6. Дайн

54 6 1
                                    

-Хайрт Бао багш минь!
-Тийм жаргалтай байна уу? Шиачи
-Тиймээ энэ том уулзалтанд хоёулаа бүлгэмийн захирагчын хувиар уригдсан гэхээр л баярлаад үхэх нь
-Гэхдээ муу совин татаад байна. Тэд бидний бүлгэмийг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн шүү дээ. Биднийг дэмжиж байсан Бэй өвгөн өнгөрчихсөн болохоор...
-Санаа зовох хэрэггүй дээ. Бид хамтдаа байх юм бол ямар ч муу совинг давж гарах болно. 

Үнэхээр л Туо Биагийн муу совин татаад саяхнаас нэлээд мэдрэг болсон билээ. Тиймээс тэр байж болох хамгийн анхааралтай төлөвтөө шилжээд байгаа юм. 

Ямар ч цонхгүй том өрөөг тойрог хэлбэрийн ширээ дүүргэжээ. Тасалгаанд олон хүн цуглан ширээнд суусан байх ба бүгд л жижиг том гэлтгүй бүлгэмийн ахлагч байв. Тэр олны дундаас одоогоор хамгийн хүчирхэг бүлгэм гэх Ни Бэй бүлгэмийн ахлагч тэдний номын ах Ни Хуй Сан босон яриагаа эхлэв. Гадаад төрх нь өмнөхөөсөө огтхон ч өөрчлөгдөөгүй ч нүдэнд нь буурьтай байдал суусан байлаа.

-Өнөөдөр та бүгдийг энд цуглуулсан шалтгаан бол дайн юм...

Танхим хормын дотор л шуугианд автан, бүгд л цочролд орцгооно. Хэайдэ ахын хэлж байгаагаар хөрш 2 улс нийлэн манай улс руу дайрсан бөгөөд эхний ээлжний цэргүүд бүгд үхэж. Хамгийн аймшигтай нь тэдгээр хүмүүсийн цогцос байхгүйгээр барахгүй хувирсан. Үүгээр зогсохгүй тэднийг дайсан манай эсрэг ашиглаж байна гэнэ. Тиймээс улс биднийг дайчлах болсон. 

-Угаасаа сайн юм болохгүйг мэдээд байсан юм.
-Туо Ар битгий бухимдаа
-Тэгж их дорд үзээд байдаг хүмүүсээсээ тусламж асуугаад л тэр засаг нь ч тэр, тэр муу хөгийн хуучин бүлгэмүүд ч тэр...
-За жаахан өөдрөг талаас нь харцгаая л даа. Хэрэв бид энэ дайнд сайн амжилт гаргаж чадвал жинхэнээсээ хүлээн зөвшөөрөгдөнө шүү дээ. 
-Гэхдээ бидэнд ямар нэг зүйл тохилдвол яах болж байна
-ТуоБиа чи хэзээ ийм хулчгар болчихоов? Бэй өвгөн одоо чамайг харвал тааралдсан зүйлээрээ цохих байсан даа.
-Шин толгойлогч үнэн хэллээ шүү

Уулзалтын дараа гадаа суугаад ярилцаж байсан хоёрын яриаг номын ах нь тасалдуулж, дундуур нь орлоо.

-Хуйсан ахаа одоо бид танд яаж мэндчилэх үү? Өөр нэг бүлгэмийн ахлагчын хувьд уу? Номын дүүгийн хувьд уу?
-ШиаЧи юунд ингэж  ёсорхдог юм. Та 2 миний дүү шиг хүмүүс шүү дээ.
-Толгойлогчоо та ийм энэрэнгүй байж болохгүй ээ. Ёс журмыг сайн баримтлах хэрэгтэй. Тэгээд ч энэ хүн танаар илт даажигнаад байна.
-Юүнин юунд ийм муухай ааш гаргана вэ? Эд чиний ч бас номын дүү бус уу?
-Толгойлогчоо
-Юүнин ах ердөөсөө ч өөрчлөгдөөгүй байна. Тэгээд ч би тоглоом хийгээгүй шүү дээ. Хихи

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 14, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Тав дахь улиралWhere stories live. Discover now