5. 从过去到未来

73 5 0
                                    

Дурсамж...  Лиш цэцгийн энэ л цайны үнэрээр сэтгэлийн минь гүн дэх харанхуй булангаас тэртээ 17 жилийн өмнөх дурсамж сэдэрлээ. Хэрэв очиж болно гэвэл Ни Бэйд шавилсан тэр жаахан байсан үе рүүгээ ухрахыг хүснэ. Залуу ч байж, тэнэг ч байж... Эртхэн тэр сагсуу амьтанд мэдрэмжээ хэлчихсэн бол бидний жаргалтай өнгөрөөх хугацаа бага ч болов нэмэгдэх байсан биз... Уучлаарай... уучлаарай ШиаЧи...  одоо хэлэхэд оройтсон ч "Би ч бас чамд хайртай"

  Өмнөхтэйгөө харьцуулвал илүү намба суусан Бао Туо Биа анхилам үнэртэй цай уун өрөөндөө ганцаар сууна. Түүний өргөө тэр чигээрээ гуниг гэгчид идэгджээ. Өмссөн нил ягаан туяатай цагаан өмсгөл нь хүртэл гуних шиг. Хүндээр санаа алдан түүнийг сануулах цайг хэдэн аягыг уусанаа ч үл санана. Гадаа хэн нэгэн ирснээ мэдэгдэн орох зөвшөөрөл асуув.

-Ор

Бас л нас тогтсон хуучны танил...

-Ахиад л гуниж сууна уу Бао багшаа
-Энэ цайнаас тэр үнэртдэг юм.
-Би өнөөдөр үглэх гэж ирээгүй ээ
-Мэднэ ээ Жин Шуан том багшаа

Том багш... Анх түүнд энэ цолыг өгөхөд ичиж уурлаад хэрхэн улайж байсан нь саяхан мэт. 

Тэдний яриалцах энэ газар бол Улсдаа өндөр нэр хүндтэй цус хамаарахгүй сургадаг Мэй Хуа Доу бүлгэмийн толгойлогчын өргөө билээ. Энэ газар өөрсдийн хувь хүний онцлог мөн цолноос хамааран өөр өөр өнгө загварын хувцас өмсдөгөөрөө сайн шавьтай гэх нэрнээсээ ч илүү алдартай. Энэ хачин дүрэм мөн цолыг Шин ШиаЧи далдага өөрөө зохиож билээ.

-За тэгэхээр тэнэгүүдээ 

-Чи өөрөө тэнэг

-Жин Шуан чи яах гээд байна аа. Би энэ бүлгэмийн ахлагч шүү. Хахаха

-Муу сагсуу амьтан. Би амлалтаа дагаж бүлгэмд орсон өөр юу хүсээв?

-Туо Биа бүх дүрэмүүдийг шийдсэн тул би цол болон хувцаслалтыг шийднэ мэдээ
ШиаЧи их л баясгалантайгаар инээж яг л том дарга шиг аашлаж байлаа.
-Тэгэхээр эхлээд зөвхөн хөгжилтэй хүнийг бүлгэмтээ элсүүлнэ.

-Тэнэгээ тэгвэл Бао Туо Биа Чэн Чэн 2 хөөгдөх болчихлоо.

-Аан тэгвэл хөгжилтэй байх хичээл заацгаая

-Чиний наад ухаан санаагаар аялж үзэх юмсан Ямар юм байх бол доо

-Чимээгүй!  Цолоо бусад бүлгэмийнх шиг шавь, ахлах шавь мэтийн байлгамааргүй байна. Бүлгэмийн толгойлогчыг ммм... Тариаланч гэж дуудах болно

Тав дахь улиралWhere stories live. Discover now