True

615 105 6
                                    

Зангиагаа суллан энгэрийнхээ дөрвөн товчийг тайлан хана налан нүдээ анин суух Юнгигийн хажууд Минхян ирээд "Намайг явуулмаар байна уу?" гэж шивнэх төдий асуухад Юнги толгойгоо үл ялиг сэгсрэн "Ийм их зүйлийн дараа явуулах байсан бол тэр өдөр чамайг явуулчих байсан юм"

"Яагаад тэр өдөр явуулаагүй юм?........би өрөвдмөөр байсан болохоор уу?"

"Тийм ээ чи өрөвдмөөр байсан яг л хүн чанарыг минь шалгаж буй мэт зүйлсийг чи надад ярин уйлж байсан" Юнги үл ялиг инээмсэглэл тодруулан санаа алдсаар ингэж хэлэхэд Минхян түүний өмнө өвдөглөн суугаад "Жимин миний тухай нийтлэлийг устгуулахаар явсан тэр өдөр би өөрийгөө аварч харин та өөрийгөө хороочихсон байх тийм үү?" гэхэд Юнги ахин толгойгоо сэгсрэн "Чамаас болж би үхэж байгаа юм биш. Би зүгээр л өөрийгөө хороож байгаа юм. Өвдөж байгаа ч надад таатай санагдаж байна"

"Ахиад ганцхан сарын дараа тэр эргээд ирэх болно. Жимин танд хайртай шүү дээ"

"Тийм ээ тэр ирэх байх. Ирэхгүй байсан ч би авчрах болно"

Юнги:
Үнэн гэдэг ямар хүчтэй гээч. Худлаа дүр эсгэгчдэд бүр ч хүчтэй. Үргэлж л үнэн гээч толгойд нь эргэлдэн дотроос нь бага багаар хэмхэлж байдаг юм.

9сарын өмнө

Юнги бэлтгэлээсээ нударгаа зангидсаар гэртээ орж ирэн Жиминийг харцаараа хайсан боловч тэр ирээгүй байсан тул шууд л Минхяны өрөөнд орон унтаж байсан түүний гараас угз татан сэрээгээд "Яваад өг......бид хүүхэдтэй хүүхэдгүй болох байх.......Жиминийг зовоогоод байлгүй яваад өг" гэж гүрээнийхээ судсыг тодортол орилсоор хэлэхэд Минхяны гар айснаас нь болоод салгалж эхлэхэд Юнги улам тас зууран "Чи надаас айж байгаатай ижил би түүнийг ийм байдалтай байгаагаас бас намайг орхихоос үхтлээ айдаг юм" гэж арай хийн тайвшран хэлээд түүний гарыг тавихад Минхян улайн цус шүүрсэн гараа атгасаар уйлж эхлэв.

Юнги Минхянд хүч хэрэглэсэндээ өөрийгөө хараан буйдан дээр сууж байхад Минхян өрөөнөөсөө гарч ирэн түүний хажууд суугаад "Би хүүхдийг чинь гаргаж өгөөд таныг хүссэн хүсээгүй явах болно.........Жил гарны дараа дүү маань зүрхний хагалгаанд орно би зүрхээ өгөх болно. Тэр хугацаандаа хүүхэд төрүүлж өөрийнхөө хүүхдийг энгэртээ тэвэрч үзмээр байна. Өөр хүнд хэлэлгүйгээр надад туслаач гуйж байна" гэж нулимсаа шуугаараа арчсаар хэлэхэд Юнги хэлэх үггүй болон дэмий л шал ширтэн сууна.

Without himWhere stories live. Discover now