𝐻𝑜𝑤 𝐼 𝑊𝑜𝑛𝑑𝑒𝑟 𝑤ℎ𝑎𝑡 𝑦𝑜𝑢 𝑎𝑟𝑒

460 56 3
                                    

"Гурван оноо! Бид гурван оноогоор тэргүүлж байна!" Жонгүг Жиминий мөрнөөс барин хөөрхий Жиминийг сэгсчинэ. Тэд хоёул буйдан дээр дээш доош үсэрч цовхчиж байлаа. Хуучин муу буйдан хэдий тэр хоёрын жингээс болж чахарч дуугарч байсан ч тэссээр л байв.

"Ахиад 5 минут тэсчихвэл бид эхний үеэ 3 оноогоор тэргүүлж дуусгалаа!" Жимин ч бас хоолойныхоо хэрээр орилсоор. Ингээд 5 минутын дараа эхний үе ч дуусч тэр хоёр хоёулаа ядарсан болохоор буйдан дээр инээлдэн хэвтэнэ. Энэ бол бүтэн зууны түүхэнд анх удаа дэлхийн аваргад Оросыг гүйцсэн тохиолдол байлаа.

"Өнөө орой Жэксоны гэрт үдэшлэгтэй гэсэн" Жимин тоглолтны дундуурх сурталчилгааны үеэр ийнхүү хэлэв. Сурталчилгаа нь өнөөх хуучны дээр үеийн сурталчилгаануудаа л давтаж гаргадаг юм. Телепортнууд, агаарын даралтыг ашигладаг хөвөгч онгоц гэх мэт.

"Жэксоны гэрт үргэлж л үдэшлэг болж байдаг" Жонгүг гал тогоогоор өөр идчихмээр юм хайн хэсэг эргэлдэж байснаа гар хоосон буцаж ирэв. "Бид дэлгүүр хэсэх хэрэгтэй бололтой"

"Пфтт ямар мөнгөөрөө вэ?"

Жонгүг нүдээ эргэлдүүлснээ, "Энэ таван хуруу байхад наадах чинь хэнд хэрэгтэй гэж?"

Жимин дэмий л санаа алдана. Харин Жонгүг гал тогооны өрөөг ахин нэг гүйлгэж харчихаад ахин түүн лүү ширтэв.

"Өө алив ээ. Бид ямар ийм юм хийж сураагүй юм биш. Би чамайг ийм зүйлд дасчихсан гэж бодож байсан юмсан"

Жимин түүний харцнаас бултан эргэж буйдан дээрээ хэвтээд, "Намайг юу ч гэж хэлсэн болно оо. Би-би мэдэхгүй юм даа. Хулгай хийх зүгээр л надад таалагддаггүй"

"Бидэнд тэгээд сонголт байгаа гэж үү?" Жонгүг буцаад буйдан дээр ирж суугаад шанаагаа тулан Жиминийг дээрээс нь харж байлаа. Түүний нүд нэг л тийм аюултай өнгөөр дүрэлздэг. Чөтгөрийн ч гэмээр.

"Мэдээж байхгүй л байх-" Жимин сая л Жонгүгийн нүүр лүү эгцлэн хартал, Жонгүг түүний нүүрэн дээр алим унагаачих нь тэр.

"Яаая. Новш гэж. Өвдөж байна- Хөөе. Чи энэ алимыг хаанаас авсан юм?" Жимин босч суун гарт нь байх ув улаан гялалзсан бас хатуу алимыг үнэрлэж үзэв.

"Доод гудамжинд байсан залуу жимсний хүлэмж эрхэлдэг байсан юм. Би шөнөөр тэнд хэдэн зүйлсэд анхаарал тавьж арчилсаар ирсэн. Чи нөгөө гамма торыг буулгачихмаар моднуудыг мэднэ дээ. Тэглээ ч чи жимс харахыг их хүссэн, санаад байна гэсэн болохоор... тэгээд л..." тэрээр сүүлийн хэдэн үгээ зөөж ядан, шалан дээр хөлөө товших аж.

𝑾𝒐𝒏𝒅𝒆𝒓Onde as histórias ganham vida. Descobre agora