: Аав парк оръё л доо тэгэх үү ммм?

Жинён: Палк палк палк олно.

Жонгүг: Бүгд хувцасаа өмс. 10минутын дараа үүдэнд уулзъя болж байна уу?

Жисү: Оооккэээе

Хүүхдүүд бүгд гүйлдэн өрөө өрөө рүүгээ орж Жонгүг Жимин хоёр өрөөндөө үлдсэн байлаа. Жонгүг одоог хүртэл нөхрийнхөө нь тээр доор унжих уруулыг өхөөрдөн харж байгаа үмхээд авав. Жимин ч хариуг нь гайхалтай барих бөгөөд тэд бие биенийхаа хэлээр тоглон нэлээд удаан үнсэлцэв. Урт удаан үргэлжилсэн зүйл дуусч хоёул амьсгаадан хацар хүрэн улаан болсон байлаа. Хэсэг бие биенээ шоолон хөхрөлдөж байгаад хувцсаа өмсөн яг цагтаа үүдэнд ирэхэд хүүхдүүд нь ч бүгд цуглажээ.

Жонгүг: Эхлээд машин зардаг газар очъё тэгэх үү?

Жунин: яах гэж

Жонгүг: нэрнээсээ л ойлгомжтой машин л авна.

Жонгүг 120 саяаар байшин худалдан авчээ. Түүнд одоо өмнө л хадгалсан мөнгөтэй нийлээд 80гаруй сая вон байгаа аж.

Тэр хагас цаг хэртэй яваад машины зах дээр ирлээ. Ингээд бүгд 8 хүн багтахаар машин хайсаар Istana гэх гэр бүлийн машиныг 23саяаар худалдан авчээ.

Жонгүг: Одоо их дэлгүүр орцгооё тэгэх үү?

Жэнни: Ооооооккккээээе

Ингээд бүгд их дэлгүүр орсон байдгийм. 2цаг гаруй дэлгүүрээр явсны эцэст бүгд ижилхэг хувцастай мөн хүн бүр нурваас дөрвөн тор юм барьсаар машиндаа суулаа. Манай Жинён л усан буу барин явна.

Цаг ч орой дөхсөн байх бөгөөд бүгд парк руугаа зүглэв. Жисүгийн саналаар хамгийн түрүүнд галзуу хулгана дээр суухаар болжээ. Гэвч Жинёны нас нь хориотой байсан учир тэрээр хоёр аавтайгаа зайрмаг идэн үлдсэн байлаа.

Жинён: би баш тэлэн шууж үжмээл байна.

Жимин: ниана үр минь дараа нь хоёулаа ирж сууя заюу мм?

Жинён: даа.

Жонгүг: энд нэг хүн байна ард иргэдээ.

Жимин: өөө аав нь байсан байна шд.

Жинён: яанаа малтцан байна шд

Хэсэг хугацааны дараа хүүхдүүд галзуу хулганаас буужээ. Жэнни буугаад бөөлжсөн бөгөөд дараа нь парк нуртал уйлсан байгаа юм.

Жэми: Хамаг амьтны тусын тулд гэр лүүгээ харья тэгэх үү?

Жунин: тийм шүү

Жонгүг: Тэгье даа.

Жимин наймхан настай бяухан охиноо аргадаж, арын суудалд Жинён усан буугаар тоглон Жэмид загнуулж, Жисү Жуниний хамранд мөхөөлдөс нялан дайн болсоор гэртээ ирцгээлээ...

|Зовсны дараа жарганаа гэж...

¤The Blessed of Family¤||Jikook\Completed\Where stories live. Discover now