JK~1

3.1K 392 3
                                    

~Хэн ч мэдээгүй.....~

"Жон Жонгүг юу болоод байгааг тайлбарладаа" Жимин ах хаалга түгжихээс минь өмнө амжиж орж ирэн надаас ийн асуув. Ядаргаатай юм....бүх зүйл...

Би уртаар санаа алдсаар "Гуйя ахаа гар л даа" би шантарч бас цөхөрсөн хоолойгоор хэлээд түүнийг бага зэрэг түлхвэл тэрний нүд үнэхээр томрох аж.

"Жонгүг хэзээ намайг түлхдэг болчихсон юм. Юу болсоноо хэлэхгүйнмуу?? Яагаад ингэж хог новш шиг аашлаад байгаа юм"

"Би та нараас залхаж байна. Зайлаад өгөөч!"

"ЖОН ЖОНГҮГ!!!!!"

"БИ ДОГДЛООД БАЙНА....ТЭРНИЙГ ХҮРЭХ БОЛГОНД ДОГДЛООД АМЬСГАА АВЧ ЧАДАХАА БОЛЬЧИХДОГ. Би энэ мэдрэмжээс залхаж байна....би....би зүгээр л бүх зүйлээс айгаад байна"

"Жонгүг э.э.энэ чинь ю.юу гэсэн үг юм"

Би толгой сэгсэрсээр уйлж эхлэв. Зүрх минь хүчтэйгээр базалж байхад би яаж уйлахгүй байх юм бэ? Түүнээс авах мянга мянган мэдрэмжээ нуухын тулд хийхийг хүсээгүй зүйлээ хийх намайг дэндүү ихээр өвтгөж бас айлгаж байна.

"Чи чи Тэхёнд х.ха.хайртай болчихсон хэрэг үү?"

"Ахаа намайг битгий үзэн ядаарай. Би гаж новш байсан ч та битгий надаас нүүр буруулаач ахаа"

Түүнийг намайг жигшихвий гэсэн аймшигт бодол нулимсыг минь хяналтгүй урсгаж байсан юм.

"Бурхан минь Күүкий би чамайг хэзээ ч жигшихгүй. Хайранд нас, хүйс, үндэс угсаа огтхон ч хамаагүй. Зүрх хүнд захирагддаггүй юм. Тэр л хүссэн бол дурлаж хайрладаг. Чи тэрнийг удирдаж чадахгүй шүү дээ"

"Ахаа хүмүүс мэдчихвэл намайг хараах байхдаа.......Гэхдээ тэрнээс өмнө Тэхён ах мэдчихвэл.....тэр намайг жигших болов уу???
Би тэрний хүрэлт болгонд асар ихээр догдолдогч.......гэхдээ Тэхён ах та нартай бүгдэнтэй нь яг адилхан байдаг. Тэр намайг хэзээ ч жинхэнэ хайраар хайрлаж байгаагүй. Магадгүй тэр хэзээ ч эрэгтэй хүн сонирхохгүй байх..Би бүх зүйлээс айж байна....."

Жонгүг нулимсаа арчин шүдээ зуулаа.

"...Ахаа би маш их айж байна. Тэрнийг мэдчихвий гэж. Хурдан хурдан цохилох зүрхийг минь сонсчихвий....амьсгалаа түгжин биеээ чангалахыг минь анзаарчихвий....улайран ягаарах хацарыг минь хараад гадарлачихвий гэж өдөр болгон айна. Тэгээд л тэгээд л өнөөдөр ийм зүйл хийчихлээ...одоо ах надад гомдчихсон бол яана. Тэр намайг харахыг хүсэхгүй бол..намайг үзэн ядаж байвал яах вэ?"

"Күүкий чи Тэхёнийг мэднэдээ. Тэр хүн үзэн ядаж бас удаан уурлаж чаддаггүй гэдгийг...зүгээрдээ тэр маргааш инээгээд л хүрээд ирнэ"

Гэхдээ Жимин ахын хэлсэн үг худлаа байсан юм.

Hyung! Please love me || Taekook || ДууссанWhere stories live. Discover now