2. 15 хүрчихээд...

129 7 0
                                    

Цаг хугацаа улиран одсоор Бао Туо Биа 16 хүрч эрдэм чадал оюун ухаанаараа үеийнхнийгээ манлайлах боллоо. Харин Шин ШиаЧи хэдий эрдэм мэдлэгээр хэнээс ч дутахгүй ч үргэлж хэрэг тарьж явдагаараа алдартай юм гэнэ.
Өнөөдөр дахиад л ногооны худалдаачин ах Туо Биа дээр ирж ШиаЧигийн идэж мөн сүйтгэсэн хүнсний мөнгийг аваад явлаа.
-Чи яагаад албаар тэнэг болж сахилгагүйтээд байдаг юм? Гэж Бао багш сагсуугаас асуухад үсээ хойноо эвтэйхэн ч нилээд болхи боож, хэтэрхий их хөдөнгөөнд нь сагсансан арзгар толгойтой ШиаЧи маасагаад
-Учир нь номыг зүгээр сууж сурах нь хэтэрхий уйтгартай.
-Тэгээд л ногооны лангууг сүйтгээ юу? гэх намирсан урт үсээ дээрээ шуусан ч ургаж дуусаагүй хэсэг үсээ духны туузныхаа урдуур эвтэйхэн унжуулан түүнийгээ оролдох Туо Биа бухимдан түүнээс асуулаа
-Үгүй л дээ. Тэр ах чинь өөрөө намайг галзуу солиотоор нь дуудаад байсан шд
-Тэгээд хариугаа авч байгаа ю уу?
-Мнх аргагүй л Бао багш
Туо Биа бухимдан хөмсөг зангидаад бүлгэмийн нэрийг сэвтүүлж болохгүй гэж дахиад л үглэж эхэллээ. Одоогийн тэдний байгаа бүлгэм бол улсдаа нэртэй Ни Бэй гэх газар бөгөөд хатуу дүрэм журамтайгаараа алдартай юм.Бараг 5000 гаруй дүрэмтэй ба тэр бүрийг өглөө болгон цээжээр уншидаг байна. Хэдий бүлгэм дотор амьдардаг болохоор ШиаЧи ихэнхдээ томоотой байдаг ч бүлгэмийн байрнаас гарах цөөн хэдэн тохиолдолд үргэлж л сахилгагүйтдэг байлаа. Тэгээд тэндээс хөөгдөхгүйн тулд ШиаЧи гарах болгондоо Бао багштай хамт байдаг болов.тэд бүлгэмдээ залуухан царайлаг сурагчаараа алдартай ч бүх магтаалыг ТуоБиа хүртэж, хамаг хараалыг ШиаЧи авдаг байлаа. Гэхдээ манай сагсуу нэг ч удааа өөртөө гутарч байсангүй. Өөрсдийн зорилгодоо хүрэхийн тулд хэнээсч илүү суралцдагч үүнийгээ нуудаг байв. Багшийн асуусан асуултанд албаар буруу хариулж тэнэгээрээ дуудуулахч өөрсдийнх нь ирээдүйн зорилго илүү чухал шүү дээ. Өдөржигөө бүлгийн байрнаас гарч ахлах сурагчдийн зараалд гүйлээ. Тэд үнэхээр их ядарч байгаа биз. Гэхдээ хамт явах 2 жаалын оронд бол юу ч байсан дээр биз. Үсээ дээрээ цэвэрхэн боож духны туузаа нямбайлсан зүүсэн дөнгөж 12 хүч яваа томоотой хүү хотод анх удаа л нэвтэрч байгаа учраас бүх л зүйлийг нь сонирхон хамаг нүд нь бүлтэрчих шахна. Харин хажууд нь байх харваас баян айлын ярвагар хүү бүх л зүйлийг өөлөн дургүйлхэн явна. Эрх хүүг эцэг нь шид сураад ухаажиг гээд Ни Бэй рүү явуулчихаж. Хөөрхий аль хэдийн 15 хүрсэнч юм болгоныг өөлж гоочилдог зантай. Ууг нь гаднах төрх нь дажгүй боловч гаднаа гяланцаг дортоо паланцаг юм даа. Өнөөх баян айлын хүү гэнэт Туо Биаг хүзүүдээд авлаа. Бао багш уурлан
-Ни Бэй-н сурагч ингэж явах нь зохисгүй хэрэг. Гараа мөрнөөс минь авна уу?
-Хөөе чи шатан дээр биччихсэн байсан тэр бүх дүрмийг цээжилсэн үү?
