[3]

1.6K 198 11
                                    

(Тэгээд тэр шөнө манай хоёр анх удаагаа юу яасан байдаг юм кк) 

Үүр цайхад Намжүүн Сокжин хоёр гэтсээр байшиндаа орж ирэхэд аав ээж хоёр нь хөмсгөө зангидан сууж байх аж.

"Ё-ёооё цочих гэж" хөх үст уулга алдан цээжээ дарахад Ким хатагтай

"Би л харин чиний наад хүзүүн дээрх хазуулсан тэмдэгнээс цочлоо" гэхэд Намжүүн доош харан уруулаа хазлав. 

Омегаверс ертөнцөд хосууд нэг нэгнээ хазаж тэмдэг тавибал энэ тэднийг хэзээ ч салгаж чадахааргүй болгодог учраас ээж нь ийн бухимджээ. Тэд хүнийг таньж мэдэх насан дээрээ хүн тамгалаад яваад байж болохгүй шүү дээ. 

"Ээжээ зүгээр дээ би аль хэдийн арван зургаа хүрчихсэн.  Тэглээ ч Намжүүн миний жинхэнэ мөн болохоор санаа зоволтгүй" Сокжин төв царайлан хэлсэн үгэнд нь ээж нь бухимдангуй

"Сокжин чи ойлгохгүй байна.  Чи түүнийг хазаагүй болохоор чамайг хэзээ ч хаяж явж магадгүй" шууд л нүүрэн дээр нь хэлсэн үгэнд Намжүүн цочролд орон дээш харлаа.

"Тэгвэл хазчихъя тэгээд л бүх зүйл болно биздээ" хөх үст шууд л Намжүүнийг өөртөө татан хүзүүг нь чанга гэх чинь хазаад холдоход хар үст инээмсэглэн хазсан мөрийг илж үзэв. 

Ким ноён бүхнийг хөндлөнгөөс ажиглан нэг юм хэлэх гэснээ болин амаа ангалзуулж гараа сэгсчүүлнэ.  Ээж нь тэдэнд ойртож ирээд

"Та хоёр арай юу-" түүний үгийг таслан Сокжин

"Ээж болиочдээ арай ч тиймдээ тулчихаагүй байна" гээд Намжүүнийг дагуулан өрөө рүүгээ орчихов. 

"Би буруу зүйл хийчихсэн үү? Парк явах хэрэггүй байж уу? " Намжүүн санаа алдан ийн асуухад хөх үст хүзүүн дээрх хазуулсан мөрөө илж үзэн инээмсгэлснээ

"Үгүй ээ,  ирээдүйд ч болох л зүйл байсан" гээд эргэж харан Намжүүнийг тэврэв. 

---7 хоногийн дараа---

Үдийн цайны цаг болж сурагчид ангиас гаран явах ч манай хосууд ангидаа хооллохоор шийдсэн бололтой өөд өөдөөсөө харан суугаад савтай хоолоо гаргав. 

"Ээж чамаас уучлалт гуйсан" Сокжин хоолоороо тоглон ийн хэлэхэд Намжүүн инээмсэглээд

"Миний буруу байсан шүүдээ.  Чамайг авч хонох ёсгүй байсан юм. Ээж уурлах нь аргагүй ганц хүү нь гадуур хонож байхад хэн л дуртай байв гэж.  Дээрээс нь насанд хүрээгүй шүү" гээд хоолоо халбагадав.  Хөх үст ч толгой дохиод саяхныг хүртэл тоглож байсан хоолоо халбагадан идэх гэснээ больчих нь тэр.

"Яасан амтгүй байгаа юм уу? " Намжүүн амаараа дүүрэн хоолтой бувар бувар хийн арай хийж асуухад Сокжин толгой сэгсрээд

"Би зүгээр л идэж чадахгүй байна" гээд хоолоо түлхэв. 

"Өнөөдөр хамгийн олон цаг хичээлтэй.  Идэхгүй бол болохгүй ээ.  " бор үст хоолыг буцаан түлхэхэд Сокжин 'за яахав' гэсэн шиг халбагадан амандаа ойртуулснаа хий огин халбагаа шидээд нойл руу гүйлээ. 

"Тийм муухай үнэртэй байгаа юм байхдаа" Намжүүн амандаа үглээд хоолыг нь үнэрлснээ толгой сэгсрэн халбагадаж үзэв. 

"Ёоо ээжийн хоол үнэхээр амттай" тэрээр хоолоо зажилан ийн өөртэйгөө ярилцаж байснаа гэнэт босон Сокжины араас гүйв.  Бор үстийг нойлд орж ирэхэд хайрт нь нүүрээ угааж байх бөгөөд баргар царайлсан байх ажээ.

"Гайгүй юу? " Намжүүн нурууг нь илэн лавлахад Сокжин толгой дохиод

"Өчигдөр нэг хүйтэн өндөг идчихсэн хордлого болсон бололтой гээд хамтдаа нойлоос гарцгаав. 

---

Эрүүл мэндийн багш орж ирэн хүүхдүүдтэй мэндлээд хичээлийн сэдвийг самбар дээр бичихэд ихэнхи хүүхдүүд уулга алдан инээлдэх аж. 

"Зза юундаа инээлдээд байдаг юм" залуухан эмэгтэй багш ийн хэлээд өөрөө ч мөн инээх бөгөөд удалгүй хичээлдээ орж эхлэв. 

"Ер нь омега нар жирэмслэхдээ маш амархан.  Тэдниы өндгөвч нь альфагийн бэлгийн эсийг хүлээн авахад ямагт бэлэн байдаг. " багш самбарын урдуур алхангаа ийн ярьж байснаа зогсон

"Одоо жирэмсэн болсны дараах шинж тэмдгүүдийг ярилцана аа бөөнөөрөө.  Та нарт мэддэг зүйл байгаа юу?  Ямар ямар шинж тэмдэг илэрдэг гэж сонссон бэ? " Ван хатагтайн асуултанд хүүхдүүд гараа өргөн хариулах гэж оролдов. 

"Хордлого өгдөг гэж сонссон юм байна" охины үгэнд багш толгой дохин

"Яг зөв.  Хавьталд орсноос долоогоос арван дөрөв хоногийн дараа хоол идэх дур хүсэл буурч хий огиулах зүйл ажиглагдана" гэхэд Сокжин ширээгээ цохин босч ирээд

"Юугаа яриад байгаа юм? " гэх нь тэр. 

"Сокжинаа асуудал байна уу? " багшийн асуултанд хөх үст түгдрэн

"Үгүй дээ Ван хатагтай" гээд ширээндээ буцан суулаа. 

Яана аа? 

|нээрээ яана аа гайгүй байгаа хххи

•Teen Family•||Namjin\Completed\Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang