Bloody night

758 47 14
                                    

Written by: Evonne
To: Lyra_Sun7 



Тэр бол миний Joker. Гэхдээ би түүний Harley Quinn биш. Учир нь би бол эрэгтэй хүн.

*****

Day 1.

Урд минь тавьсан хуучны бор пянз тоглуулагч дээр намуухан  аяз эгшиглэж, өрөө бүхэлдээ улаан өнгөөр хучигдсан байх аж. Нүдээ нээсэн  даруйд харагдсан зүйл гэвэл ханаар нь дүүрэн үзмэр аятай өлгөгдсөн  буунууд байлаа. Хэр удаан ухаангүй байснаа мэдэхгүй юм. Бас огцом улаан  өнгө харсанаас болоод нүд өвдөх аж. Гар хөл минь бүгд хүлээтэйн дээр би  ямар ч хувцасгүйгээр сандал дээр сууж байлаа. Гэхдээ өвдтөл минь биш,  харин ч их зөөлнөөр хар торгон даавуугаар биеэн дээр минь гоёл аятай л  уясан байв. Гуяны минь дотор талд шимсэн мөр үзэгдэхэд би яг хаана бас  юу хийж байгаагаа ойлгох гэж хичээх үнэндээ юу ч толгойнд буухгүй юм.  Хамгийн сүүлд унтаж байхад цонх хагарах чимээ дуулдаж, тэгээд хорт утаа  уугиж байсан. Санах гэж хичээгээд ч үүнээс цаашхи үйлдэл огтоосоо  санаанд орж ирэхгүй байв. Утаанаас болж ухаан алдсан байх. Гэхдээ  түүнээс цааш юу болов? Би хаана байна вэ? Бас яагаад нүцгэн байгаа юм!?

Пянз тоглуулагч гэнэтхэн л унтарч түрүүхэн эгшиглэж байсан  намуухан аязны оронд чихэнд чийртэй сонсоход бэрх чимээ гарж эхлэв.  Болдог бол чихээ дармаар байгаа ч гар минь хүлээтэй болохоор би яаж ч  чадалгүй мөрөөрөө дарах гэж оролдож суулаа. Уг нь сул уячихсан юм шиг  боловч энэ хүлэлт тайлагдахгүй юм. Чимээ улам чангарч би бүр тэсэхээ  байсандаа чанга ориллоо.

- Намайг эндээс гарга! Энэ чимээ чинь намайг яг алах нь хулгайчуудаа.

Би сандал дээр тийчигнэн чадлаараа сулрах гэж хичээж байх хооронд ард өрөөний хаалга дуугаран хэн нэгэн орж ирж байлаа.

- Заза. Эхлэх үүдээ чихэрхэн минь.

Сая орж ирсэн нэгэн гутлынхаа чимээг тог тог дуугаргасаар  урд минь ирж зогсоход би царайг нь хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Миний удаан хугацаанд мөрдсөний үр дүнд арайхийн сэжүүр олж, хэдхэн өдрийн өмнө бүх л нууц хэрэг, хууль бус үйл ажиллагааг нь дэлгэж, нэр нөлөөг нь юу ч үгүй нураах дөхсөн хэрэгтэн Ван Жэксон?

- Их удаан унтлаа шүү Тэхён-ши. Би уйдсандаа бараг л  эхлэх дөхлөө. Чиний гуяны булчин их халуухан харагдаад хамаг юм  хөдөлгөөд байсан тул би тэсэлгүй ингэчихсэн.

Тэр өмнө минь сөхөрч суугаад гуяны минь дотор талыг илэв.  Үнэндээ энд ямар новш нь болоод байгааг би ойлгохгүй байгаа болохоор  түүнрүү гайхаж харсан ч тэр нэг хальт инээснээ гуяны минь дотор талаас  хазчихав.

"Цэцэгсийн дундах Монита"  OneshotsWhere stories live. Discover now