𝐿𝑖𝑘𝑒 𝑎 𝑑𝑖𝑎𝑚𝑜𝑛𝑑 𝑖𝑛 𝑡ℎ𝑒 𝑠𝑘𝑦

555 66 14
                                    




~~~~

"Тэр гариг дээр цэцэгний тухай номтой нэг хүү бий "

"Гэхдээ та тэр маш олон жилийн өмнө гэж хэлсэн биздээ"

Жонгүг мутацит хүүгийн өтгөн хар үсийг илэхээр доош тонгойв. Энд тэнд ургасан өтгөн үс нь яг л урьд нь шөнийн тэнгэр ододоор будагддаг байсан шиг мэдрэгдэнэ.

"Тийм ээ" Хэдий дэлхийн жилээр тооцвол олон жил өнгөрсөн ч Жонгүг дэлхийн аялгаа гээгээгүй байлаа. Түүний хэлж буй үгс мутацит хүүгийнхийг бодвол илүү тод ч бас зөөлөн сонсогддог байв.

"Хэрэв тийм юм бол тэр яаж жаахан хүү хэвээрээ байх юм бэ? Тэр одоо т..." хүү яг хүнтэй адилхан дуугаа хураан царайгаа барайлгалаа. Жонгүг түүний эцэг эхийн нэг нь хүн юм болов уу гэж гайхдаг ч тийм зүйл байх боломж бараг ховорхон зүйл. Генетикийн туршилтууд одоо зогсонги хэвээрээ байгаа.

"Том болчихсон гэж үү?" Жонгүг инээгээд сандлаа хойш налан суухад түүний толгой хайртай интоорын моднуудын нэгнийх нь биеийг шүргэж байлаа. Түүнийг хүлэмжийн орой луу хуруугаараа заахад онцгой плазма торлог хүчилтөрөгчийг үүсгэн, нүүрсхүчлийг гаргаж байв.

"Тийм ээ, тэгсэн байх"

"Гэхдээ би түүнийг том болох сонголтыг хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Би лав өсч том болохыг сонгоогүй. Би одоо ч жаахан хүү хэвээрээ"

Жаалхүү гайхан, "Юу гэсэн үг юм?"

Жонгүг сандалныхаа хэдэн товчлуурыг дараад хүлэмжийн нэг хэсэгт байх тэр чигтээ номоор бүрхэгдсэн, илжирч муудахаас хамгаалсан тусгай шилэн хоргоны өмнө ирэв. Тэрээр болгоомжтой нэгэн онцгой номыг гаргаж иржээ. Нимгэн номны хавтсан дээрх зурагт бяцхан хүү бас цэцэг байх аж.

"Та наад номоо бидэнд уншиж өгч байсан" хүү инээмсэглэн алгаа ташина.

"Энэ миний дуртай ном байгаа юм. Үгүй ээ.... Миний дуртай ном тэр хүүтэй хамт дэлхий дээр байгаа"

"Түүнийг хэн гэдэг юм?"

Жонгүг гацаж орхив. Жиминий нэрийг хэлэх гэхээр амнаас нь сувд унах гэж буй мэт санагдана. Түүний нэр яг л насан туршийн зөрчиж болохгүй амлалт шиг. "Би мартчихжээ... Би хэлсэндээ. Маш олон жилийн өмнөх гэж. Гэхдээ би түүнийг миний дурсамжийн эзэн гэж бодох дуртай"

"Дурсамжийн эзэн" мутаци хүү Жонгүгийн зөөлөн бас хурц аялагыг дуурайх гэж хичээн давтан хэлэв. Жонгүг бяцхан ханхүү номыг нээн зүрх болон цэцэгнүүдийн зурагнууд руу заан, чангаар бас тодоор чадахаараа хүүд орчуулан уншиж өглөө. Жаалхүү дуусах хүртэл нь чимээгүй анхааралтай сонсоно.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 23, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝑾𝒐𝒏𝒅𝒆𝒓Where stories live. Discover now