Encounter

1.2K 141 10
                                    

[PANN] Үнэхээр BTS хамтлагийн гишүүн Мин Юнгигийн эхнэр нас барсан уу?

Саяхан хүүхэдтэй болсноо зарлан жаргалд умбаж байсан хосуудад юу тохиолдов? Bighit entertaiment-ын мэдээлснээр Мин Юнгигийн эхнэр өвчний улмаар нас барсан гэв...

1. [+212 -7] Энэ мэдээгээрээ юуг хэлэх гээд байгаа юм? Хүний үхлийг худлаа зохиосон гэх гээ юу? Солонгосын хэдэн сэтгүүлчдэд үнэхээр хийх юм байдаггүй бололтой
2. [+203 -23] Мэдээ бичсэн сэтгүүлчийн эхнэр/нөхөр үхвэл худлаа үхсэн үү үнэн үхсэн үү гээд байж байх юм байна тийм үү? Арчаагүй юм...
3. [+181 -10] Мин Юнги эрч хүчтэй байх хэрэгтэй шүү. Тэр энэ ертөнцөөс илүү сайхан газар очно гэдэгт итгэлтэй байна ㅠㅠ
4. [+129 -1] Өөр тоглочих сэдэв алга уу? Юу хийгээд байгаа юм. Энэ мэдээгээ хурдан устгаасай. Эмгэнэл илэрхийлж чадахгүй юм бол чимээгүйхэн сууж бай
5. [+128 -3] Өглөөний мэдээ үздэг хүн ийм зүйл бичээд сууж байхгүй дээ. Бичлэг хүртэл тавигдчихсан байхад ийм зүйл чалчаад сууж байдаг...
6. [+124 -1] Ийм зүйл болохыг яг л мэдэж байсан юм шиг хурим хүүхэд гээд бүх зүйл ердөө хормын төдийд л болоод өнгөрсөн биз дээ. Яг л бүгд эхнэрийнх нь үхлийг мэдэж байсан мэт
7. [+80 -1] Пак Жимин эхнэрийнх нь оршуулгад ирж хүндэтгэл үзүүлэх болов уу?.....сонирхолтой биш байна уу? Хаягдсан хэр нь эхнэрийнх нь оршуулганд ирвэл бүр ч сонирхолтой зүйл болно доо
8. [+70 -48] Мин Юнги битгий их уйлаарай. Хүн ирж бас явдаг нь хорвоогийн хууль шүү дээ
9. [+57 -4] Төрөөд ердөө долоо хоногийн дараа нас барсан гэхээр төрөхдөө хүртэл өвчтэй байсан хэрэг үү?. Тийм байж хүүхдээ гаргасан гэдэг чинь үнэхээр бахархмаар зүйл шүү дээ
10. [+56 -3] Эхнэрийг нь Куан Минхян гэдэг гэж сонссон. Дөнгөж 19 настай. Тэр алдартны эхнэр болоогүй байсан бол илүү дутуу зүйл сонсолгүй тайван нойрсох байсан юм

"Юнги хён дээр очихгүй юм уу?" Жимин харанхуй өрөөний буланд хана налан сууж байхад Жонгүг орж ирэн түүний хажууд суухдаа ингэж асуухад Жимин хөнгөхөн инээд алдаад "Яах гэж?" гэхэд Жонгүг шал руу ширтсэн чигтээ "Түүнд та хэрэгтэй шүү дээ" гэж хэлэхэд  Жимин завжаа цус шүүртэл нь хазан "Яагаад би хэрэгтэй гэж?...нулимсыг нь арчиж өгөх хүн нь үхчихсэн болохоор намайг оронд нь нулимсыг нь арчиж өг гэх гээ юу" гэж зэвүүцсэн өнгө аястай хэлэхэд  "Минхяныг Юнги хён үхнэ гэдгийг аль эртнээс л мэдэж байсан. Зүгээр л түүний оршуулгад оч гуйж байна" гэж Жонгүг цөхрөнгөө барсаар хэлнэ.

Story by:
Хүн гэдэг өөрөө зовлонг нь мэдрэхээс нааш хэзээ ч бусдын зовлонг ойлгож чаддаггүй юм.

Without himUnde poveștirile trăiesc. Descoperă acum