Dissolve

580 108 3
                                    

Давчуухан хүн багатай архины мухлагийн хамгийн захын ширээнд  Жимин Тэхёны хамт сууж байх нь тэр. Тэдний урд хөглөрсөн шар айргийн лааз, хоосорсон архины шил болон хундага харагдана.

Гэвч тэдний сэтгэл цадаагүй бололтой "Эгчээ нэг шил сөжү авъя" гэж орилсоор хэлэх аж. Тэдний хэлсэнчлэн үйлчлэгч эгч тэдний урд шилтэй архи авчран тавихад "Энийг уучхаад харьцгаая" гэх Тэхёны хоолой сонстоход Жимин толгойгоо сэгсрэн "Би энд хонох болно.........Минхян Юнги хён хоёр гэрт дэндүү завгүй байгаа.....би тэнд очвол юу болох юм шиг байна" гэж энэ хорвоогийн хамгийн гунигтай инээмсэглэлийг тодруулсаар хэлэхдээ Тэхён руу гомдол тээсэн харцаа тусгаад амжив.

Жиминий цөхрөнгөө баран хэлсэн үгсийг Тэхён эсэргүүцэж чадалгүй уртаар санаа алдаад "Манай гэр лүү явцгаая тэнд очоод ахиад уусан ч болно шүү дээ........энэ хорвоо дэлхий чамд яаж ч хатуурхсан би болон Бангтан чиний дэргэд үүрд байх болно биеэрээ биш ч сэтгэл дотор чинь" гэж хэлэн Жиминий нуруун дээр хөнгөхөн цохих нь тэр.

Жимин:
Дэлхий дээрх бүх хүн миний дэргэд байхад тэр нэгэн л үгүй бол ямар хэрэгтэй гэж. Хэдий зүрхэн дотор минь оршиж байлаа ч дэргэд минь байхгүй байхад би эцэст нь зүрхээ ч мэдэрч чадахаа болино шүү дээ.

Нэгэн бүсгүй хаалга онгойлгомогцоо "Архи уусан юм уу?" гэж хамраа дарсаар хэлэхэд Тэхён түүний хацар дээр хөнгөхөн үнсэлт хийгээд "Яагаад эрт хариагүй юм" гэж зөрүүлэн зэмлэл мэт үгсээ түүнд хэлэх ажээ. Бүсгүй хэсэг ажиглан зогссоныхоо эцэст Жиминийг эв хавгүй тэврэх Тэхёноос түүнийг түшиж аваад "Би буйдан дээр унтуулчихъя явж хувцсаа соль доо" гэхэд Тэхён инээмсэглэн цааш өрөө лүүгээ алхана. Тэхёны гэрт байх хорь орчим насны үзэсгэлэнт бүсгүй түүний таван жил үерхсэн найз охин нь байсан юм. Мэдээж олон нийтэд ил гаргалгүй нууцаар хайрласан хайрынх нь эзэн болсон эмэгтэй хэнээс ч дутахааргүй үзэсгэлэгтэй нэгэн байв. Тэхён өөрийнх нь сэтгэл тогтворгүй болох үед зөвхөн энэ хүний дэргэд тайтгаран тайвширдаг нь энэ бүсгүйг яагаад хайрладгийг нь нотлоод өгөх биз.

"Та хоёр хэр их уусан болоод Жимин ингэтлээ согтчихсон байгаа юм бэ?" Тэхёныг хувцсаа солин гараад ирмэгц тэрээр ингэж асуухад Тэхён түүний өндөрт тааруулан үл ялиг бөхийгөөд "Ууртай байгаа юм уу миний Наён?.......намайг үнсэхгүй юм уу?........тэврэхгүй юм уу?........намайг санаагүй юм уу?" гэж ярианы сэдэв өөрчлөн эгдүүтэй царай гаргахыг хичээн түүнд аль болох нүүрээ ойртуулсаар асууж байхад Наён нүдээ эргэлдүүлсээр түүнээс холдоход Тэхён гараа дэлгэн зогсоод "Би усанд орчихсон болохоор намайг цэнэглээд өгөөч гуйж байна" гэхэд нь Наён уруулдаа дэндүү жаргалтай гэмээр инээмсэглэл тодруулан Тэхёны тэвэрт орон зогсоно.

Without himWhere stories live. Discover now