Угаас сагсуу Шиагаас болоод бухидаж ядаж байхад өдөж байгаа юм шиг ингэх нь түүнийг жинхнээсээ уурлуулаад амжлаа. Үүнийг харсан ШиаЧи хүүг хамгаалах гэсэндээ дундуур нь оров.
-Түүнийг хүзүүдэх эрх зөвхөн надад л бий
Эрх хүү уурлан "Чи хэн болчихоод бидний голуур ороод байгаа юм. Би ахтайгаа ярьж байна" хэмээхэд ШиаЧигийн хөмсөг таталдан
-Эрх бацаан минь ингэж том дуугарах чинь дүрэм зөрчиж байгаа хэрэг. Хэдий бид чацуу ч чи миний номын дүү юм шүү
-Хэн чамайг ахаа гэх юм? Бао Туо Биа л ах болоход тохирно. Хачин сармагчин шиг юм.
Бао багш чимээгүй байсаар. Харин өнөөх томоотой жаал ярианд оролцлоо.
-Юу... Тэр чиний ах мөн шүү дээ Ли Зан Гуа
-Чи дуугүй бай Хиа Ши Рү. Тэгээд ч би чамаас ах хүндлэлтэй харьц
-Гэхдээ бүлгэмийн байрнаас гадуур муудаллацах хориотой 3529 дүгээр дүрэмд бичсэн байсан. Бао багш одоо тайвширан Хиа Ши Рү гэх хүүг магтлаа.
-Чи бүх дүрмийг цээжилсэн хэрэг үү?
-Юу... арай л амжаагүй байна. Одоо 732 дүрэм үлдсэн.
-Чи ирээд хэд хонож байгаа билээ?
Энэ яриа тэдний хооронд үргэлжилж байх хооронд ард нь Сагсуу Шиа эрх Литэй харцаараа зодолдоно.
-Би... сар орчим л болж байна гэж эргэлзэнхэн хариулахад Бао багшийн царайнд ховорхон үзэгддэг мишээл тодрон Хиа Ши Рүгийн толгойг сайшаан илэв. Энэ үед хаанаас ч юм өнөөх далдага Шиа Чи гарч ирээд "Намайг ч гэсэн илээч" гэсэн харцаар Туо Биа руу харахад тэр түүнийг илэхээр гараа сунгав. Гэтэл шаврын хаалт Ли Зан Гуа далдгын маань түлхээд унагаачихав.
Гэнэт л хүмүүс шуугилдан зугтацгааж сачхан л хөл гишгэх газаргүй байсан худалдааны гудаж хормын дотор хоосрон тэднээс өөр хүнгүй боллоо. Үүний учир нь хотын захад байх энэ гудманд хаанаас ч юм үхдэлүүд гараад ирсэн байв. Үрчийж хорчийн өнгөө алдсан арьс,нүд хамар зэрэг зарим эрхтэн нь байхгүй. Ганц нэг нь хөлгүй тул газраар мөлхөж байлаа. Бүлгэмд саяхан орсон Эрх Ли Зан Гуа болон томоотой Хиа Ши Рү нар тэднийг анх удаа харж байгаа болохоор хөл нь салганан байгаа газартаа гадас шиг зоогдов. Харин Бао багш, Далдгар ШиаЧи нар нэмэлт хүн дууд гэж хашхирна.
-Хөөе эрх жаалаа ХӨӨЕ!!!
-Са.са.сармагчаан эд нар чинь
- Тиймээ үхдэлүүд чамд мэдээ дамжуулагч байгаа биздээ. Тэрнийгээ хэрэглээд хүмүүс дууд
Эрх Ли ээрэн байж арай хийн толгой дохилоо. Дуулгавартай Ши Рү тэдэнд 1700 дахь дүрмийг санууллаа. Баг бүрдээгүй үед тулалдах хориотой. Туо Биа инээмээр аядаад тэднийг нуугдахыг зөвлөв. Ингээд тэд өөдөөс ирж байгаа үхдэлүүдээс зугтан ойролцоох лангууны араар нуугдав. Багш ам нээнэ.
-Чи ч дүү нарынхаа дэргэд сүртэй харагдахаар үнэхээр хичээж байх шив.
