[17]

1.3K 180 9
                                    

---

Залуус үүр цайж байхад хотоос нэлээн зайдуу агаар салхи сайтай, гол горхиор хүрээлэгдсэн сайхан газар ирэх нь тэр. Намжүүн, Сокжин болон Тэхён Жонгүг Жимин тав нэг машинд сууж, Хусог, Чанёол, Юнги, Бэкхён, мөн хоёр чөтгөр хамтдаа өөр нэгэн машинд суусаар зорьсон газраа иржээ.

Бүгд хэдийн зүүдний орон руугаа аялсан бяцхан хүүхдүүдээ өргөн Чанёолых гэх тодотголтой байшин руу орууллаа. Намжүүн Тэхёныг өргөн явж байх хооронд хүү нь сэрчихсэн чихэнд нь нэг юм шивнэх нь тэр. Бор үст ч жуумалзаад дээш гаран Жонгүгтай нэг өрөөнд оруулаад унтуулчих нь тэр.

"Насаа бодоорой! " Намжүүн хүүгийнхээ чихэнд ингэж шивнэчихээд зузаан хөнжилөөр хучин доош буулаа.

Хөдөө газрын амтат салхи намуухан үлээж, олон арван моддын исгэрэх чимээ чих чимж сэтгэл уужрууулам байх нь хичнээн сайхан.  Хөхөө донгодож ойд чимэг болох нь сэтгэл хөдөлгөм. Энүүхэнд дуулдах голын хоржигнох чимээ дотоор гижигдэж бушуухан л хөлөө дүрмээр санагдуулам тийм л сайхан газар иржээ.

Тэхён Жонгүгийн үнэрийг уушиглах мэт хамраа хүзүүнд нь наагаад цээжээр нь нараа ороон бөх гэх чинь унтаж байлаа.

Үд дунд болж байхад хэн нэгний аймшигт орилоон байшин байтугай ойг сүйтгэхээр дуулдахад бүгд сэрэн юу болоод байгааг сонирхон өрөөнүүдээсээ гарлаа. Орилсон хүн Жимин л байж. Сүүбин Ёнжүн хоёр чөтгөр үслэг шавьж унтаж буй Жиминий эргэн тойронд тавьснаас л энэ дуу чимээ гарсан байв.

"Чөтгөрүүд яг одоо гал тогоонд" Сокжин муухай орилоод бүлтэгнэх Бэкхён руу нүдээ ирмэн доош буулаа. Ингээд болохгүй бүтэхгүй гэснийг хийж байдаг хоёр чөтгөр маань өдөржингөө Сокжинд туслах шийтгэл авлаа.

---

Шорт болон цэвэрхэн пудволк хослуулан өмссөн Тэхён, Жонгүг хоёр голын эрэг даган чимээгүйхэн алхах нь тэднийг зүрхээрээ ярилцаж байна уу гэлтэй. Уснаас гэнэтхэн загаснууд үсрэн гарч ирээд буцаад пүл хийтэл унах нь чимээгүй орчинд багахан цочоох ажээ.

"Хён тэр ямар том жаран хөлт вэ? " Жонгүг үгийн завдалгүй усны хажууд залхуутайяа хөдлөх жаран хөлт рүү гүйгээд явчихав.

"Хён! " Жонгүг нойтон хөрсөнд хөл алдан цааш ширүүн урсгалтай гол руу яваад ороход Тэхён шууд л ус руу үсрэн ороод араас нь сэлж эхлэв. Ус нилээн гүнзгий дээр ширүүн урсгалтай байсан нь хэн хэнийг нь айлгаж орхилоо. Жонгүг тусламж эрэн орилсоор сүүлрүүгээ дуу нь алга болоход Тэхён усанд тогтон зогсоод хажуухан харагдах байшин руугаа орилоод дахин сэлж эхлэв. Удалгүй аавууд нь гарч ирэн сандралдан ийш тийш гүйх бол Чанёол эрэг даган доош гүйгээд усны гүехэн хэсэг рүү орон Жонгүгийг тосоод авах нь тэр.  Эрэг рүү гарган газар тавихад Тэхён гүйж ирэн Жонгүгийн хамрыг чимхээд хиймэл амьсгаа хийн толгойг нь сэгсэрлээ.  

Нэлээн зууралдсаны эцэст бор үст ханиалган амнаасаа багахан ус гарган ухаан оров. 

"Бурхандаа баярлалаа" Тэхён амандаа иын үглэн Жонгүгийг энгэртээ наагаад духан дээр нь үнсэн нүдээ анилаа.  Тэгснээ нуруун дээрээ үүрээд байшингийнхаа зүг хөдлөв. Аавууд нь ч мөн хөвгүүдээ харан санаа нь зовнин араас нь болгоомжтой түшин алхана.

"Ааваа ах нар өвдчихсөн юм уу? " хүйтэн уснаас гараад чичрэн суух ах нарыгаа харсан Ёнжүн хошуугаа цорвойлгон ийн асуухад Хусог

"Мхн.  Хоёр ах нь ийтийти ингээд даарчихсан байгаа байхгүй юу" хэмээн эелдэгээр тайлбарлаж өглөө.

Сокжин хөвгүүдэд үслэг унтлаганы хувцас өмсүүлээд зузаан хөнжлөөр хучин гарч явахад зөрөн Намжүүн халуун жимстэй цай болон бусад зүйлсийг авчирлаа. Тэгээд өрөөнөөс гаран Сокжинд хандан жоготой инээгээд

"Би сая бэлг+вч тавьчихлаа хихи" гэхэд Сокжин хачин царайлснаа

"Чамайг нээрээ яаядаа.  Юу гэж ийм жаахан юмнууд? " хэмээн багахан зандарлаа.

"Чи арав дугаар ангид байхад нийгмийн багш юу гэж ярьж байсныг мартаа юу?  Жил ирэх тусам аливаа зүйлс залуужнаа гэж.  Эдний дунд юу болж байгааг бид мэдэхгүй шүү дээ" хэмээн ойлгомжтой тайлбарлаж өгөхөд Сокжин ч мөн ойлгосон бололтой толгой дохилоо. 

|утгагүй байна уу?  Ккк уйтгартай байна уу?  Эсвэл. 
Смат хэрэггүй тийм ээ?  Тийн охх😂😂

•Teen Family•||Namjin\Completed\Where stories live. Discover now