Roommate

624 50 2
                                    

Written by: Elliott
To: Soo-ssi

Орчинд нь дасаагүй болоод ч тэр үү, Намжүүнд бүх зүйл утгагүй бөгөөд дургүй хүргэмээр санагдана. Анхнаасаа хэрэггүй энд ирдэг байж гэсэн бодол оюун санаанд нь үргэлж бодогдох болж, түүнийг үдэн гаргасан гэр бүлийнхнийгээ бодон өдөр хоногийг аргацаах болжээ.

Харь оронд л сурах юм бол сайхан амьдрах юм шиг санагддаг байсан нь саяхан. Гэвч тэр үнэхээр ахархан бодолтой явжээ. Гэр бүлээсээ хол, танихгүй газар, танихгүй хоол, танихгүй орчин. Энэ бүхэнд тийм ч амархан дасан зохицож чадахгүй. Гэхдээ дээд ангид байдаг нэгэн солонгос хүү Намжүүний анхаарлыг ихээхэн татах бөгөөд одоо хүртэл түүнтэй ярилцаж чадаагүй. Хааяа хааяахан тааралдахад тэр хөвгүүн өөр лүү нь ирмэх нь үзэгдэнэ.

***

Намжүүн тэр солонгос хүүгийн өрөөг нь мэдэхийн тулд араас нь гэтнэ. Удалгүй тэр "хөвгүүдийн дотуур байр" гэсэн байшин руу ороод 54 дугаартай өрөөнд түлхүүрээ зооход, Намжүүн 54 гэх дугаарыг цээжилж аваад хурдхан шиг өрөө рүүгээ гүйлээ.

---

Жин усанд орж гарч ирээд, маргааш орох хичээлүүдээ бэлдэнэ. Үе үе бодогдох бодлоос нь болоод хацар нь улайн инээмсэглэх ч хийж байсан ажлаа орхисонгүй.

Ойрд түүний нүдэнд өртөөд байгаа солонгос хүү бодлынх нь эзэн болжээ. Эгдүүтэй хэрнээ халуухан. Яг л түүний хүсдэг шиг. Жин ахиж тэссэнгүй бололтой нойл руу гүйх шахам ороод тэр хүүгийн халуухан биеийг бодон хурдтайгаар шувтарч эхлэв. Гэнэтхэн түүний өрөөний хаалгыг хэн нэгэн хүчтэйгээр балбахад Жин мэддэг бүх хараалын үгсээ урсгаад хаалгаа нээвэл бодлын эзэн нь гэмгүй инээмсэглээд зогсож байв.

"Сайн байна уу? Намайг Ким Намжүүн гэдэг. Таныг ази хүн шиг харагдсан болохоор танилцах хэрэгтэй юм болов уу гэж бодсон юм." гэж өнөөх хүү солонгосоор  хэлээд түүн рүү гараа сунгалаа. Хараал ид гэж! үрийн шингэнтэй гараараа барих юм гэж үү? Жин ийн бодож цааргалаад хариу хэлэлгүй хаалгаа тас хаачхав. Жин ч өөрийн үйлдэлдээ гайхаж үрийн шингэнтэй гар луугаа ширтэнэ.

Намжүүн гэгч хүүгийн гайхсан харц, хаалганы салхинд өрвөлзсөн үс Жиний нүдэнд одоо ч харагдах агаад, Жин гэнэт ухаан орсон мэт түүний араас гүйн гарлаа. Намжүүн холдож амжаагүй бололтой коридороор алхаж байхыг Жин хараад хамаг хурдаараа гүйв.

"Цэцэгсийн дундах Монита"  OneshotsWhere stories live. Discover now