-Хах чи л хичээж байгаа нь байх. Эрх Ли дуулгавартай Ши Рү нар номын ах нарынхаа догь байдлыг анх удаа харах тул үнэхээр биширчээ. Үргэлж хэнэггүй загнадаг Шин ШиаЧигийн хэрхэн нухацтайгаар тулалдах, байнга чимээгүй байх догь багш Баогийн нарийн няхуур хөдөлгөөн үүнээс илүүтэйгээр тэдний хэрхэн хамтран тулалдахыг үзээд өнөөх айдас нь алга болж оронд нь гайхан бишрэх сэтгэл гарч ирэв. Далдага яриа эхлүүлэн
-Тэд биднийг хаа нэгтээгээс харж байгаа гэхээр л догдлоод байх юм.
-За ингээд хөөрөөд байдаг шүү
-Бао багшаа. Өнөөдрийн хоол юу байх бол?
Ингэж асуухдаа ШиаЧи Туо Биагийн дээгүүр үсрэн ард нь байх цогцосыг жийж унагаав.
-Харин л дээ лав чиний дуртай хоол биш. Бүлгэмд амьтны амь хөнөөх хориотой
Багш нэг үхдлийг голоор нь хуваангаа ингэж хариулахад ШиаЧи инээсээр "Тэр ч тийм шүү. Ууг нь сайхан туулай эсвэл загас шарж идэх юмсан. Хурдан хайгуулдаа гарахыг хүсч байна" гээд орилов. Туо Биа
-Битгий орилоод бай. Би ард чинь байна.
-Дуусгаад яахаа мэднэ биздээ?
-Мэдээж. Би ганцаараа дуусгасан гэж хэлнэ.
-Аргагүй багш шүү
Үхдэлүүдийг хорооход боссон тоос шороо намжихад Туо Биа илдээ хуйндаа хийж, ШиаЧи хураасан илдээ мөрөн дээрээ тохон жишимчгүй инээнэ. Хормын дараа бусад сурагчид ирлээ. Гэсэнч үйл явдал хэдий нь өрнөөд дуусчихсан шүү дээ. ШиаЧи хүмүүсийн барааг хараад эргэн далдага зандаа орж өнөө хоёрыг дуудав.
-Эрх Ли!!! Ши Рү!!!
Дуулгавартай Ши Рү нуугдаж байсан газраасаа босон түүний зүг гүйлээ. Гэсэнч ард нь байх нэгэн түүнээс хурдан далдага дээр ирэв. Тэгээд жартгар нүдээрээ ШиаЧи рүү шүтсэн харцаар харан урд нь зогслоо.
-Эрх Ли чи яачихаа вэ? Миний будаг арилчихаж уу?
Ли Зан Гуа будаг гэхэд гайхаж орхив. Хараад байхад тэр нээрээ л ээгтэй хүний энгэсэг нүүрэндээ нялчихаж. Тэгээд л өнөөх бишрэсэн харц нь шууд унтаран эргээд өнөөх муухай харцаараа харлаа. Эрх Ли ШиаЧигээс өндөр тул тэр өлмийгөө өргөн толгой дээр нь илээд "Сайн байлаа" гэж магтав. Ли уурлан муухай харахад жаахан Ши Рү зүүн гарынх нь ханцуйнаас зуураад "Надад яаж тэгэж тулалдахыг заагаад өгөөч" гэж гуйх нь тэр. ШиаЧи нүүр дүүрэн инээгээд мөрөн дээр нь гараа тавилаа
-Би тийм ч мундаг бишээ. Зүгээр л сайн бултдаг юм. Харин та 2 тулалдаж сурмаар байвал Бао Туо Биа багшаас гуй даа.
Түүнийг даван Бао багш руу шагайхад багшийг олон хүн магтан хүрээлэн зогсжээ. ШиаЧи хашхиран
-Туо Биа буцацгаая. Хурдлахгүй бол хаяад явлаа шүү
-Хүлээ муу далдага! Надгүй бол чи буцахаасаа өмнө хэдэнч хэрэгт орооцолдож мэднэ.
Нар жаргах зүгт хамаг хувцас нь тоос болсон ч толгойгоо салаавчлан хэнэггүй алхах ШиаЧигийн араас нуруугаа цэхлэн хурдан алхах Туо Биа... Тэднийг энэ аймшигт ертөнцөд дөнгөж хөл тавьж байгаа жаахан хөвгүүд бишрэн ширтэнэ. ШиаЧи түр азнан эргэж хараад өнөө хоёр луу инээн "Хурдлахгүй бол оройн хоолноосоо хоцорлоо шүү" хэмээн орилоод тэднийг далан дуудлаа.

Тав дахь улиралWhere stories live. Discover now