Comprensión

721 65 2
                                    

Written by: Soo-ssi
To: Elliott


-Юу гэмээр байна даа. Жимин? гэсээр сайн найз минь богино цамцнаасаа нүд салгалгүй асуулаа. Харин би зүгээр л инээмсэглээд,

-Чамд зохиж байна гэв.
Гэхдээ худлаа ч биш л дээ. Түүнд энэ богино цамц их зохиж байна. Ердөө ганц асуудал нь энэ сайхан цамцны зориулагдах хүн нь би биш байгаад л юм.

-Эллид таалагдах болов уу? Тэр цагаан өнгөнд дургүй бол яана.

Санаа зовнингуй түүний асуулт гомдлыг минь төрүүлэх ч би түүнд үнэнийг хэлнэ.

-Тэр цагаан өнгийг үзэн яддаг байлаа ч чамайг хараад цагаан өнгийг шүтэх болно гэж бүх тэнгэрээр тангаргалая.

-Боль доо. Жимин. Чи хэтрүүлээд байна. Гэхдээ өнөөдөрт баярлалаа. Би энэ цамцыг авна аа. Дараа нь хамт мөхөөлдөс идмээр байна уу?

Би инээмсэглээд толгойгоо дохих ч дотроо бол дэлхийг хэд хэд сөнөөгөд амжсан юм. Гэхдээ яалтай, гомдож байгаагаа хэлээд би түүнийг орхиж явж чадахгүй юм чинь.

-Би өнөөдөр тарвастай мөхөөлдөс иднэ ээ. Харин чи?

Үүргэвчнээсээ түрүүвчээ ухангаа тэнэг юм шиг инээмсэглэх анхны хайрынхаа зүг зөөлнөөр ширтэх би,

-Ванил гэж бувтнасан ч тэр хэдийн сонссон бололтой толгой дохив. Би жижигхэн энэ үйлдэлд нь хамаг ухаанаа гээж орхин толгойгоо гудайлгаж дэмий зүйлс дотроо төсөөлөн мангар хүн шиг инээж байсан ч хайртын минь хайртыгаа ярих аймшигт үгс зүрхийг минь хэдэнтээ хуваах шиг өвдөлтийг мэдрүүлэх нь өрөвдөлтэй ч юм шиг.

-Эллиг маргааш энд авчирна аа. Тэрэнд энэ газар таалагдах байх.

Би инээмсэглэх аядан,

-Тэгэх байх аа гэсэн ч дотроо бол ҮГҮЙ ЭЭ. ТҮҮНД ТААЛАГДАХГҮЙ хэмээн орилж байсан юм. Түүнд сонсуулж чадахгүй нь л гунигтай байна л даа.

Бидний мөхөөлдөс хазалт бүрээр минь уусан алга болж нэг л мэдэхэд бид мөхөөлдөсний мухлагаас гаран гэрийн зүг алхаж байлаа. Түүнийх манай гэрээс нэлээд зайтай учир эхлээд манайхаар орохоор болов. Учир нь гадаа юу юугүй л борооших дөхчихсөн байсан юм.

-Өнөөдөр би шөнийн ээлжтэй. Юнги чи манайд хонох юм уу?

Үүдээр орж ирэв үү үгүй юу, эгч минь цүнхээ шүүрэнгээ ийн хэлэхэд миний хөмсөг зангиран түүн лүү ихэд нухцтай харлаа.

-Та ажлаасаа гарсан гээ биз дээ? гэх ууртай үгсээр эгчтэйгээ мэнд ч мэдэж амжаагүй эхлүүлсэн маргаан чанартай яриаг минь эсэргүүцэх эгчийн минь хоолой аядууханаар,

"Цэцэгсийн дундах Монита"  OneshotsWhere stories live. Discover now