#The End#

1.3K 176 18
                                    

Гайхамшигт тэр өдрөөс хойш жил гарны хугацаа өнгөрчээ.  Манай гэр бүл ам бүл есүүлээ болсон шүүдээ.  Жинёнд хань болгохын тулд нас чяцуу нэгэн хүү өргөж авсан нь Жинан билээ.  Манай хоёр ч өдөр шөнөгүй хэдэлдэж зодолдож,  аль эсвэл тэврэлдээд гүйнэ. 

Жонгүгийн ажил үнэхээр амжилттай байгаа бөгөөд тушаал дэвшин салбар хариуцсан захирал болжээ. 

Гарчиг: "Анне загварын салон өнөөдөр зуны шинэ коллекшноо нийтэд цацлаа.  Дахин давтагдашгүй гайхалтай".

(-7+6) тэдний загварууд үнэхээр сайн.

(-9+11) загвар зохион бүтээгч нь ямар материал сонгохоо сайн мэддэг. 

(-13+12) би тэднийхаар хуримын даашинзаа хийлгэсэн.  Ахх надад үнэхээр таалагдсан. 

(-16+19) тэр загвар зохион бүтээгчийг нь харсан уу?  Сайхан залуу байна лээ. 

(-27+21) юун тэр Gucci,  Channel,  Аннегийх хэд дахин илүү. 

---

Манайхан машиндаа суугаад л нэг газар луу их л жаргалтай явна.

Жимин: ахх сандраад үхэх нь ээ. 

Жонгүг: 40 дөхөж байж сандрахгүй шүү ханиа. 

Жэми: тийм шүү.  Хаха. 

Зорьсон газраа ирсэн манайхан бүгд бууцгаан тэнгэр тулсан шилэн барилгын урд зогсоно. 

Шилэн хаалгаар хатагтай Анне гарч ирэн Жонгүг Жимин хоёрыг тэврээд хүүхдүүдийг бүгдийг нь үнсэн Жинён Жинан хоёрыг хөтөлсөөр барилга руу орцгоолоо. 

Анне: хурдлахгүй бол хоцорлоо шүү хонгоруудаа. 

Жонгүг: гүйгээрэй гүйгээрэй.  Түүний дороо дэвхцэх нь хичнээн хөөрснийг нь илтгэнэ. 

Бүгд асар том зааланд орж ирэн суудлаа эзэлцгээв.  Гайхалтай гэхэд ч багадам хувцас өмссөн моделууд инээмсэглсээр тайзан дээгүүр яван өнгөрнө.  Энэ загварын шоу бусад шоунуудыг бодвол тэс ондоо юм.  Моделууд хүйтэн царай гаран алхахын оронд хоёр талаар эгнэн суусан хүмүүстэй гараа цохилцон чөлөөтэй алхаж байлаа. 

Нэлээн урт хугацааны дараа Жимин тайзан дээр гаран бөхийлөө.  

Жимин: Өнөөдөр энд ингээд шоу хийж байгаадаа үнэхэар баяртай байна.  Надад урам зориг өгч,  намайг дэмжсэн Анне эгч мөн гэр бүлийхэндээ үнэхээр их баярласан талархсанаа илэрхийлж байна аа.  Үнэхээр их баярлалаа.  Энэ үед Анне гарч ирэн Жиминийг тэврээд гар барилаа. 

Жонгүг ч хүүхдүүдээ тайз руу гарган гэр бүл маань аз жаргалтайгаар тэврэлдэн зогсоно. 

? :хөөх тэр ийм олон хүүхэдтэй юм уу? 
! :гей гээд байсан үнэн л юм байна. 
+:засс та нарт хүний гей эсэх хамаагүй шүү! 

Хэсэг авгай нар ам уралдан чалчиж,  сурвалжлагч нар гэр бүлийн зургийн хэдэн талаас нь дарж байлаа. 

Энэ л аз жаргал байх.  Би ядуу,  би өвчтэй гээд гутрах биш,  амьдралын төлөө тэмүүлнэ гэдэг бол үнэхээр том зориг.  Хэдий хүн болгонд хүч чадал,  урам зоииг байдаггүй ч үүнийг дотроосоо эрж хайж,  бүтээх ёстой юм шүү.  Хэзээ ч бүтэхээргүй зүйл байсан ч сэтгэл дотроо тээн зорилго болгож яваарай.  Бие биенээ урмын үг,  халуун дулаан хайраар тэтгэж,  болохгүй бүтэхгүй зүйл байвал ярилцаж хамтдаа шийдвэрлэж хэн хэндээ итгэж агуу хайрыг бүтээснээр аз жаргал бий болдог юм шүү дээ. 

The end

|аз жаргалтай төгсөх өгүүллэг байсан гэдгийг дуулгахад таатай байна.  Зовоомоор санагдаж байсан уншигчиддаа хэлэхэд хэрвээ тэгвэл хэтэрхий урт болох гээд байсан болохоор ингээд дуусгалаа. Дүрүүдээс асуух зүйл байвал асуугаарай.  Асуултуудыг бөөгнүүлж байгаад нэг парт болгон оруулъя.   Дараагиын өгүүллэгээр эргэн уулзацгаая.  Түр баяртай

Гүнээ хүндэтгэсэн: @Ssibyeol1013

¤The Blessed of Family¤||Jikook\Completed\Where stories live. Discover now