I'm your Monita

619 52 2
                                    

Written by: Tony_bang_795
To: bomlinki

Сайн уу? Энэ өдрийн мэнд. Чамд 7 хоногийн турш бэлэг бэлдэж өгөх үнэхээр сайхан байсан гэвэл итгэх үү? Яагаад ч юм их сайхан өдөр хоногууд өнгөрлөө. Монитад өөрийгөө ингэж их сэтгэл шингээнэ гэж бодсонгүй шүү. Намайг бодолд автуулж санаанаас минь нэг ч гараагүй чамтай уулзах өдөр цагаа тэсэн ядан хүлээж байя.

-Монитагаас нь

***

Захиа өгч байдаг ямар романтик охин бэ? Хурдан харах юм сан....
Би өөрийнхөө монитад бас юу өгнө өө! Энэ охин шиг захиа бичдэг ч юм билүү?

***

Сайн уу? 7 хоногийн турш өгсөн бэлэг минь таалагдсан гэж найдаж байгаа шүү. Таалагдаагүй байсан ч гэсэн хичээл зүтгэлийг минь үнэлж өгөхийг хүсье. Ммммм чамайг хармаар байна. Өгсөн бэлэг чинь их содон байсан болохоор чамайг ямархуу хүн болоо гэсэн бодолд ойрдоо дарагдаад байгаа. Маргаашийг тэсч ядан хүлээж байна даа............

-Монитагаас нь

***

Би л ганц захиа өгдөг нь биш бололтой. Санаа амарчихлаа. Тэнэг зүйл хийчихэж гэж ямар их сандравдаа. Тэгэхээр маргааш...би хэнд бэлэг өгч байснаа харах нь бас надад хэн өгч байсныг нь...өнөө шөнө ахин нойргүй хонох нь ээ.

***

За! Бүгдэнд нь өглөөний мэнд. Манай сайн дурын нийгэмлэг энэ жилийн шинэ гишүүдээ угтан дотносох зорилгоор зохиосон Монитагийн эцсийн үе шат болох өөрсдийгөө илчлэх цаг ирээд байна. Дүгүндүгүндүгүн.........

/Тэргүүн ийн дууны өнгө аяс нэмэн аялах нь хэн бүгдийг сандралд автуулах ба түүний дараагийн үгийг амьсгаа даран хүлээнэ/

За тэгэхээр......

Эхнээсээ Монитанууд хэнд бэлэг өгсөнөө мэдэн өөрт хэн өгч байсныг ч харалцсаар эцэст нь хоёр хүн дээр тунан үлдэх нь тэр. Сүүлд үлдсэн хоёр залуу нэг л итгэж чадахгүй байгаа харцаар тэргүүнийг ширттэл тэрээр балмагдан тэр хоёрын дунд гүйн очоод "За би ингээд цор ганц алтан монита хосын дунд зогсож байгаадаа баяртай байна! Монита сугалуулах үед бага зэргийн алдаа гараад хоёр эрэгтэй болчихсон юм аа. Тэгээд ч болоогүй хоёр биенээ сугалчихсан болохоор яах ч арга байсангүй ээ. За бүгдээрээ баяр хүргэцгээе!"

"Цэцэгсийн дундах Монита"  OneshotsDonde viven las historias. Descúbrelo ahora