[5]

1.4K 201 7
                                    

Өвлийн эхэн сар хэдийн гарч хүйтрэх шинжиндээ оржээ.  Ахлах сургуулийн үүдэнд хүүхдүүд хөглөрөлдөн байснаа хэдхэн хормын дотор сирхийн алга болох нь хонх дуугаран хичээл эхэлснийг илтгэнэ. 

1-2 ангид нийгмийн ухааны багш орж ирэн хичээлийн сэдвээ тавих бөгөөд жилээс жилд ямар нэгэн зүйлс залуужиж байгаа тухай ярив. 

"Жишээлбэл ажлын байр гэхэд л улам залуужиж байна шүү дээ.  Хүмүүс залуу,  эрч хүчтэй ажилчдыг эрж хайж байна" түүний яриаг сурагчид тэмдэглэн авч ойлгохыг хичээнэ.

"Намжүүн аа" хөх үст нилээн ургасан үсээ хойш илээд хажуудаа суух залууг ийн дуудвал өнөөх нь

"Яасан? " хэмээн шивнэх төдий хэллээ. 

"Би яг холимог хуурга идэхгүй бол үхэх юм шиг санагдаад байна?  Яах вэ? " Сокжин уйлагнах шахам шивнээд хошуугаа унжуулахад бор үст гарт нь арван мянган вон атгуулснаа

"Нойл орлоо гэж гараад хажуу талын цайны газраас аваад идчих.  Хоёулаа гарч болохгүй байх" гэх нь тэр.  Сокжин ч сантагаас бэлэн авсан аятай инээмсэглснээ муухай царайлан

"Багшаа би нойл орчихоод ирж болох уу?  Гэдэс өвдөөд байна" гэлээ. 

"Бололгүй яахав." У хатагтайн үгийг сонссон даруйдаа л гарч гүйн цайны газар орж ирлээ. 

Түүнийг холимог хуурга аван амаа олохгүй идэхэд эзэн авгай гайхах аядаад

"Миний хүү ахлах сургууль шиг л харагдах юм.   Арай-" Сокжин гараа савчуулан үгийг нь тасдаад

"Таны бодсон шиг бишээ эгчээ. Би их ховдог байхгүй юу.  Идмээр санагдсан бол заавал иддэг" гээд дагзаа маажих нь тэр. 

"Аан тийм байж" эмэгтэй цааш гал тогоо руугаа ороход аль ужыны цадчихсан залуу маань гэдсээ илэн тооцоогоо хийн гарч явлаа. 

Түүнийг ангидаа ороход У багш хэдийнээ гаран явжээ...

Дөрвөн долоон хоногтой бяцхан ураг нь ямар нэгэн зүйл идэх хүслийг ихээр төрүүлэн хөх үстийг шаналгах ажээ. 

Түүнийг өөрийн хоолоо мөн Намжүүний хоолтой хамт ховх сорчихоод дахин өөрийнх нь хоол руу харахад Хусог хөмсгөө зангидав. 

"Би чамд хоолоо өгөхгүй ээ!  Юнгид ч өгч байгаагүй юм"  гэж хэлээд хошуугаа унжуулан хөмсгөө зангидахад Сокжин санаа алдаад

"Угаасаа идмээргүй болчихлоо" гээд анги руу гаа орохоор явлаа. 

Намжүүн ч мөн хажууд нь явах бөгөөд мөрөөр нь тэвэрсэн байх ажээ. 

"Би ингэж идвэл аймар таргалаад дороо баригдана даа" Сокжин санаа зовнисон царайтай ийн асуухад Намжүүн духан дээр нь үнсээд

"Бүх зүйл сайхан болно оо хонгор минь" гээд холдтол ангиас Бэкхён гарч ирснээ

"Юун мэдэх?  Юу сайхан болох? " хэмээн тэнэг царайгаараа сониучирхан асуув. 

"Чамд хамаагүй муу гахайн махаа" Сокжин доош тонгойн ийн хэлчихээд хөхөрсөөр цааш явахад Бэкхён хошуугаа унжуулан нүдээ онийлгосноо

"Хөөе Пак Чанёол чи муу өндөр юм бол энэ хоёр уул хад шиг юмнаас намайг авраач" гээд хэрэлдээд явчих нь тэр. 

"Би өөрийгаө том хүнээр мэдэрч байна.  Яг л аав хүн шиг" Сокжин ийн хэлснээ

"Мэдээж чи минь миний энэ мэдрэмжний гол шалтгаан юмдаа" гээд Намжүүн рүү хайрын харцаар ширтлээ. 

|төрсний дараа алаан болноо.  😂😂

•Teen Family•||Namjin\Completed\Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang