Intro:

2.9K 167 3
                                    

"Та нарын амьдрал та нараар шийдэгдчих тийм хялбархан гэж бодоо юу?.......өөрсдийгөө тоглоомд байна гэж бодоод байгаа юм уу?" нэгэн эрийн баргил хоолой хашхичах шахам ингэж хэлэхэд урд нь зогсох хэсэг залуус бүгд гэм хийсэн аятай шал ширтэцгээн зогсох ажээ. Өнөөх эрийн үгсэд хариу үйлдэл байхгүй байсанд тэрээр "Үерхэл гэдэг тоглоом биш" гэж хэлэн гүнзгий амьсгал аван өөрийгөө тайвшруулаад яриагаа үргэлжлүүлэн "Тэр тусмаа ижил хүйстний үерхлийг зарлана гэдэг ямар их эрсдэлтэйг мэдэж байна уу? Жимин"

"Одоо биш бол хэзээ ч үгүй......тийм биз дээ?. Бүгд зөвшөөрсөн байхад таны эсэргүүцээд байгаа шалтгаан чинь юу юм?.....та бидний биш өөрийнхөө нэр хүндэд л санаа зовоод байгаа бололтой"

"Би бүхэл амьдралаа зөвхөн та нарт зориулсан ойлгож байна уу?. Хэний хүчинд өдий зэрэгт хүрч дэлхийн хэмжээний хамтлаг болсноо санаарай Мин Юнги" гэж зэмлэл дүүрэн үгсийг тэдэн рүү чулуудан суусан эр сандал дээрээсээ босон Юнги гэгчийн мөрийг цохин зэвүүцсэн инээмсэглэл тодруулан хэлээд залуусыг орхин гарав.

Үлдсэн залуус дундаас буйдан дээр толгойгоо салаавчлан суух залуу "Та хоёр өөрсдийнхөөрөө хий.......бид ард чинь байсаар байх болно" гэж хэлээд өрөөнөөс гаран явахад үлдсэн залуус бүгд гэмт харц бие бие рүүгээ шидлэн зогсоно.

•       •       •

Гарчиг: Дэлхийн хэмжээний BTS хамтлагийн сэтгэл цочроом мэдэгдэл "Бид ижил хүйстнүүдийг дэмжих болно. Фенүүд маань ч бас биднийг хайрлаж өгөөсэй гэж хүсэж байна"

Source: Nate

1. [+1,996 -57] BTS-ын нэр тэнгэрээс газарлуу уначихлаа ㅋㅋㅋ
2. [+1,643 -52]  Үнэхээр хамтлагтаа сайн хохирол учруулж байна шүү. Нэгэнт л нэр хүндийг нь унагаж байгаагаас хойш хамтлагаасаа гарчихсан нь дээр биш гэж үү?
3. [+1,375 -54] BTS-ыг гэрэлтүүлдэг гэрэл ингээд бага багаар унтарч байна.
4. [+55 -2] Фенүүддээ юу хийж өгсөн болоод иймэрхүү мэдээ хүртэл зарлаад байгаа юм. Фенүүдийнхээ мөнгөөр амьдардаг байж үерхлээ нуух хэрэгтэй байсан юм.
5. [+56 -4] Ижил хүйстэн.....! Гайхалтай одоо ч BTS-д явах зам үлдсэнгүйдээ ㅜㅜㅜ
6. [+36 -3] Өөрсдийнхөө үерхлийг өөрсдөө зарлана гэдэг маш их зориг биз дээ. Бүр тэр тусмаа ижил хүйстэн байснаа дэлгэнэ гэдэг миний хувьд үнэхээр бахархмаар зүйл. Дэмжиж байна Жимин&Юнги.
7. [+22 -1] Биднээс өндөрт амьдарч байгаа болохоор тэдэнд фенүүд нь харагдахгүй байгаа бололтой. Чимээгүйхэн амьдарч байснаараа амьдраад нэр хүндтэйгээр дууссан бол...
8. [+25 -7] Одоо ч фэн охидын жинхэнэ нүүр нь илрэх биз ㅋㅋㅋ
9. [+20 -4] Алдартантайгаа (биастайгаа) гэрлэнэ гэж бодож хайрладаг фенүүд нь одоо ч үхэж байгаа байлгүй...
10. [+26 -10] Сайн байна BTS. Та нарыг гэсэн үнэнч фенүүд чинь хэр их байдгийг хараад авцгаа!

Without himWhere stories live. Discover now