[9]

1.3K 208 6
                                    

Өнөөдөр Ким хатагтайн төрсөн өдөр учир Намжүүн,  Сокжин хоёр ширээ засан бэлтгэж байлаа.  Аав нь бэлэг авахаар гарсан тул нэлээн оройтохоо хэлсэн юм.  Бор үст шарах шүүгээнээс Пиццагаа гарган доод талын халуун баригч руу хийгээд шүршүүрт орохоор явав. Хэвлий дэх үр нь хэдийн долоон сар хүрсэн тул өнөөдөр хэлэхээс өөр аргагүй болсон юм.  Хэдий болтол шуудай шиг том цамц өмсөж явах вэ дээ.  Намжүүн хоол хийхийн тулд завааруулсан зүйлсээ цэвэрлээд дуусч байтал хонх дуугарлаа.  Тэрээр гүйж очин хаалгаа тайлахтай зэрэгцэн дотуур өмднөөс өөр зүйлгүй цүндгэр гэдэстэй Сокжин нойлын өрөөнөөс гараад ирэв.

Сокжин болон ээжийнх нь харц уулзалдах мөчид бөөн орилоон чарлаан болох нь тэр.  Намжүүн шууд л газар сөхрөн суугаад алгаа хавсран амандаа ямар нэг зүйл үглэж эхлэхэд Ким хатагтай түүнийг нэг мангасдаж аваад Сокжины араас хөөв.  Эцэст нь Ким хатагтай гал тогоо руу орон ус ууж тайвшираад

"Миний хүүхдүүд хүрж ирээд ширээнд сууцгаа" гэв.  Манай хоёр ч хаширлаад хөдөлж ядан ширээнд суутал Ким хатагтай ч мөн суугаад

"Хэзээ төрөх юм" гэв.

"6сарын сүүлээр төрөх ёстой" Сокжин доош харан уруулаа хазалсаар ийн хэлэхэд ээж нь дахин гүнзгий амьсгаа аваад

"Ямар хүүхэд юм? " түүний дуу зөөлөн гэхэд хэцүү ч бага зэрэг бухимдсан өнгөтэй байх ажээ.

"Хүү" Намжүүн Сокжины зүүн гарыг хоёр гараараа атган ийн хэлэхэд ээж нь нулимс дуслуулан

"Одоо яая гэхэв,  нэгэнт цохилж байгаа зүрхийг " хэмээн нусаа шор хийтэл нь татлаа.  Тэгээд үргэлжлүүлэн

"Ингээд эмээ болчих гэж" хэмээн амандаа шивнэхэд Сокжин босон ээжийгээ тэврээд

"Би үнэхээр их айсан ээжээ" хэмээн уйлж эхлэв. Намжүүн ч мөн эх хүү хоёрыг хамтад нь тэврээд үе үе Сокжины үсийг илнэ.  Ингээд арай хийн тайвширцгаан аавыгаа хүлээхээр сууцгаав.  Жинжин шахуу хичээлийн хуваариас болоод дотуур байр луугаа аль хэдийн явжээ.

Удсанчгүй Ким ноён орж ирээд Сокжины гэдсийг хараад юм хэлсэнгүйд манайхан цочирдож гайхах мэт ширтэх ажээ. 

"Үгүй хөгшөөн?  Энэ хүү чинь-" ээжийн яриаг таслан аав нь

"Би мэдэж байсөөн" гэв.  Намжүүн түрүүлэн ам нээж

"Яаж" хэмээн уулга алдлаа. 

"Би хоёр сард билүү дээ хүүгийн өрөөнөөс ном авах гээд ороход ширээн дээр нь эхоны зураг байсан юм.  Үгүй тэгээд л мэдсэн л дээ" гэв. 

"Чи тэгээд надад хэлдэггүй яасан муухай залуу вэ? " Ким хатагтай гомдоллон бялуугаа ам руугаа чихэж эхлэв. 

Тэд одоо айх зүйлгүй болсон байх...  Үгүй ээ!  Дахиад олон олон том даваа байгаа шүү дээ. 

|төрөлт хүртэл залуужих гэж 😂🙍🙎💁

•Teen Family•||Namjin\Completed\Donde viven las historias. Descúbrelo ahora