4. Хорт алибантай таарсан нь

82 6 2
                                    

Жил орчмын өмнө манай гол 2 баатар ахлах сурагчидтай хамт дарааллан үхэл хагацал болсон гэх газар луу явжээ. Нутгийн иргэд ярихдаа сард заавал 3 хүн үхдэг ба бүгд шөнө орой гэртээ алуулж өглөө мэдэгддэг гэлээ. Тэднийг ахлан явах нэгнийг Ни Хуй Сан гэнэ. Ни Бэйн дараагийн удирдагчаар хэзээ нэг цагт сонгогдох түүний номын дүү нар нь ЧианШүин Жүн* гэх ба цолондоо тохирсон даруу нэгэн юм. Бүлгэмийн лидер залуутай хамгийн төстэй нь Туо Биа байв. Жаахан тэвчээргүйг эс тооцвол яг л 7 жилийн өмнөх Хуй Сан гэсэн үг. Гэхдээ цаг хугацаа Бао багшийг өөрчлөнө биз.
  ШиаЧи удаан зүгээр байж чаддаггүй учраас үеийн сурагчдаа өдөж эхэллээ. Харин урд Ни ХуйСан хөгшчүүдээс юм асуусаар
-Эмээ тэгээд тэр ямархуу хүн байсан юм бэ?
-Күээ ганцаараа амьдраад удаж байнаа. Сүүлд гарсан өлсгөлөнгөөс болоод эхнэр хүүхэд нь бурхан болчихсон юм. Хөөрхий чааваас
-За баярлалаа эмээ.
-ЧианШүин Жүн та юу мэдэв. Их л нухацтай харагдаж байна гэж угийн гярхай ШиаЧиг асуухад Ни ХуйСан хөмсгөө зангидан шанаандаа гараа аваад дүгнэлтээ эхэллээ. Гэхдээ ингэх нь үнэхээр өхөөрдөм харагдах ба хэдий тэр 6 эрдэмд төгс суралцаж ёс зүйг сайтар эзэмшсэн ч тэд бүгд Ни ХуйСаны өндрийг нөхөж өхөөрдөм царайг нь ширүүн болгохгүй шүү дээ. Тэгээд л залуу сурагчид түүнийг далдуур ХэайДэ* гэдэг юм.
-Тэгэхээр алуулсан хүмүүст 2 нийтлэг шинж байна. Нэгт тэд бүгд гэртээ ганцаараа амьдардаг эсвэл ганцаараа байсан мөн 2т тэдний аль нэг эрхтэн тасарч алга болсон. Гэхдээ бүгд өөр өөр эрхтэн гэдэг нь сонин.
-Шимэгч төрлийнх байх нь. Гэхдээ яагаад заавал өөр өөр эрхтэн гэж? хэмээн ШиаЧиг асуухад хүн болгон л дор бүрнээ бодоцгоов. Хэсэг чимээгүй байсны эцэст арга мухардан тэд бүгд ойролцоох дэн буудалд хоноглохоор болов. Тэгээд нар жаргамагц  хэсэг хэсгээр хуваагдан эргүүлд гарлаа. Угаасаа загас барихыг хүсвэл гол руу явах нь мэдээж. Тиймээс тэд одоогоор амьд байгаа гэртээ ганцаараа амьдардаг эсвэл одоогоор ганцаараа байгаа хүмүүсийн гэрийг манаж эхэллээ. Туо Биаг нэг анзаарахад хамт байх Ни ХуйСанаас ч илүү ШиаЧи бодлогоршсон байлаа. Азаар тэр 3 бие биендээ ойрхон байшингуудад  хувиарлагдаж таарлаа.
-ХэАй... бишээ ЧианШүин Жүн одоогоор хэдэн хүн үхлээ гэж ШиаЧи гараа эрүүндээ аван асуухад Ни ХуйСан
-Магадгүй 12 ШиаЧи хажуухандаа байх мөчрөөр газарт мөр гаргалаа.
-Яахлаараа бүхэл бүтэн 4 сар тогтмол тоогоор хүн үхэж байхад одоо л мэдэгдэж байна аа. Эхний залуугийн хоосон цээж 2 дахь нь баруун хөлгүй 3 дахь зүүн гаргүй гэсээр газарт сараачиж эхэллээ.
-Газар сэндийлвэл эх чинь гэж Ни ХуйСан үг унагахад ШиаЧи зогсолтгүй
-Үхдэгээ үхчихсэн болохоор айх юм алга хэмээн Ни ХуйСаныг гацаачихлаа. Тэгснээ бичиж дууссан бололтой хуруу даран тоолж байснаа огло үсрэн “Ойлгочихлоо!!!” гэж хашхичив.
-ШиаЧи жаахад дуугаа. Хүмүүс унтаж байна. Тэгээд ч би ч бас наадхийг чинь бодоогүй биш бодсон гээд Туо Биа түүнийг дагздаад авлаа. ШиаЧи толгойгоо барин хэсэг сууснаа
