[1]

2.1K 225 1
                                    

"Аав,  ээж би хичээлдээ явлаа шүү! " үсээ шинэхэн нил ягаан өнгөөр будуулсан хүү  үүдэнд гутлаа өмсөнгөө ийн орилоход ээж нь бололтой өндөр туранхай,  тийм ч хөгшин гэхээргүй эмэгтэй гал тогооноос гүйхээрээ гарч ирэн

"Өглөөний цайгаа уухгүй ачлалгүй хүүхэд юм аа!  Май энэ хоол" хэмээн савтай хоол өгөв.  Хүү хоолоо авснаа дахин ээж рүүгээ удаан гэх чинь ямар нэг зүйл нэхэх аятай ширтэхэд ээж нь

"Өө зөнөг толгой Намжүүн хүүгийн хоолыг мартаж" хэмээн духаа алгадан гал тогоо руу гүйхэд нил ягаан үгс

"Тийм байлгүй дээ" хэмээн санаа алдав. Ээж нь удсан ч үгүй ахин нэг савтай хоол барин гарт нь атгуулахад ахлах сургуулийн саарал дүрэмттэй хүү ээжийнхээ хацар дээр үнсэн,  гэрээсээ гаран алга боллоо. 

---

"Жүүние" хөх үст гүйсээр өөрөөсөө тийм ч өндөр биш залууд тэврүүлэн эргэлдэнэ. 

"Вуаа миний үзэсгэлэн гоо чинь бүр үзэсгэлэнтэй болчихсон юм уу даа? " түүний шинэ төрх болох содон ягаан үсэнд нь Намжүүн уулга алдахад өнөөх хүү

"Би ч угийн царайлаг л даа" гээд үсээ хойш илэх нь тэр. 

"За тэгвэл хичээлдээ орцгооё" Намжүүн ийн хэлээд найз залуугынхаа гарнаас хөтлөн сургууль руу оров. 

Тэд дөнгөж арван зургаан нас гарч яваа ахлах сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид. Дөнгөж сарын өмнө л ахлах сургууль гэх том далайд хөл тавьцгаасан учир тэдэнд сурах зүйл маш их бий. 

Хоёр дугаар цагийн хонх дуугаран түүхийн багш орж ирэн бичиг цаасаа ширээн дээр тавин мэндэллээ. Тэгээд анги тойруулан нэг харснаа

"Ким Сокжин яг одоо самбарын урд" гэлээ.  Унших ёстой бүлэг сэдвээ бүгдийг нь цээжлээд бэлдчихсэн хөх үст Намжүүнтэй гараа цохилцоод итгэл төгс самбарын урд гаран зогсов. 

"Та дөнгөж ахлах сургуулийн нэгдүгээр ангийн сурагч байж яахаараа үсээ ийм зах замбараагүй өнгөөр буддаг билээ? " багш хүүхнийг ийн зандчихад Сокжин хэсэг гайхснаа үсээ илээд

"Ээлдээ Ан багшаа над шиг ийм эртний грекийг бурхад шиг үзэсгэлэн гоо төгөлдөр хүн бор үстэйгээ яваад байхаар уйтгартай ш дээ" хэмээхэд ангийн охид хөвгүүд ч дэмжин

"Тийм ээ"
"Тийм шүү түүнд сайхан зохиж байна"
"Багшаа та өөрөө дандаа түүнийг царайлаг гэж магтдаг биздээ" хэмээн орилолдов. 

"Заза!  Чимээгүй байцгаа,  та нар яллаа" Ан багш ийн хэлээд хэлээ гаргахад сурагчид инээлдэн Сокжин хамраа сөхөн самбарын урд зогсоно. 

"За царайлаг залуу хөвүүн минь өмнөх сэдвээ нэг нүдэнд харагдаж,  чихэнд хоногштол яриад өгөөч" хэмээн сандалдаа суулаа.

Ийн явсаар үдийн цайны цаг болж Намжүүн,  Сокжин хоёр гал тогоо руу яван хоолоо халаалгаж аваад нэг ширээнд суув.  Тэдэнтэй нэгдэн нөгөө ангийн хоёр найз нь болох Юнги,  Хусог хоёр хамт суулаа. 

"Еөвв Жин ши~ үс чинь гайхалтай" бор үстэй залуу ийн хэлээд будаагаа халбагадтал цагаан царайтай залуу

"Ан багш танай ангид болсон хөгтэй явдлыг анги болгонд л яриад яваад байна лээ,  грек бурхан минь" хэмээн Сокжинд хандан хэллээ. Хөх үст ч заргалдан

"Аишшш Юн Юн Юнги мэээнь!  Би нээрээ худлаа ч үгүй Грекийн бурхадаас ч царайлаг шүү" хэмээн дух руу нь халбагаараа тоншоод авав. 

"Яаа!  Яагаад манай Нюнгиг зодоод байна аа? " Хусог цээжээ түмбийлгэн ийн оодроход Намжүүн

"Заза!  Хоолоо идэцгээе! " хэмээн маргааныг дуусгавар болгов. 

Цайны цаг дуусч бүгд хичээлдээ орлоо. Ангид Англи хэлний багш болох И хатагтай орж ирэн хичээл эхэллээ. 

Ингээд ам хуурайгүй чалчиж буй Сокжиныг багш нүдлэн харснаа

"Mr. Kim Seokjin,  Say one phrase about yourself." гэхэд Сокжин ойлголоо гэсэн шиг босч ирээд

"I'm world wide handsome guy. " хэмээснээ суудалдаа эргэн суув. 

"Okay,  thank you so much Mr. Kim" багш ийн хэлээд хичээлээ үргэлжлүүлэв. 

|Ахх үнэхээр ахлах сургуулийн тухай бичиж байгаагүй болохоор хэцүү вм байна өөөөөөө~

•Teen Family•||Namjin\Completed\Where stories live. Discover now