1. Нил цэцэг ба өргөсгүй сарнай

280 16 0
                                    

“Хөөш зогс муу хулгайчаа!!!” гэх эрэгтэй хүний бадриун хоолой худалдааны түм түжигнэж бум бужигнасан гудамжинд хадна. Харин урдхан талд гартаа 2 талх чанга гэгч нь атгасан жаахан хүү гүйнэ. Нүүр гар нь халтартсан энэ хүүг хэн ч харсан хаягдсан гэдэг нь мэдэгдэхээр. Хүү хэсэг гүйж байгаад араас нь хөөх худалдаачин залууг алга болсны мэдэн орогнодог газар луугаа жаргалтай гэгч нь мишээсээр алхлаа.

Тосгоны хамгийн захад нэг нурж унах шахсан жижигхэн амбаарт ойролцоо насны 2 хүү хулгайлсан талхаа хуваана. Өнчин хоёрын урт сайхан үс нь даахиран хиртэж, хөөрхөн царай нь халтартсан ч олдсон жаахан идэх юмаа жаргалтай гэгч нь амаа олохгүй иднэ.

Өнөөдөрийн талхыг авчирсан цовоо сэргэлэн энэ хүү одоо 11 нас хүрч байгаа ба хажуудах хүү нь түүнийг Шиачи гэж дуудна. Хөөрхий төрхөөсөө л хаягдсан учраас өөртөө өгсөн нэр нь Шин Шиачи байв.  Харин энэ удаа оромжиндоо үлдсэн тайван байрын жаал 12 настай. Хүүг Бао Туо Биа гэх ба 2 жилийн өмнөх тахалаар гэр бүлээ алдсан юм. Удам залгах ганц хүүгээ эрдэмтэй хүн болог гээд мэддэг бүх эрдэм чадлаа эцэг эх нь заасан ч сайн хүн болохыг нь харж чадаагүй өнгөрцгөөсөн дөө.

