Sugar mommy

1.1K 69 4
                                    

Written by: bomlinki
To: Byul

Нар дулаахнаар ээх, бүртийх ч үүлгүй цэлмэг хөх тэнгэр зах хязгааргүй мэт үзэгдэх 10 сарын дунд үе. Ахлах сургуулийн дүрэмт өмссөн өсвөр насны хүү үд дундын 3 цагийг заах бугуйн цагаа дахин дахин харан алхах ба түүний хажуугаар зөрж өнгөрөх охидууд мэр сэр түүний хэр царайлаг болох тухай шивнэлдэн, инээлдэн өнгөрнө. Тэрээр яаран алхсаар хэдийн танил болсон орон сууцны өмнө ирэн орцны кодыг хийн дотогш орвол цахилгаан шат яг хаагдаж буйтай таарав.

-          Түр хүлээгээрэй.

Өсвөр насны хүүд баймгүй бүдүүн баргил хоолой ийнхүү дуулдахад цахилгаан шатны хаалга буцан онгойж тэр амжин суулаа.

-          Баярлалаа.

Тэрээр талархалаа илэрхийлэн бөхийгөөд хэдийн дарагдсан 12 давхар руу харан хэсэг зуур амьсгаагаа даран зогсов.

-          Хөөе жаалаа.

Өөрийг нь дуудсанд тэр тусмаа ийнхүү дуудсанд багахан гайхширан харахдаа тэр урт хүрэн бор үстэй ихэд гоёмсог хувцасласан эмэгтэйд харц тулав. Өндөр өсгийттэй зохицох цагаахан хөл, өвдөгнөөс дөрвөн хуруу дээш улаан бариу банзал, эхний хоёр товч задгай байх цагаан цамц, мөрөндөө тохсон үслэг хүрэм, үнэтэй хар шил гээд энэ бүхэн залуу хүүг тэр дор нь улйлгаж орхилоо. Түүний насны хөвгүүдийн хүслэн болсон гэж хэлж болохоор нас бие гүйсэн жинхэнэ "бүсгүй" хүн түүний өмнө зогсох аж.

-          За?

Сая нэг хариулахдаа одоо ч түүнээс харцаа салгалгүй ажиглан, шүлсээ гүд хийтэл залгисанд өнөөх бүсгүй бяцхан жуумалзах юм гэнэ.

-          Чи Тэхён мөн биз дээ? Ким Тэхён.

Гэнэтхэн л өнөөх сайхан амьтан нь өөрийнх нэрийг мэдэж байсанд багагүй цочирдсондоо Тэхёны нүд томрон өөдөөс нь ширтэнэ. Бүсгүй хар шилээ аван гартаа атгаад, үсээ хойш илэхдээ дур булаам гэгч нь инээмсэглэн түүнийг багахан догдлуулаад амжив.

-          Үнэхээр мөн байхнээ.

Хүүг үг дуугарч амжихаас өмнө цахилгаан шатны дохио дуугаран хэдийн зогсох давхартаа ирсэнийг илтгэн хаалга онгосноор тэд буулаа. Хоёул 108 тоотын өмнө ирэн зогсохдоо Тэхён одоо ч түүнийг сэмхэн харж, хэрхэн өөрийг нь мэддэг тухай бодон зогсоно. Хонх дараад удаагүй байтал хаалга онгойн Тэхёны хувьд гэрийн эзэн гэгдэх сайн найз Хусог нь инээмсэглэн угтлаа. Тэднийг дотгш халуун дотноор урин тэд ч гутлаа тайлан ороход завшааныг ашиглан Тэхён найзыгаа татан зогсоов.

"Цэцэгсийн дундах Монита"  OneshotsWhere stories live. Discover now