𝑼𝒑 𝒂𝒃𝒐𝒗𝒆 𝒕𝒉𝒆 𝒘𝒐𝒓𝒍𝒅 𝒔𝒐 𝒉𝒊𝒈𝒉

403 56 8
                                    

𝗣𝗹𝗮𝘆𝗹𝗶𝘀𝘁: 𝖡𝖳𝖲 𝖫𝗂𝗀𝗁𝗍𝗌
             𝖡𝖳𝖲 𝖧𝖾𝖺𝗋𝗍𝖻𝖾𝖺𝗍
             𝖡𝖳𝖲 𝖲𝗈 𝖿𝖺𝗋 𝖺𝗐𝖺𝗒
             𝖤𝗎𝗉𝗁𝗈𝗋𝗂𝖺 (𝖣𝖩 𝖲𝗐𝗂𝗏𝖾𝗅 𝖥𝗈𝗋𝖾𝗏𝖾𝗋 𝗋𝖾𝗆𝗂𝗑)

Хоёр өдөр харвасан сум шиг, номны хуудас эргүүлэхээс ч хурдан өнгөрчээ.

Шалгуулах газар бөөн бөглөрөл үүсчихсэн, маш олон хүмүүс нэгэн зэрэг орох гэснээс болж бараг л тэр газраас хүмүүс халиад гараад ирэх нь үү гэлтэй түгжрэл үүсчээ. Жонгүг Жимин хоёр явах ёстой хүмүүсийн хамгийн сүүлчийн бүрэлдэхүүнд зогсож байлаа.

Жимин Жонгүгаас яагаад ямар нэгэн юманд жагсахаар заавал хамгийн сүүлд зогсдог талаар асуухад, "Өнчин шүү дээ"

"Тийм дээ тийм" Жимин түүний хажууд зогсон, хүн төрөлхтөний дэлхийд байх сүүлчийн хэдэн цагийг зааж буй тэнд байгаа томоос том цагны өөд ширтлээ. Дэлхийд байгаа сүүлийн хүмүүс буюу нийгмийн доод анги, ажилгүйчүүд бас өнчин хүүхдүүдийн хувьд энэ хачирхалтай бэлгэ тэмдэг шиг санагдана.

Цаг нь ирэхэд, тэр хоёр номнуудаа орхихоор шийдсэн юм. Номнууд хүнд бас телепорт дах алгоритм хүнд даацнаас болж гацах аюултай. Хоёрхон телепорт тасалбартай тэр хоёрт номнуудад хэрэглэх илүү тасалбар мэдээж байхгүй.

"Дотогшоо ороод уулзацгаая, за юу?" Жонгүг ингэж хэлээд Ж үсэгний дараалалд зогсох эгнээ лүү зүглэв.

"Заа!" Жимин ч бас П үсэгний эгнээнд очиж зогсчээ. Эгнээ дэндүү урт байхын дээр нэг л олигтой хурдан хөдөлж өгөхгүй байгаа мэт. Бүтэн цаг өнгөрсөн ч Жиминд тийм ч их урагшилсан юм шиг санагдахгүй байлаа.Түүнийг урагш нэг алхахад түүний хөлд нэгэн нугларсан зүйл унахыг мэдрэн доош харвал телепорт тасалбар байлаа. Тэрээр доош гараа сунган маш нимгэн гөлгөр материалтай тасалбарыг гартаа атгав. Тэр үед нэгэн санаа түүний толгойд зурвасхийн орж ирэн нүүрэнд нь бага зэрэг инээмсэглэл тодрон хойноо байгаа настай эрэгтэйд хандан,

"Та миний зайг түр хадгалж байгаач, гуйя? Би гэртээ нэг зүйлээ мартчихаж. Хурдан гүйгээд авчирах хэрэгтэй байгаа юм л даа. Гуйя"

Настай ах шүдгүй амаа нээн инээснээ толгой дохилоо. Жимин бага зэрэг бөхийгөөд хамгийн ойрхон шилжигч зогсоол руу яаравчлав.


Жонгүг эцэст нь далай шиг халгиж цалгих олон хүмүүсийн дунд түлхэлцсээр өөрсдийн амрах бүхээгт амжилттай хүрч иржээ. Энэ өрөө яг л хувцасны шүүгээ юм шиг жижигхэн бөгөөд хоёр хүний ортой, орны толгой дээр жижигхэн гэрэлтэй бас өдөр тутамд хэрэгцээтэй зүйлсийг тавьж өгсөн байв. Орон дээр бас ямар ч өө сэвгүй эвхэж тавьсан, урьд нь хүний гар хүрч байгаагүй шинэ хувцаснууд байлаа. Жонгүг хөл дээрээ дэвхцэн эргэн тойрноо нэг гүйлгэж харчихаад хувцсаа солиод Жиминийг хайхаар болов.


𝑾𝒐𝒏𝒅𝒆𝒓Where stories live. Discover now