Тэд талхаа бувар бувар зажлаж байснаа Шиачи хүү яриа эхлүүллээ.
-Хөөе өнөөдөр чи надад ямар ханз зааж өгөх юм?
Туо Биа талхнаасаа ганц ч үйрмэг үлдээлгүй бүгдийг нь ам руугаа хийчихээд түүний өөдөөс харан “Үхэл гэдэг ханз үзнэ” гэж өөрөөс нь гармааргүй чанга дуугаар хэллээ. Шиачи баярлан хажуухандаа байх 2 модны мөчрийг аваад нэгийг нь багшдаа нөгөөг нь өөрөө авлаа. Тэгээд багшийнхаа газар дээр юу зурахыг нүд цавчилгүй анхааралтай сайн харав. Туо Биа Газар дээр хүн дүрстэй ч хүн биш нилээд олон биет зураад хоолойгоо засан тайлбараа эхэллээ.
-Энэ бол Үхэл гэдэг ханз. Ингэж зурна. Бяцхан гараараа үсгийг зураад өнөөх хачин дүрсүүдийнхээ доор “ҮХДЭЛ”(үхэл хүн) гэж томоор бичлээ. Шин Ин түүнийг дуурайн газар дээр баахан зүйл сараачив. Хэрэв тэдэнд бэх цаас бийр байсан бол ч... даан ч тэд өөрсдийгөө худалдаад ч тэр зүйлсийг авч чадахгүй. Энэ цагт зөвхөн тайж угсааны хүн л цаас хэрэглэдэг хачин заншилтай. Тэгээд ч энгийн иргэдэд цаас тийм ч их хэрэг болохгүй шүү дээ. ШиаЧигийн нүдэнд нь оч гялалзан Туо Биаг чангаан өөрийн бүтээлээ бахархан үзүүлэх нь тэр
-За ямарав дээ. Энэ үхдэлтэй адилхан байна уу?
-Харин л дээ. Минийх илүү адилхан ч юм шиг. Гэхдээ чи үхдэлийн царай зурахдаа сайн юм аа
-Хаха би ерөөсөө зураач болно оо
-За за магтчихаар ингээд хөөрчихдөг ш дээ.
-Хэхэ яадаг юм. Гахуулах юмтай л юм байна. Нээрээ өнөөдөр би энгэсэг олсоон. Хоёулаа нүүрээ будах уу? Түүний сонирхон асуусан асуултанд Туо Биа ярвайгаад
-Хах дуртайгаараа чи л будахгүй юу! Заваарсан юм ямар охин байгаа биш дээ.
Дөнгөж 12 хүрсэн жаал ингэж хэлэхийг сонссон хэн ч инээх биз. Түүний үг хэл, оюун санаа аль хэдийн 20 нас хол давсан гоц хүүхэд ч хэн түүн шиг тэнэмэлийг тоох билээ. ШиаЧигийн нүд дахин гялалзаад өнөөх энгэсгээ нүүрэндээ нялангаа гуйлга гуйж суудаг өвгөнөөс сонссон үлгэрээ ярьж эхэллээ
-Эрт урьд цагт 2 зараа амьдран суудаг байж гэнэ. Тэгээд нэг өдөр зам дээрээс бяслаг олов оо. Тэгээд хувааж авах гэсэн ч яг тэнцүү хувааж чадахгүй болохоороо булаацалдажээ. Гэтэл хажууд байх ойгоос гэнэт зальт шар үнэг гараад ирж гэнэ. Тэгээд өнөөх бяслагийг хараад “Та 2 наад бяслагаа хувааж чадахгүй байгаа юм уу?” гэж асуужээ. Зараанууд толгой дохин тэнцүү хувааж өгөхийг гуйв. Үнэг ч зөвшөөрөн бяслагийг хуваажээ. Тэгээд тэр хоёрт өгөх гэж байснаа болин “Өө яанаа энэ хэсэг нь том болчихож” гээд хазаж гэнэ. Тэгснээ нөгөө талыг хараад “Хүүшээ энэ хэсэг нь том болчихож “гэжээ. Энэ маягаар бяслагнаас бага багаар ээлжлэн хазсаар байгаад хуруун чинээ жаахан юм  зараануудад өгөөд “үдийн хоолоор дайлсанд баярлалаа” гэчихээд ой руугаа сүүлээ шарваад орчихож гэнэ. Харин зараанууд тэр том бяслагнаас жаахныг л авч үлдсэндээ гомдон уйлж гэнэ. Дууслаа
-Гунигтай л түүх байна.
-Хөөе Туо Биа хэрвээ хоёулаа тэр зараануудын оронд байсан бол чи яах уу?
Туо Биа дороо жаахан хөхрөөд “Бид бяслаг олвол хэзээч муудалцахгүй. Өөрдөө тохиролцоод хуваагаад идчихнэ” гэв. ШиаЧи нүүрээ будаж дуусаад инээд алдан “Тэр ч тийм шүү” гээд Туо Биа рүү хараад түүнийг өөр лүүгээ харуулан маасайтал инээв. Тэгээд бараг зуршил болсон “Надад зохиж байна уу?” гэх асуултаа асуув. Туо Биа харсан даруйдаа бондгос хийтэл цочин ноорхой ханцугаараа нүдээ дарлаа.
-Чи тэнэг юм уу? Чамд угаасаа наадхи чинь зохихгүй малаа. Надад зодуулмааргүй байвал яг одоо угаа. Хэдий ШиаЧи загнуулсан ч зогсолтгүй Туо Биаг шоолон газар эвхрэн уналаа.
-Чи ч одоо хэдэн шөнө намайг зүүдлэн хар дарна даа хахахаха
Туо Биагийн хамаг арьс нь хамар дээр нь овоорох нь түүнийг жинхнээсээ уурласанг илтгэнэ. Ингээд ШинЧигийн инээд намжин түүний үгэнд орж голын эрэг рүү мөлхлөө.
-Хөөе Бао багшаа хамт гол руу явая аа
-Хн ганцаараа яв
-Заз ингээд байвал будгаа арилгахгүй шүү
-Яг одоо наадхаа угаа
-Хөөе Бао Ин
Өөрийг нь гэнэт дотночлон дуудсанд Гайхсан Туо Биа хэсэг гөлрөн зогсов. Харин ШиаЧи яриагаа үргэлжлүүлэн “Чамд мөрөөдөл бий юу?” гэж асуух нь тэр. Үргэлж л далдганаж байдаг найз нь гэнэт ийм юм асуух нь эвэртэй туулай үзсэнээс хачин тул байгаа газартаа хөшиж орхилоо. Шиачи эргэж хараад гунигтай нүдээр түүн рүү инээмсэглэлээ. Туо Биа сандран
-Юу... нөгөө... Байхгүй л дээ. Гэхдээ хоёулаа бодоод олчихоё л доо
ШиаЧи үүнийг сонсоод өнөөх давьтаргүй байдалдаа эргэн орж нүүр дүүрэн  мишээгээд “Тийм шүү” гэж чангаар хэллээ. Туо Биа нэсэг нухацтай бодож байснаа “Одоогийн шидийн бүлгэүүд бүгд л цусан төрлөөр дагнасан байдаг. Тиймээс хоёулаа цус хамаарахгүй тийм бүлгэм байгуулая”. Үүнийг сонссон ШиаЧигийн нүд ахиад гэрэлтэв
-Сайхан үнэхээр сайхан санаа байна. Чи ч гоц ухаантан юмаа
-Би мэднэ ээ
-Юу гэдэг нэр өгөх үү?
-Харин л дээ үүнийг сайн бодсон нь дээр байх
-Чи ямар цэцгэнд дуртай вэ?
Туо Биа бас л хэсэг азнан бодсноо мишээн “Нил цэцэг, Хөх нил цэцгэнд хамгийн их дуртай” гэлээ.
-Би лав өргөсгүй сарнайд дуртай. Хамраа сөхөн инээдтэй царай гарган ШиаЧи ам нээхэд Туо Биа шоолон яагаад гэдгийг нь сонирхоно. Үүнийг мэдсэн мэт манай сагсуу үргэлжлүүлэн
-Би сарнайд дуртай л даа. Даанч тасдах гэхээр хатгаад байдаг юм. Өргөсгүй сарнай гэж байдаг бол би бүхэл амьдлараараа өрөөндөө тэр цэцгийг тавьна аа
-Тэгээд бүлгэмийн нэр маань яав?
-За байз... Мэй Хуа Доу Ямар байна.
-Сарнай гэдгийн Мэй Нил цэцгийн Хуа Доу юм биз дээ. Чиний толгойноос гармааргүй оновчтой нэр байна шүү.
-Бэлэг тэмдэг нь час улаан нил цэцэг байвал яах уу?
-Ээе овоо доо. Багш маань ШиаЧиг эрхлүүлэн толгойг нь илж байснаа будгаа одоо болтол арилгаагүйг нь үзээд мангастаад унагаачихав. Сагсуу золиг уурлан
-Хөөш чи яах гээд
-Будгаа арилгаач!
-За за ойлголоо
Цэцгийн хэлээр нил цэцэг нь даруу байдал үнэнч чанарыг илтгэх бол өргөсгүй сарнай анхны харцаар дурлахыг илтгэх аж. Үүнийг Бао Туо Биа мэдэх ч зүгээр л чимээгүй өнгөрөх нь тэр

Тав дахь улиралWhere stories live. Discover now