Сүүлчийн цус сорогч

739 61 5
                                    

Written by: lewie
To: @xZodiacxxx

"Эрт цагт цусаар хүнсээ хийж, хүчээ сэлбэдэг хүн дүрстнүүд амьдардаг байж гэнэ. Яг л жирийн хүмүүс шиг овоглон амьдардаг, хурд хүчээр хэд дахин илүү ч сэтгэл зүрхтэй, тэгэх тэгэхдээ дурласан нэгнээ чин зүрхнээсээ, үхэн үхтлээ хайрладаг байж"

"Тэд одоо ч гэсэн байдаг уу? Ааваа"

Залуу өвөр дээрээс нь өнгийн асуух хүүгийнхээ үсийг энхрийлэнгүй илбэхдээ яриа таслахгүй байхыг санууллаа.

"Ган гачиг тохиолдсон нэгэн зун тэдний нэг овог хүмүүс рүү дайрч орхисон юм. Удалгүй энэ явдал олшрох болж, хүмүүс тэднийг аюултай, устгах ёстой хэмээн үзжээ. Тэдний ганц сул тал гал. Хүмүүс хэтэрхий олон, үүнийг мэдэж байсан, мөн байлдааны арга ихтэй тул өрсөлдөгчөө дарж чадсан юм.. Гэхдээ хэтэрхий харгис, балмадаар. Хэзээ ч соёлт хүн төрөлхтөн нэр зүүгээгүй мэт"

"Аймар юм"

Хүүгийн бяцхан гар цамцнаас нь зууран, биеэрээ өвөрт нь улам шигдэхэд залуу инээмсэглэв.Тэр хүн төрөлхтний алдаа гэмтнүүдийг гэмгүйчүүдээс ялгаж чадаагүйд л оршино гэдгийг тайлбарлалаа.

"Яг тэр үеэр амьтны цусаар хооллодог гэр бүлүүдийн нэг нь ойн цоорхой дах хуучин байшинд хүүгээ авчирч өгсөн юм. Гэрийн эзэн түүнд амиараа төлөх өртэй байсан учир өөрийн удмыг тасартал хүүг нь хамгаалахаа амлажээ"

Залуу хүүгээ өврөөсөө салган өмнөөс нь харж суув. Ил галын илчинд тодрон үзэгдэх аавынхаа ширүүн харцаас хүү айх шахав.

"Сайн сонс, Хусогаа"

Үргэлж тогтуун тайван байдаг тэр хүүгийнхээ өмнө ийм нухацтай төрх үзүүлсэн нь анх удаа байлаа.

"... Хүн амласан бол заавал амлалтандаа хүрэх ёстой. Ойлгосон уу? Заавал!"

Хүүгийн гар өвдөж байв. Чимээгүй суух тусам өвдөлт нь ихсэж, сая нэг толгой дохиход харин сулрав.
Залуу өнөөх нь л амгалан төрхөндөө ороод "Сайн байна" гэн хүүгийнхээ толгойг иллээ....

Арван жилийн дараа.
Hoseok's P.O.V

Сэрүүлэгний чихэнд чийртэй дуу өглөөг эхлүүлж, зуршил ёсоор ахыгаа сэрээхээр өрөө рүү нь орлоо. Түүний хаалга миний өрөөний чанх урдаас хардаг агаад хана нь нэлэнхүйдээ саарал, онц тавилга гэх зүйлгүй дүнсгэр. Багаасаа л ийм байсан учраас одоо ч нэгэнт дасаж дээ.

"Юнги, Мин Юнги! Сэрээрэй! Хичээлдээ явах цаг чинь болчихлоо. Сэр, сэр!"

Ийн орилчхоод гал тогоо орон өглөөний цай бэлдэж, бараг дуусах алдад үс нь өрвийсөн цээж нүцгэн Юнги эвшээсээр орж ирэв. Аавыг өнгөрснөөс хойш өглөө, өдөр, орой бүр би хоол хийдэг болсон. Муу залхууг харахаас уур хүрчихлээ.

"Цэцэгсийн дундах Монита"  OneshotsWhere stories live. Discover now