Jk~8

2.8K 354 9
                                    

~Нууц~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~Нууц~


Юнги ах хэдэн хөдөлгөөнөө давтахаар илүү цагаар бэлтгэл хийж байлаа. Түүний зарим нэг хөдөлгөөн болохгүй байсан юм. Тиймээс бид хоёр хоёулахнаа бэлтгэлийн зааланд хөлсөө урсгаж байв.

Хэтэрхий удаан бүжиглэсэн болоод ч тэрүү бид хоёрын хэн хэн маань ядарсан байх агаад түр зуур амс хийхээр шалан дээр тэрийн хэвтлээ.

"Жонгүг би энэ зүйлийг эртнээс хэлэх гэж байсан юм"

"Юу?" би ахын бага зэрэг нухацтай хоолойг сонсон ийн асуухад тэр босч суугаад.

"Жонгүгаа...би чиний сэтгэлийг үнэн гэж огтхон ч бодохгүй байна"

".....магадгүй чи зүгээр л удаан хамт амьдарсан болохоор бага зэрэг дасаад л мэдрэмжүүд чинь холилдсон ч байж болно.....эсвэл чи зүгээр л шохоорхсон ч юм билүү....би чиний сэтгэлийг хайр гэж бодохгүй байна.."

"Ахаа энэ мэдрэмж саяханаас бишээ"

"Юу??"

"3 жилийн өмнөөс....тэр үед өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байх гэж бас тань шиг бодол төрж байсан.....гэхдээ цаг хугацаа явахын хэрээр Тэхён ахад сайн гэдгээ ойлгосон. Гэсэн ч мэдрэмж минь саяханаас өмнөхөөсөө илүү хүчтэй болж намайг улам л хүнд байдалд оруулж байна"

"Жонгүг энэ буруу гэдгийг мэдэж байгаа биздээ......энэ магадгүй чиний бодож байгаагаас ч илүү муу зүйл. Чамайг эртнээс больсон дээр гэж бодож байна. Бүр илүү......өвдөхөөсөө өмнө. Бас чи Тэхёнийг нөгөө хэвийн гэдгийг мэднэ биздээ....бас арми нар гээд л..."

Ахын хурц үг намайг уйлуулахад хүргэх аж. Нулимс минь урсаж би өөрийн эрхгүй нүүрээ дарлаа.

Удалгүй бидний яриа үүдэнд чимээ гарсанаар өндөрлөх аж

"Хөөе Тэхён хаачих нь вэ?" Жимин ахын хоолой үүднээс сонсогдоход Шюга ах бид хоёр тэр зүгрүү харвал Жимин ах ганцаараа зогсож байв.

"Ааашш сонин хүн шүү...орохгүй яваад өгчих юм" Жимин ахын амандаа үглэхийг сонссон Юнги ах яасныг нь асуувал Жимин ах санаа алдаад.

"Сая Тэхён үүдэнд зогсож байснаа намайг ирсэн чинь яваад өгчих юм......ингэхэд Жонгүг чи уйлчихаа юу?.....та хоёр юу хийсэн юм?"


Тэр бүгдийг сонсчихож.....











Hyung! Please love me || Taekook || ДууссанWhere stories live. Discover now