Jk~18

3.2K 372 24
                                    

~Дуудлага~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~Дуудлага~

"Ахаа өнөөдөр би аавтайгаа хамт загасанд явах гэж байгаа" Жонгүг Тэхёний хажууд суун ийн хэлэхэд Тэхён зүгээр л толгой дохих аж.

"Тэгээд та бидэнтэй цуг явах уу? Гэх гээд л.." Жонгүг энэ удаад итгэлгүйхэн шиг асуухад Тэхён түүн рүү хараад "Уучлаарай Жонгүг би өнөөдөр шинэ дууныхаа үгийг Намжүүн ахад үзүүлээд аяаа хийхээр төлөвлөж байгаа"

"Өө тийм бол яахав дээ..... Та хамгийн түрүүнд надаа сонсгоорой заюу!"

Мэдээж Жонгүг түүнийг татгалзана гэж гадарлаж байсан юм л даа.

"Тэрнээс чинь өмнө Намжүүн ах сонсоно шүү дээ"

Жонгүг толгой дохиод буйдангаас босч гарахад бэлдлээ.

Тэхён утсаа оролдож байгаад хальт Жонгүг рүү харвал тэр нэг л биш байх аж. Тэгээд нэг санаа алдан босоод Жонгүгийн араас нь зөөлөн тэврэн авав.

"Жонгүг бид дараа загсанд явна. Бас хүсвэл зөвхөн хоёулахнаа дуу хийж болох юм. Битгий уурлаад байлдаа" гэхэд Жонгүг толгой дохин зөрүүлэн тэврээд "Ахаа би улам л эрх болоод байх юм.... Бас би өдөр болгон айдаг. Яг л алдах гээд байгаа юм шиг"

"Жонгүг хачин зүйл битгий бодоод бай.."

Тэхён түүний толгойг зөөлөн элбээд өөрөөсөө холдуулж цуг гарахад нь бэлдэж эхлэв.

~~~~

Намжүүн түүний дууны үгийг уншиж дуусчихаад инээмсэглэн "Чи үнэхээр гоё үг зохиодог болчихож. Үнэхээр сайжирсан байна шүү!"

"Баярлалаа ахаа"

"Ая нь дээрээ тааруулж байгаад хэдэн юм засаж магадгүй юм байна"

Гэхэд Тэхён толгой дохиж "Та ямар ая тохирно гэж бодож байна?" Гэхэд Намжүүн "Намуухан байвал болох байх.....түр хүлээж байгаарай би дээр нэг ая зохиож байсан юм арай дуусаагүй байгаа. Тэр энд тохирох ч юм шиг. Хүсвэл чи энийг аваад янзлаад өөрийн болгож болох юм" гээд Компютернаасаа хайж байгаад нэг зүйл санасан бололтой "Нээрээ Тэхён би бүр дээрээс хойш чамаас асууя гээд бодоод байсан юм одоо л боломж гарж байх шив"

"Юу юм ахаа?"

Намжүүнийг ам нээхээс өмнө Тэхёний утас дуугарч тэдний яриаг таслах аж. Харин Намжүүн буцан компютер луугаа харан өнөөх аяаа олоод инээмсэглэв.

"За Жонгүг"

"Ахаа би аавтайгаа голын эрэг дээр ирчихсэн. Энд үнэхээр гоё байна. Ууг нь та байсан болч.."

"Ммм...хоолоо идсэн биздээ"

"Тиймээ идсээн ахаа.....нээрээ та юу хийж байгаа юм?"

"Намжүүн ахын студид байна"

"Ммм..зза хоолоо идээд хэтэрхий их битгий ажлаарай. Баяртай"

"Ммм баяртай" гэж хэлээд Тэхён утсаа цааш тавьлаа. Тэгээд сонирхол нь хөдлөн Намжүүн рүү харав.

"За ахаа юу хэлэх гэж байсан юм?"

"Аан тэр.....чи Жонгүгийг удаан зөвшөөрөөгүйшдээ бас чи өөрийгөө хэвийн гэж хэлж байсан.....яагаад тэр өдөр гэнэт зөвшөөрчихсөн юм??....үнэхээр л сонирхол хөдлөөд асууж байгаа юм шүү"

Тэхёнд энэ асуулт таалагдаагүй нь элт доош харан гүнзгий амьсгаа авав.

"Ахаа....үнэндээ би Жонгүгт хайргүй....түүнийг зүгээр л надаас болж хэцүү байхыг нь хармааргүй байсан юм.....бас тэр тийм байдалтай байгаад байх юм бол........ хамтлагт бас хэцүү. Тэр төвлөрч чадахгүй шүү дээ. Хэрвээ тэр ямар нэг а-"

"Тэхён тэгэхээр чи зүгээр л түүнийг хамтлагт ямар нэгэн гай тарьчихвий гэсэндээ үерхсэн хэрэгүү? Чи тэнэг юмуу?" Намжүүн бага зэрэг дуугаа өндөрсгөхөд нь Тэхён санаа алдаад

"Ахаа та юу ч ойлгохгүй байна. Энэ бидэнд ямар аюул учруулахыг та о-"

"Чи Жонгүгийг ямар өрөвдөлтэй байдалд оруулж байгаагаа мэдэхгүй байна уу?. Тэхён чи түүнд ямар хэцүү байхыг бодолцож үзээгүй хэрэг үү? Тэрний өөдөөс инээмсэглэж жүжиглэх хэцүү байсангүй юу? Бурхан минь Тэхён чи үнэхээр"

Намжүүн бухимдаж Тэхён руу бараг орилоход Тэхён доош харахдаа утсан дээр нь байх одоо болтол арилаагүй дуудлаганы дүрсийг олж харах нь тэр.

Тэхён үгүй байгаасаа гэж бодон аажуухан гараа явуулан аваад бүр ч түгшиж эхлэв.

"Жонгүг чи одоо болтол таслаагүй байсан хэрэг үү?"

"Харамсалтай нь тийм"













Hyung! Please love me || Taekook || ДууссанWhere stories live. Discover now