-Гэхдээ яагаад зүүн бөөр үлдчихэв? Энэ сарын аллага дуусчихсан биздээ? гэв. Ни ХуйСан өнөөх өхөөрдөм царайгаа гарган хэсэг бодол хийхэд хажууханд нь байх байшингийн сүүдрээс нэг аймшигтай зүйл доголсоор гарч ирлээ. Тэр зүйл хүн дүрстэй ч хүний эрхтнүүдээр зүүгээд хийчихсэн аятай баруун хөл нь  зүүнээсээ арай урт тиймээс тэр илт хазганаж алхана. Мөн зүүн гар нь харваас эмэгтэй хүний турьхан гар байтал баруун нь эр хүний бадриун булчинлаг гар, цээж нь залуу хүүгийх бол толгой нь ширүүн царайтай эрийнх ажээ.
-Яг бодсноор байна шүү гэх ШиаЧигийн сэргэлэн хоолой цуурайтайхад нөгөө 2 аль хэдийн тулааны байрлалд орон илдээ урдаа барьжээ.
-Түүнд одоо зүүн бөөр хэрэгтэй шүү хэмээн ШиаЧигийн сануулахтай зэрэгцэн өнөөх зүүмэл хүн өөрт хамгийн ойр байх Ни ХуйСан руу дайрлаа. Тэр зүүмэл хүн хорт албин болох нь тодорхой болж зүүн гараа ЧианШүин Жүн рүү далайн хий савахад тэр арай хийн бултаж амжив. Гэхдээ эмэгтэй гар нь их урт хумстай ба нилээдгүй хурц нь Ни ХуйСаны сэмэрч урагдсан баруун нудраганаас нь үзэгдэнэ. Бүлгэмийн лидер арай хийн бултсан гэхээр  зүүмэл хүн ч овоо хурдан бололтой.
Хойш хэд үсрэн арайн хийн тэнцвэрээ олсон ХэайДэ тэдэн рүү эргэн хараад зугтахыг тушаав.
-Яг одоо хурдхан бусдыгаа дуудаж ир. Бид гурвуулахнаа түүнийг дийлэхгүй. Би багахан хугацаанд л түүнийг тогтооно шүү. Хурдхан Зи Юүниний ахласан хүмүүсийг олж ир!
-Гэхдээ ЧианШүин Жүн та ганцаараа гэж Туо Биа санаа зовон дуугарахад тэр яв гэж дохилоо. Гэтэл тэндний энэ уянгалал дундуур ШиаЧи орж илдээ атган зүүмэл хүнтэй шууд тулах нь тэр
-Та 2 хэчнээн удаан ингэж маяглацгаах гээв. Би дохио явуулчихсан болохоор тэд удахгүй дээ. Одоо жаахан тоглоцгооё
-Хэрэв чи ийм болгоомжгүй байвал удаан сахилгагүйтэж чадахгүй шүү гэх Туо Биан зэмлэлээр тэр өөрийн эрхгүй инээмсэглэнэ. Түүнд жаахан сахилга бат мөн ёс суртахуун байсан бол гэж Ни Бэй өвгөн тун ч их харамсдаг даа.
Хэсэг тэрхүү зүүмэл хүнтэй үзэлцсэний эцэст зөвхөн ШиаЧи л ядарч төгсөнө. Гэтэл гэнэт өнөө зүүмэл хүн маань зүүн гараагаа түүний зүүн бөөр лүү дайрч эхэллээ. Магадгүй тэр сая л  гол зорилгоо санаа биз. Харамсалтай нь ШиаЧигийн баруун хөл гэмтсэн тул тэр хөдөлж үл чадна. Нүдээ нэг л удаа анивчихад түүний урд Туо Биа зогсож байлаа. Тэр хөнгөхөн инээгээд ШиаЧигийн дээрээс уначих нь тэр.
Хамаг хар хөлс нь цутгасаар ШиаЧи гэнэтхэн орноосоо өндийв. Харвал цонх онгорхой бөгөөд сарны гэрэл түүн дээр торох юмгүй тусна. Духан дээр нь бурзайх хөлсөө тэр нэг шударчихаад чимээгүйхэн Туо Биагийн ор луу мөлхлөө. Тэгээд эцэст нь нэг хөнжлөөс нь атгаад шургаж орхив. Яг л бага байх үе шигээ баруун гарыг нь тэврээд автал Туо Биа сэрчих нь тэр.
-Уучлаарай сэрээе гэж бодсонгүй хэмээн шивнэх ШиаЧиг Бао багш хальтхан хараад
-Дахиад л зүүмэл хүн үү? гэв.
-Ү-үгүй ээ зүгээр л чамтай хамт унтаагүй удсан байна
-Заза сайхан амраарай.
-Сайхан амраарай тэр ийнхүү хэлээд унтахынхаа алдад ганцхан өгүүлбэр хэллээ. “Чи надад байх ганц гэр бүл учраас намайг битгий орхиорой”... Туо Биа аз жаргалтай инээмсэглэн ШиаЧигийн өөдөөс харан хэвтээд духан дээр нь зөөлхөн үнсэв. Харин аймхай жаал аль хэдийнэ давсанд явсан байлаа.

ЧианШүин Жүн* Даруу нэгэн гэсэн утгатай
ХэайДэ* Өхөөрдөм нэгэн.

Тав дахь улиралWhere stories live. Discover now