3. Нил цэцэг лав биш

83 6 0
                                    

Ни бэйгийн сурагчид нэг өрөөнд дөрвүүлээ байх ба өрөөний булангуудад ор хувиарлан тавьсан. Мэдээж өрөө хангалттай том юм. Хаалганы эсрэг талд салхивч байх бөгөөд цаасан цонхтой хаалгаар тусгаарлана. Үүний цаана сурагчдын арчилдаг жижигхэн цэцэрлэг бий. Бао багшийн зүтгэлээр 100 орчим ургамал тэнд ургана. Эдний тэн хагас нь үзэсгэлэнтэй цэцэгс ба хэн ч харсан нүд унагамаар.
Шин ШиаЧи Бао Туо Биа хоёр нэг өрөөнд өөр 2 сурагчтай хамт байна. Тэр хоёр ч бас багын найзууд тул тэд их л эвтэй байх юм гэнэ. Бусдаасаа арай намхан, дүрлэгэр нүдтэй хүү угын чалчаа ба ярихдаа нямбайлан шүлжисэн үсээ оролдон богино үснүүдээ сэгсийлгэнэ. Тэр бол Зао Жин Шуан юм.
-Өнөөдөр Чэн Чэн бид 2 амьд хүнд шүгэлсэн тийрэн барихад тусалсан. Тэр бүр аймар за. Амнаас нь шүлс мүлс савираад л. Тэгээд би айсан чинь Чэн Чэн... Мөрөн дээр нь буух бадриун гар түүний үгийг нь таслав. Жаал хүүг бодвол дуу цөөтөй саяны ярианд дурдагдсан Чэн Чэн буюу Мо Лиан Чэн бол яг л цоожтой авдар шиг нууцлаг. Үүнийгээ батлах гэсэн мэт амнаасаа үг унагаах нь ховор. Мөн тэр нилээд хүйтэн царайтай. Мэдэхгүй хүн харвал үхдэлтэй андуурмаар гээч...
Чэн Чэнийг толгой сэгсрэхэд өнөө хүү чимээгүй боллоо. Харин тэднийг ШиаЧи шоолно.
-Зао Жин Шуан чи тэрний нохой юм уу? Хахаха
-Үгүй. Зүгээр л Чэн Чэн ичээд байгаа юм
-Энэ төмөр царайт уу? Яг ш дэ. Тэдний утгагүй ярианаас залхан Бао багш босоход ШиаЧи түүний гараас татан зогсоогоод
-Хөөе Туо Биа хаачих нь вэ?  гэхэд тэр эргэн хараад
-Та хоёрын тэнэг ярианаас залхаад цэцгээ арчлахаар явж байна.
-Ээш надтай хамт сууж бай.
Далдага маань багшийг хүзүүдэн хажуудаа суулгаад өөр лүүгээ татан биедээ наав.
-ШиаЧи битгий наалдаад бай.
-Зүгээр ш дээ. Нээрээ та нар өөрсдийгөө цэцэг байсан бол ямар цэцэг байх бол гэж бодож байсан уу?
Энэ асуултыг сонсоод Чэн Чэн Жин Шуан руу хараад амнаасаа “шар алтанзул” гэх 2 хон үг унагаав. Тэр бүлтгэр нүдтэнд шууд бусаар сэтгэлээ илчлээд байна уу даа. Зао Биа хөнгөхөн инээд алдаад
-Хэрвээ цэцэг гэвэл Лиан Чэн Цээнэ, Жин Шуан Сараана байх байсан. Гэхдээ Лиан Чэн чамайг цэцгийн хэл мэддэг гэж бодсонгүй
Жин Шуан дүрлэгэр том нүдээ дахин дахин цавчлан Чэн Чэн болон Туо Биа 2 луу ээлжлэн харна.
-Хөөе Сараана тэгээд ямар үг хэлдгийн? Туо Биа инээд алдан
-Чи цэцэг ярьж байхыг хэзээ сонсоов?
-Гүээ та 2 чинь л цэцгийн хэл эдр гээд байна шдээ
Тэдний яриаг далдага таслан “Тэр чинь цэцгийн илэрхийлдэг утга байхгүй юу даа” гээд Жин Шуаныг няслаад авлаа. Хүү түргэхэн босож хамгаалагч болох Лиан Чэний ардуур оров. ШиаЧи цухалдан
-Хн! Нэг л их хамгаалагчтай хүн
-Гахх! Чи зүгээр л надад атаархаж байгаа юм
-Яасан гэж? Няслуулсандаа юу? Тэгэж ярьвал надад Биа Ар байгаа за
-Манай Чэн Чэн хамгийн шилдэг нь.
Энэ үгэнд баярласан түүний сэтгэл хөдлөлийг Туо Биагаас өөр хүн ажиглаж үл чадна. ШиаЧи босон “Хэрвээ би цэцэг байсан бол...” гэж чангаар орилоод үргэлжлүүлэх гэсэнд Туо Биа зогсоов.
-Чи хэзээч Нил цэцэг байж таарахгүй
-Айн яагаад? Би тэр цэцгэнд их дуртайшдэ
Чэн Чэн Туо Биатай санал нийлэн толгой сэгсэрнэ. Түүнийг илэрхийлэх зүйл нил цэцэг лав биш. Хэрэв тэр цэцэг бол эргэлзээгүй Час улаан лиш байх болно. Туйлбаргүй, олон ааштай, хэтэрхий дүрсгүй. Гэхдээ энэ бүхэн л түүнийг илтгэнэ.
