|05|

566 103 6
                                    

Сэрүүлгийн хангинасан чимээ гэрийг дүүргэхэд Жимин толгойгоо барьсаар босож ирэн эргэн тойрноо харвал тийм ч танил бус газар түүнийг угтан авав. Жимин нүдээ гүйлгэн харвал газар түүний хувцас энд тэндгүй хөглөрөн байх ба өөрөөс нь тэр чигтээ архины эхүүн үнэр ханхалж байлаа. Гэвч кимчиний хурц үнэр Жиминий архины үнэрийг даран хамар цоргитол үнэртэхэд Жиминий дотор муухайран угаалгын өрөөний зүг яаравчлан гүйх аж.

Тэр угаалгын өрөөнөөс гарч ирэн хаалга түшин зогсоход Хусог тааламжгүй харцаар түүн рүү хараад "Ирж хоолоо идээд гэр лүүгээ яв" гэхэд Жимин толгойгоо сэгсрэн түүнд хариу үйлдэл үзүүлнэ. Хусогийн түүнд хэлэх үгсийг Жимин тоолгүй зүгээр л өөрийгөө Юнги гэх хүнээр дүүргэж байхад "Би лав чиний оронд байсан бол........үнэхээр тэгтлээ хардаж байсан бол хэзээ ч тэр хоёрыг хамт үлдээгээд гарахгүй байсан юм" гэсэн Хусогийн хэдхэн өгүүлбэр түүнийг бодит байдалд авчран алгадаад авах шиг болов. Гомдол цөхрөл уур бухимдалдаа хөтлөгдсөн Жимин гэнэт л хаалга хүчтэй саван гарахад Хусог дэмий л түүнийг цухалдуулах үг хэлсэндээ харамсан зогсоно.

Жимин хэдэн гудамж цуцалтгүй гүйсний эцэст нэгэн томоохон орон сууц руу орон гэрэл гэгээ муутай харанхуй шатаар өгсөж 7давхарт гараад нэг гараараа шатны бариулаас атгаж, нөгөө гараараа хүчтэй цохилох зүрхээ даран хаалгаар орохоосоо өмнө түрхэн зуур саатан хаалганы цаадах дүр зургийг харахад өөрийгөө бэлтгэн зогсов.

Хагас цаг хаалганы гадна харанхуйд зогссоныхоо эцэст Жимин хаалганы бариулаас барин итгэлгүйхэн дотор нь байгаа зүйлс үл ялиг харагдахаар дутуу нээхэд гэрт амьд амьтан байхгүй гэлтэй чимээгүй бас хоосон санагдана. Жиминий зүрх түүнийг нэг алхам урагшлах бүрд хяналтаа алдан хурдан хурдан цохилж байх бөгөөд түүний гар ч мөн адил сандралыг нь даган чичрээд эхэлжээ.

Жимин гэрт орж ирэн Юнги болон өөрсдийнхөө өрөө лүү очиход тэнд хэн ч байгаагүйд Жимин уруулаа цус шүүртэл хазан Минхяны өрөө лүү хүнд хүнд амьсгалсаар алхах аж.
Үл ялиг онгойсон ямар нэгэн түгжээгүй хаалганы өмнө ирэн хэсэг бодлогошрон зогссоныхоо эцэст Жимин зүгээр л яваад орчхов.

Тэрхэн агшинд Жиминий бодолд орж ирсэн ахархан бодол түүний нүдний өмнөх дүр зураглалд ялагдсан юм. Юнги Минхяны орыг дэрлэн газарт суугаагаараа харин Минхян цааш харан унтсан байх бөгөөд тэдний өрөөний гэрэл одоог хүртэл асаалттай байгаа нь Жиминий өчүүхэн бодлыг няцааж орхив.

Without himWhere stories live. Discover now