#2#

1.2K 165 14
                                    

-Жонгүгаа сэрээрэй 4 өнгөрч байна. Жиминийг ийн нөхрийнхөө биеийг сэгсчихэд өнөөх нь огло хайраан босоод хувцсаа өмсөх аж.

Яг л заншил ёсоороо хүүхдүүдээ үнсээд дараа нь Жиминий уруулыг удаан гэг чинь шунаглан үнсээд хоолоо цүнхэндээ хийгээд гарч одлоо. Бурхан минь Жонгүг гуравхан цаг унтсан. Шөнө нэг болж байхад л ирсэн хүн шүүдээ.

Тэрээр өнөөх л замаа шүүрдэн өнөөдрийг эхлүүлж байлаа. Нар өндөр шилэн барилгуудыг гялбуулан үүр цайхад хотын гудам тэр чигтээ хүмүүсээр дүүрч байлаа. Жонгүг шүүр, хогийн пункер хоёроо агуулах бололтой газар тавин үүдэнд цагаа бүртгүүлэн мужааны багаж хэрэгсэо бололтой авдартай зүйл өргөн хотын нөгөө зүг рүү явлаа.

-Сайн байна уу? Энэ нөгөө тавилга угсруулна гэсэн газар мөн үү? Жонгүг бөхийсөөр ийн асуухад зоогийн газрын залуу толгой дохин өрөөний буланд байх хайрцагтаай тавилгыг зааж өгөв.

Хоёр цаг гарангийн дараа тавилга сүндэрлэн босож Жонгүг ажлын хөлсөө авахаар зоогийн газрын эзэн дээр очив.

-20000 вон болж байна аа.

-Ойлголоо. Май энэ хөлс чинь. Уг нь их л залуу хүүхэд шиг?

-Амьдралын эрхээр хийж л явна даа ах минь. Уг нь эдийн засагч мэргэжилтэй. Даанч ажил олдохгүй юм. Эцэг хүн байна даа. Ингээд ч болтугай хүүхдүүдээ тэжээж л явна.

-Мундаг залуу юмаа. Энэ ахынх нь дугаар. Ах нь хэрэгтэй болвол залгаж байя. Гээд нэрийн хуудас бололтой цаас сарвайв.

-Баярлалаа ахаа.

Жонгүг зоогийн газраас гаран  дараагийн ажил руугаа явав. Жонгүг үнэндээ маш их бүр маш их өлсөж байлаа. Хоолоо идмээр байсан түүнд дахиад 10 цагийн ажил байна шүүдээ. Түүнээс ч их.

Нэлээн дээр үеийнх бололтой хар утас гаргаж ирэн цаг хараад автобусанд суулаа. Ингээд нэг компаний үүдэнд ирээд дотогш оров. Нойл руу нь ороод цүнхэндээ байх хослолоо өмсөөд гутлаа солин дээш гарав. Тэр энэ хувцаснуудыг түрээслэж авсан. Мэдээж түүнд ийм үнэтэй хувцас авах илүүдэй гарсан мөнгө байхгүй.

-Энэ ажлын ярилцлага авч байгаа газар мөн үү? Хэмээн асуухад бөөн дарааллан суусан хүмүүсийн нэг нь толгой дохилоо. Жонгүг ч мөн зэрэгцэн суугаад ээлжээ хүлээнэ. Удалгүй нарийн бичиг бүсгүй гарч ирэн өөрийх нь нэрийг дуудахад Жонгүг хоолойгоо засан өрөө рүү орлоо.

Гурван шүүгч бололтой залуус Жонгүгийн анкетийг хараэ Жонгүгийг нэг харан сууна. Голд нь суусан нэг нь диплом асуухад Жонгүг цүнхнээсээ улаан хавтастай диплом гаргаж өгөв.

-Онц дүнтэй төгсжээ? Хэмээн цагаан арьстай залууг асуухад Жонгүг:

-Тийм ээ хэмээн бага зэрэг инээмсэглэв.  Онигор нүд,  бөөрийнхий царайтай захад суусан залуу нь:

-Ийм залуухан байж зургаан хүүхэдтэй хэрэг үү?

-Тийм ээ. Бүгдийг нь өргөж авсан.

-Эхнэр чинь яачихсан юм?

-Зүгээр л төрөх боломжгүй гээд доод уруулаа хазлана.

-Ажлын туршлага?

-Байхгүй ээ....

Нэлээн удаан ярилцсаны эцэст Жонгүг рүү ярина хэмээн ярилцлага өндөрлөв.

《Угаасаа ярина л гэдэг юм? Бас л бүтэхгүй юм байна л даа. 》 Жонгүг ийн бодсоор нэг саравч олж суугаад хоолоо идэхээр зэхэв.

Замдаа хослолоо буцаан өгөөд дараагийн ажил руугаа явав.

---

Жимин ч мөн тасралтгүй ажил хийнэ. Хүргэлтийн ажил хийж байгаа бололтой цаасан дээр бичсэн хаяг харан явна.

---

Нар шингэж бүрий болоход Жимин сургууль цэцэрлэг нараас хүүхдүүдээ аван гэр лүүгээ харив.

-Жэнни(эм), Жихён(эр), Жэми(эм), Жунин(эр), Жисү(эм), Жинён(эр) өнөөдөр ямар хоол идэх вэ?

Жисү: Ааваа жиюүг идье.

Жунин: Тэгъе ээ.

Жэми: Тэр яахав ааваа. Гүг аавын төрсөн өдөр нөгөөдөр болно. Бид нар мөнгөө цуглуулаад 2сая болгочихсон. Жил цуглуулаад.

Жимин: Миний хүүхдүүд тэгээд юу авч өгөх юм?

Жихён: Утас авч өгнө утас утас гээд хэдэн тийшээ үсэрч дэвхцэнэ.

Жэми: Жихён эгчийн дүү хичээлээ хийгээрэй.

Жихён: Зөөөзө.  Хошуугаа унжуулсаар явлаа.

Жэми энэ гэрийн хамгийн том охин. Тэрээр маш ухаантай. Дараагаар нь Жунин, тэгээд Жисү, үүний дараа Жихён, тэгээд Жэнни хамгийн бага нь Жинён.

|би яг гол үйл явдал руугаа ороогүй л байна.  Сайхан битүүрээрэй. Сайхан шинэлээрэй.

¤The Blessed of Family¤||Jikook\Completed\Where stories live. Discover now