- Гэхдээ би нил цэцэг болмоор байна. ШиаЧиг гоншигонон уйлагнахад Туо Биа түүнийг энгэртээ наан толгойг нь илэн тайвшруулав.
-Хэрэв чи үнэхээр цэцэг болмоор байвал час улаан лиш чамд яг гоё тохирно оо.
-Үгүй би улаан өнгөнд дургүй. Ялангуяа час улаан бол бүр ч дургүй. Туо Биагийн нүдэнд жилийн өмнөх хорт албин зурвас хийн орж ирлээ. Тэр өдөр Бао багш нөгөө ертөнцийн хаалгыг тогшоод амжсан шүү дээ. ШиаЧигийн уйлсан царайг одоо ч санаж байна. Дахиж ингэж болохгүй гээд л хөөрхөн байсан шүү.  “Би ягаан цэцэг болмоор байна” хэмээх энгэрт нь байх хөвгүүний бувтнах нь инээдтэй
-Ягаан гэвэл чи ягаан сарнай байж болно. Чи угаасаа итгэл даахаар дүү шүү дээ
-Битгий хооронд ганцхан насны зөрүү байгаа за. Ганцхан
-Тэгсэн ч чи надаас дүү гэдэг нь өөрчлөгдөхгүй
-Гэснээс сайхан мах шарж идэх юмсан. ШиаЧигийн энэ үгийг бүгд л таатай хүлээж авав. Даан ч бүлгэмийн байранд мах болон архи хориотой юм даа. Тэр үргэлжлүүлэн
-Хөөе ингэхэд би бодлоол доо. Яагаад талбайд гүйж болохгүй гэсэн дүрэм байдаг юм? Би бүр орж ирсэн цагаасаа бүхэл бүтэн 4 жил бодлоо. Дээр Хуай Жин бүлгэм рүү явахад сурагч нар гүйлдээд байсан. Бас гал тогооноос нь мах үнэртээд л. Ер нь манай бүлгэм яагаад ийм хатуу юм бэ?
-Одоо яая гэхэв дэ гээд Жин Шуан мөрөө хавчаад “Чи өөрөө л ийм хатуу бүлгэмд орсон шүү дээ” гэв.
-Би ч оръё гэж ороогүй л дээ. Тэр муу Бэй өвгөн л байхгүй юу!  Гэж ШиаЧи шүүрс алдахад Туо Биа толгой дээр нь нэг сайн хусаад “Бид түүнд талархах хэрэгтэй” гээд загнаж эхлэв. Тэрхүү Бэй өвгөн тэднийг гудамжнаас олоод авьяастай хүүхдүүд гээд хүчээр шахуу энд аваад ирсэн юм. Энэ нь ч болсон л доо. Үүний ачаар л тэд өдий зэрэгтэй байгаа. Тиймээс Туо Биагийн үг хоосонгүй. Гэхдээ тэд өөрсдөө хүсч ороогүй тул ШиаЧигийн хэлсэн ч үнэний ортой. ШиаЧи үгэлсээр
-Хөөе Биа Ар манай бүлгэмийн дүрэм мянгаас хэтэрч болохгүй шүү. Хэт орон дүрэм байх нь үнэхээр ядаргаатай. Гүйж болохгүй, архи хориотой гээд л
-Үгүй ээ би аль хэдий нь 1200г биччихсэн
-Айн!?! Чи яаж?
Дүрэм төдийхний төлөө хоорондоо маргах хоёрыг харсан Жин Шуан хөхрөөд
-Та 2 наад бүтэшгүй мөрөөдлөө мартаагүй л байна уу?
Харин тэд яг зэрэг уурлан “Бүтнэ за юу” гэж өрөөгөөр дүүрэн орилолдох нь тэр. ШиаЧигийн духаны судас нь товойн Жин Шуан руу дөхөхөд тэр айн Чэн Чэний ардуур орлоо. Далдага хуруугаараа бүлтгэр лүү чичлээд “Хэрэв бид бүлгэмтэй болвол чи заавал дагалдангаар орох болно шүү. Мэдэв үү!!!” хэмээн зандчив. Түүний аймар төрхөнд Жин Шуан чичрэн Чэн Чэний ханцуйнаас зууран толгой дохив. Хэрэв Жин Шуан орно гэсэн бол Чэн Чэн яахан түүнээс салах билээ. Гэтэл өнөөх төмөр нүүрт Лиан Чэн “Ингээд л чи нил цэцэг биш час улаан лиш болж байгаа юм” гэлээ шүү.
Орой ч болж ШиаЧи ч уурлаж түргэхэн орондоо ороод хөнжлөө толгой дээрээ нөмрөв. Харин зуны орой цонхоо хаахаа хэн нь ч санасангүй. Сарны гэрэл торох зүйлгүйгээр тайвнаар унтах ШиаЧигийн дээр тусан тэр аймшигт өнгөрсөн рүүгээ дахин очлоо.

Шар алтанзул- Инээмсэглэл чинь үнэхээр гайхалтай
Цээнэ- Цэвэр ичимтгий зан
Сараана- Ариун энхрий байдал
Нил цэцэг-Даруу байдал
Час улаан лиш- Тогтворгүй байдал олон зан

Тав дахь улиралWhere stories live. Discover now