𝑇𝑤𝑖𝑛𝑘𝑙𝑒 𝑇𝑤𝑖𝑛𝑘𝑙𝑒 𝐿𝑖𝑡𝑡𝑙𝑒 𝑠𝑡𝑎𝑟

1.2K 79 1
                                    

Гялалзан гялтганах бяцхан од минь, чиний тухай би ихэд сонирхном~

Гэхдээ одоо бол бид сонирхохоо больчихсон. Бид шинжлэх ухаан олох ёстой бүгдийг нь олж нээсний дараагаас огт сониучрахаа больсон. Хүн төрөлхтөн хэтэрхий бүр дэндүү хэтэрхий хол явснаас болж буцах эрхгүйн хязгаарыг аль хэдийн давж, бүх зүйлийг ухаж төнхөн, сонирхож гайхах зүйлс бага багаар сарниж эхлэсэн юм. Хүмүүс гайхахаа больсон. Хүмүүс мөрөөдөхөө больсон. Тэд зүгээр л бүгдийг мэддэг болчихсон.

Бид манай галактикт 48 биш 42 соёлт иргэншил оршин байдгийг мэддэг; Douglas Adams байсан бол өөрөөрөө үхтэлээ бахдах байсан биз.

Тэгээд оюун ухаан доторх төсөөлөн бодох чадвар ч бас өөрийн гэсэн багтаамжтай болохоор бодит байдал улам хачирхалтай болчихжээ. Магадгүй, тэгээд л бид огт төсөөлөхөө больчихсон байх. Давж чадах эцэсгүй болчихсон юм чинь.

"Жимин! Алив ээ! Чи тоглолтноос хоцрох нь байна!"

"Амаа тат, би очиж байна штээ!" Жимин үсэрч цовхрон, модон хаалганы гуяыг эвдлэх нь шахуу дүүлэн гүйж ирээд, голограм дэлгэцний урд байрлах элгэдэж муудсан буйдан дээр үсрэн суулаа. Жонгүг түүний хажууд хумсаа мэрэн суух аж.

"Хумсаа мэрэхээ болиоч"

"Чи ямар миний ээж үү?"

Жимин хөмсгөө өргөн Жонгүг рүү нухацтай ширтснээ, "Чи үнэхээр намайг уурлуулмаар байна уу?"

"За за. Би болих гэж л байхад чинь. Хүлээ, хүлээ. Эхлэх гэж байна- Би энэ бүх галактик даяар андгайлъя. Хэрэв Орос ахиад аварга болох юм бол, би өгзөг рүүгээ онгоц чихэх болно"

Жимин гэнэт инээд алдан, буйданг тохойгоороо налаад, "Онгоц багтана гэдэгт итгэлтэй байна уу? Чиний толгойд чинь л арай илүү их зай байгаа байх."

Жонгүг голограм дэлгэцний тусгалд Жиминий царайг харан хөмсгөө зангидна.

Татах хүчний хөлбөмбөг. Энэ хэдий хоцрогдсон спорт ч гэлээ, одоогийн олонхын дуртай спорт нь. Ерөнхийдөө энд үлдсэн олонхын дуртай нь гэх үү дээ. Ихэнх хүн төрөлхтөн дэлхийгээс явчихсан болохоор Бархасбадиас цааш хоорондоо ямар ч сүлжээгүй болчихсон юм. Тиймээс өндөр зэрэглэлийнхэн энэ тэмцээнийг үзэх боломжгүй. Гэсэн ч тэд угаасаа өндөр зэрэглэлийнхэн болохоор татах хүчний хөлбөмбөгийг үзэхгүй л байх. Тэд одоо илүү үнэтэй, илүү дээд зэрэглэлийн ямар нэг зүйл сэдчихсэн биз.

𝑾𝒐𝒏𝒅𝒆𝒓Where stories live. Discover now